Амжилтын дадал

Ука Төмөр Бусад

АМЖИЛТЫН ДАДАЛ – Энэ дадлыг зөвхөн та л эзэмшиж чадна.

Та энэ жил ихийг хийж бүтээх том зорилготой байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин та энэ том зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр ямар амжилтын дадал эзэмшиж байна вэ? Би яагаад энэ асуултыг асуух болсон бэ гэвэл: Хүн нэг үйлдлийг сонгоод түүнийгээ олон дахин давтаж хийснээр тэр үйлдэл автоматаар хийгдэг үйлдэл болж хувирдаг. Энэ үйлдлийг дадал зуршил гэнэ. Дадал зуршил нь 2 янз байна. Зөв. Буруу. Хэрвээ бид амжилтанд хүргэх үйлдлийг сонгоод дахин ахин автаж хийвэл амжилтын дадалтай болно. Хэрвээ залхуурах үйлдлийг сонгоод түүнийгээ олон дахин давтаж хийвэл залхуурах зуршилтай болно гэсэн үг. Тиймээс амжилтанд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хийх зүйл бол өөрийгөө амжилтанд хүргэх дадал зуршилтай болгох хэрэгтэй. Амжилтанд хүрнэх дадал зуршил эргээд биднийг амжилттай хүн болгодог.

Бид эхлээд дадал зуршлыг өөртөө суулгадаг. Нэгэнт суучихсан дадал зуршил эргээд бидний амжилтанд нөлөөлдөг.

Тийм болохоор та өнөөдөр өөрийгөө амжилттай хүн болгох ямар амжилтын дадал эзэмшиж байна вэ? Энэ тухай би танаас өөрөөс чинь сонсох хүсэлтэй байгаа тул доор бичиж үлдээгээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

 

♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.

Сэтгэгдлүүд