Танд туслах хүн гарч ирэхгүй тул хүлээгээд хэрэггүй.
Танд туслах хүн гарч ирэхгүй. Тиймээс хүлээхээ боль.

Гарчиг
- Танд яг юу саад болоод байна вэ?
- Бид юу хүлээдэг вэ?
- Би ч бас яг ингэж хүлээдэг байсан
- Танд туслах хүн гарч ирэхгүй
- Амьдралыг өөрчилдөг зүйл бол шийдвэр
- “Төгс” гэдэг үгийн хамгийн том урхи
- Амжилт яагаад жижиг алхмуудаас эхэлдэг вэ?
- Өнөөдөр бизнесээ эхлүүлэх бол юу хийх вэ?
- Өнөөдөр биеэ хөгжүүлж эхлэх бол юу хийх вэ?
- Хүлээх тусам өөртөө итгэх итгэл яагаад буурдаг вэ?
- Өнөөдөр хийж болох хамгийн жижиг алхам
- Миний ойлгосон хамгийн том сургамж
- Дүгнэлт
- Түгээмэл асуултууд (FAQ)
Нэг асуулт асууя.
Танд яг одоо амьдралдаа хийхийг хүсээд удаж байгаа ямар нэгэн зүйл байна уу?
Магадгүй бизнесээ эхлүүлэхийг хүсдэг.
Эсвэл биеэ хөгжүүлж, эрүүл яийрэг болохыг хүсдэг.
Магадгүй олон жил бодож явсан номоо бичихийг хүсдэг.
Эсвэл контент бүтээж, өөрийнхөө мэдлэгийг хүмүүст хүргэхийг хүсдэг.
За тэгвэл одоо дараагийн асуултыг асууя.
Яагаад өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа юм бэ?
Хийгээгүйн гол шалтаг нь
Залхуудаа биш.
Хүлээсээр байдаг учраас хийдэггүй.
Бид юу хүлээдэг вэ?
Бид үргэлж ямар нэгэн зүйл болохыг хүлээдэг.
Илүү сайн сургалтанд суучихвал…
Илүү их мөнгөтэй болчихвол…
Эдийн засаг сайжирвал…
Хүүхдүүд том болчихвол…
Цаг завтай болчихвол…
Илүү өөртөө итгэлтэй болчихвол…
Тэгвэл эхэлнэ гэж боддог.
Энэ бодол логик санагддаг ч,
Хамгийн осолтой нь.
Яагаад гэвэл энэ бодол таныг өнөөдөр юу ч хийхгүй байх шалтаг болж хувирдаг.
Өдөр өнгөрнө.
Дараа нь сар өнгөрнө.
Тэгээд жил өнгөрнө.
Харин таны мөрөөдөл мөрөөдөл чигээрээ үлддэг.
Би ч бас яг ингэж хүлээдэг байсан
Нэг л өдөр хэн нэгэн гарч ирээд намайг зөв зам руу чиглүүлэхээр
Нэг л өдөр их мөнгөтэй болж байгаад
Нэг л өдөр бүх зүйл ойлгомжтой болсны дараа
Тэр үед л эхэлнэ гэж боддог байлаа.
Гэхдээ тэр өдөр хэзээ ч ирээгүй.
Харин надад оронд нь юу тохиосон бэ гэвэл:
Нас нэмэгдсэн.
Цаг өнгөрсөн.
Харамсаж эхэлсэн.
Тэгээд би нэг зүйлийг маш сайн ойлгож мэдэж авсан.
Танд туслах хүн гарч ирэхгүй
Энэ өгүүлбэр эхэндээ хатуу сонсогдож магадгүй.
Гэхдээ энэ бол хамгийн их эрх чөлөөг өгдөг үнэн үг.
Танд туслах хүн гарч ирэхгүй. Хэзээ ч гарч ирэхгүй.
Хэн ч таны өмнөөс таны анхны бүтээгдэхүүнийг бүтээхгүй.
Хэн ч таны өмнөөс анхны борлуулалтыг тэнь хийхгүй.
Хэн ч таны өмнөөс анхны контентыг бүтээхгүй.
Хэн ч таны өмнөөс дасгал хийхгүй.
Хэн ч таны өмнөөс жин хасахгүй.
Хэн ч таны өмнөөс мөрөөдлийг тань бодит болгохгүй.
Магадгүй
Хүмүүс танд зөвлөгөө өгч болно.
Ном санал болгож болно.
Хичээл зарж болно.
Урам өгч болно…
Гэхдээ алхах ёстой хүн нь та өөрөө.
Амьдралыг өөрчилдөг зүйл бол шийдвэр
Бид ихэнхдээ мэдээлэл дутсандаа биш.
Шийдвэр гаргаагүйдээ урагшилдаггүй.
Өнөөдөр YouTube дээр бизнес эхлүүлэх тухай хэдэн мянган видео бий.
AI байна.
Ном байна.
Подкаст байна.
Үнэгүй сургалтууд байна.
Мэдээлэл хаа сайгүй байна.
Гэхдээ яагаад хүмүүсийн амьдрал өөрчлөгдөхгүй байна вэ?
Учир нь мэдэх, хийх хоёр огт өөр зүйл.
Та 100 ном уншаад юу ч хийхгүй байж болно.
Эсвэл ганцхан санаагаа хэрэгжүүлээд бүх амьдралаа өөрчилж болно.
“Мэргэжлийн, төгс” гэдэг үг бол хамгийн том урхи
Олон хүн ингэж боддог.
Эхлээд мэргэжлийн логотой больё..
Дараа нь сайт.
Дараа нь камер авья.
Дараа нь гэрэлтүүлэг.
Дараа нь илүү сайн компьютер.
Дараа нь контент.
Дараа нь, дараа нь, дараа нь…
Харамсалтай нь энэ дараалал хэзээ ч дуусдаггүй.
Учир нь анх юм эхлүүлэхэд хэн мэргэжлийн болон төгс байж чадахгүй.
Мэргэжлийн, төгс гэдэг үгийн ард ихэнхдээ айдас нуугдаж байдаг.
“Хэрэв хүмүүс шоолбол яах вэ?”
“Хэрэв бүтэлгүйтвэл яах вэ?”
“Хэрэв хангалттай сайн биш байвал яах вэ?”
Энэ бүх асуулт таныг хамгаалж байгаа мэт санагддаг.
Үнэндээ бол хөдөлгөхгүй, хийлгүүлэхгүй байх шалтаг болдог.
Амжилт том алхмаар ирдэггүй
Хүмүүс амжилтыг харахдаа зөвхөн үр дүнг нь хардаг.
Амжилттай бизнес.
Гоё биетэй хүн.
Олон дагагчтай контент бүтээгч.
Их мөнгөтэй хүн.
Гэхдээ хүмүүс түүний ард байсан мянга мянган жижиг үйлдлийг хардаггүй.
Нэг пост.
Нэг видео.
Нэг хэрэглэгч.
Нэг бүтээгдэхүүн.
Нэг дасгал.
Нэг номын хуудас.
Өдөр бүр.
Дахиад.
Дахиад.
Дахиад.
Давтахыг нь хардаггүй.
Хүмүүс “Гэнэт амжилттай болчихжээ” гэдэг.
Үнэндээ гэнэт биш.
Жижиг алхмуудын нийлбэр байдаг.
Хэрэв өнөөдөр бизнесээ эхлүүлэх бол
Хэрэв та өнөөдөр бизнес эхлүүлэхээр шийдвэл танд үнэндээ маш цөөхөн зүйл хэрэгтэй.
Нэг хүнд тулгарч буй асуудлыг сонго.
Тэр асуудлыг яаж шийдэхээ бич.
Нэг сошиал хуудсаа нээ.
Эхний контентоо нийтэл.
Ирээдүйн нэг хэрэглэгчтэйгээ холбоо барь.
Анхны бүтээгдэхүүнийхээ хамгийн энгийн хувилбарыг эхлүүл.
Эхний имэйлээ бич.
Эхний видеогоо хий.
Эдгээрийн аль нь ч мэргэжлийн, төгс байх шаардлагагүй.
Хамгийн чухал нь бодлоо бодит зүйл болгож эхлэх юм.
Хэрэв өнөөдөр биеэ өөрчлөх бол
Бизнестэй яг адилхан.
Хүмүүс ингэж боддог.
Ирэх сараас эхэлье.
Даваа гарагаас эхэлье.
Шинэ он гарахаар эхэлье.
Дасгалын шинэ хувцас авсны дараа эхэлье.
Бүх зүйл бэлэн болмогц эхэлье.
Гэтэл
Өнөөдөр хорин минут алхах.
Арван удаа гар дээр суниах.
Өнөөдөр зөв хооллох.
Өнөөдөр эрт унтах.
Маргааш энэ бүгдийг дахиад давтах.
Ингэж байж л өөрчлөлт эхэлнэ..
Хүлээх тусам өөртөө итгэх итгэл багасдаг
Хүмүүс нэг зүйлийг анзаардаггүй.
Хийхгүй байх тусам өөртөө итгэх итгэл буурдаг.
Харин хийх тусам өөртөө итгэх итгэл өсдөг.
Өөртөө итгэлтэй болчихоод эхэлдэггүй.
Эхэлсэн учраас өөртөө итгэлтэй болдог.
Энэ хоёрын дарааллыг хүмүүс андуурдаг.
Өөрөөсөө өнөөдөр асуугаарай
Та үнэхээр хийхийг хүсэж байна уу?
Эсвэл зүгээр л хийх тухай бодох дуртай юу?
Хэрэв хийхийг хүсэхгүй байгаа бол өөрийгөө битгий хуур.
Тэр мөрөөдлөө орхи.
Өөр зүйл хий.
Харин үнэхээр хийхийг хүсэж байгаа бол өнөөдрөөс эхэл.
Төгс болохыг биш.
Жижиг алхам хийхийг зорь.
Өнөөдөр хийж болох хамгийн жижиг алхам
Энэ нийтлэлийг уншаад шууд хийж болох хэдэн санаа өгье.
Хэрэв бизнес эхлүүлэхийг хүсэж байвал:
- Нэг контент нийтэл.
- Ирээдүйн хэрэглэгчдээ мессеж бич.
- Нэг бүтээгдэхүүний санаагаа тэмдэглэлийн дэвтэртээ бич.
- Анхны видеогоо утсаараа бич.
- Домэйн нэрээ худалдаж ав.
Хэрэв биеэ хөгжүүлэхийг хүсэж байвал:
- Арван минут алх.
- Өнөөдөр сайн ус уу.
- Нэг эрүүл хоол ид.
- Маргаашийн дасгалын хувцсаа унтахаасаа өмнө бэлд.
- Дараагийн дасгалын цагийн хувиараа гарга гэх мэт
Ингээд л болоо юм уу?
Тийм.
Учир нь жижиг алхмуудыг хийхэд амархан.
Харин өдөр бүр давтахад гайхамшигтай үр дүн бий болдог.
Миний амьдралыг өөрчилсөн хамгийн том ойлголт
Би нэг өдөр өөрөөсөө ингэж асуусан.
“Яагаад би хийхгүй хүлээгээд байгаа юм бэ?”
“Би яг юу хүлээгээд байгаа юм бэ?”
Хариулт нь олдоогүй.
Учир нь хүлээх бодит шалтгаан байгаагүй.
Зөвхөн айдас байсан.
Тиймээс хийхийг сонгосон.
Төгс биш аймшгийн контент бичиж нийтэлсэн.
Бүтээгдэхүүнийхээ санааг гаргасан.
Төгс биш чадахаараа видео хийсэн.
Төгс биш ч гэсэн бүтээгдэхүүнийхээ санааг гаргасан.
Гэхдээ энэ бүгд намайг дараагийн шат руу аваачсан.
Хэрэв би хүлээсээр байсан бол өнөөдөр ч эхлээгүй байх байсан.
Эцэст нь
Хэн нэгэн гарч ирээд таны амьдралыг өөрчлөхгүй.
Хэн нэгэн гарч ирээд таны бизнесийг босгохгүй.
Хэн нэгэн гарч ирээд таны биеийг хөгжүүлэхгүй.
Тэгэх хүн гарч ирэхгүй.
Харин өнөөдөр та өөрөө өөртөө тусалж чадна.
Ганцхан жижиг алхам.
Тэр нэг алхам дараагийн алхмыг бий болгоно.
Дараагийн алхам нь зуршлыг бий болгоно.
Зуршил нь үр дүнг бий болгоно.
Үр дүн нь амьдралыг өөрчилнө.
Тиймээс өнөөдөр том өөрчлөлт хийх гэж бүү оролд.
Өнөөдөр ганцхан жижиг үйлдэл хий.
Таны тэр үйлдэл юу болохыг та аль хэдийн сайн мэдэж байгаа.
Одоо зөвхөн хийх л үлдлээ.
Түгээмэл асуултууд
1. Бизнес эхлүүлэхэд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
Хамгийн түрүүнд хэний ямар асуудлыг шийдэхээ тодорхойл. Дараа нь тэр асуудлыг шийдэх хамгийн энгийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ төлөвлө. Төгс бүтээгдэхүүн бүтээх гэж хүлээхийн оронд хамгийн эхний хувилбараа гаргах нь илүү чухал.
2. Надад хангалттай мөнгө байхгүй бол яах вэ?
Мөнгө хэрэгтэй нь үнэн. Гэхдээ ганцаарчилсан онлайн бизнес эхлүүлэх мөн бизнес эхлүүлэх эхний өдөр их хэмжээний мөнгө шаарддаггүй. Өнөөдөр үнэ төлбөргүйгээр хийж болох олон зүйл бий.
- Сошиал хуудсаа нээх
- Контент нийтлэх
- Ирээдүйн хэрэглэгчтэйгээ ярилцах
- Бүтээгдэхүүний санаагаа боловсруулах
- Домэйн нэрээ худалдаж авах
Эхлэхийн тулд бүх зүйл бэлэн байх шаардлагагүй.
3. Би бүтэлгүйтвэл яах вэ?
Огт эхлэхгүй байх нь өөрөө бүтэлгүйтлээс илүү аюултай.
Бүтэлгүй оролдлого бүр танд шинэ туршлага өгдөг. Харин юу ч хийлгүй өнгөрүүлсэн жилүүд талаар өнгөрнө.
4. Өөртөө итгэлгүй байвал яах вэ?
Өөртөө итгэлтэй болчихоод эхэлнэ гэж байхгүй.
Харин эхэлсэн учраас өөртөө итгэлтэй болдог.
Өдөр бүр хийсэн жижиг үйлдэл бүр таны өөртөө итгэх итгэлийг бага багаар нэмэгдүүлдэг.
5. Хийх төгс цаг гэж байдаг уу?
Үгүй.
Төгс цаг гэж байдаггүй. Хэзээ нэгэн өдөр бүх зүйл зэрэг бэлэн болно гэж хүлээвэл та хэзээ ч эхлэхгүй.
Хамгийн зөв цаг бол өнөөдөр хийж болох хамгийн жижиг алхмаа хийх.
6. Хэрхэн хойшлуулах зуршлаасаа гарах вэ?
Том зорилгод биш, хамгийн жижиг дараагийн алхамдаа төвлөрөөрэй.
Өнөөдөр ганцхан контент нийтлэх.
Нэг хэрэглэгчтэй ярих.
Арван минут дасгал хийх.
Нэг контент бүтээх.
7. Амжилт үнэхээр жижиг алхмуудаас эхэлдэг гэж үү?
Тийм.
Хүмүүс ихэвчлэн амжилтын үр дүнг л хардаг. Харин тэр үр дүнгийн ард өдөр бүр давтагдсан хэдэн зуун жижиг үйлдэл байдгийг анзаардаггүй.
Том амжилт бол нэг том үйлдлийн үр дүн биш.
Өдөр бүр хийсэн жижиг алхмуудын нийлбэр юм.
8. Энэ нийтлэлийг уншсаныхаа дараа хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
Өөрөөсөө ганцхан асуулт асуу.
“Би өнөөдөр ямар жижиг алхам хийж чадах вэ?”
Тэгээд бодохоо боль.
Тэр нэг алхмаа яг одоо хий.
Учир нь таны ирээдүй өнөөдөр хийсэн тэр жижиг үйлдлээс эхэлнэ.
