Skip to content

✅ ТРАФИК сургалтанд 12 сарын 1-ээс өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Facebook Twitter Instagram RSS Apple Podcasts
Uka Tumur

Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУДExpand
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ
ТРАФИК сургалт

  ТРАФИК сургалтанд 5 сарын 15-аас өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Uka Tumur
Uka Tumur
Сонжоо
БИЗНЕС

Яаж Ухаантай Маркетлах Вэ

Яаж Ухаантай Маркетлах Вэ? Ухаантай Маркетлах 3 Арга

Өнөөдөр би энд яаж ухаантай маркетлах вэ тухай 3 аргыг орууллаа. Бизнест маркетинг маш чухал байдаг. Маркетингаа сайн хийвэл бизнес сайн хөгжинө. Тиймээс бизнес эрхлэгч хүн бүр маркетингийн ур чадвараа үргэлж сайжруулж байх хэрэгтэй.


1. Асуудлыг шийдврлэж сурах
Тухайн бараа бүтээгдэхүүнийг яагаад худалдан авах хэрэгтэй вэ, тухайн үйлчилгээгээр яагаад үйлчлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлаж өгөх. Өөрөөр хэлбэл тухайн хүнд тулгараад байгаа асуудлыг энэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг маш сайн харуулж, үзүүлж өгөх.

Хүмүүс худалдаж авах ямар нэгэн бүтээгдэхүүн хайдаггүй. Хүмүүс зөвхөн асуудлаа шийдэх шийдэл хайдаг. Тиймээс асуудлыг нь шийдвэрлэж чадах шийдлийг зар.

2. Өөрийнхөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 100% итгэх. Хэрвээ та бараа бүтээгдэхүүндээ 100% итгэлтэй бол, таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэхээр хүмүүст тусалж чадах бол та түүнийгээ бусдад дуулгах хүсэл эрмэлзлээр дүүрэн байх болно. Тийм учраас та маркетингаа чин сэтгэлээсээ хийж Бараа бүтээгдэхзүүндээ итгэлтэй бол Сурталчилгаагаа хийхдээ маш их урам зоригтой сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр сурталчилж чадна. Тэр чинь олон хүнд хүрэх болно.Түүнийг чинь харсан хүн таны бараа бүтээгдэхүүнд итгэнэ. Итгэсэн хүн худалдаж авна. Хэрвээ та эргэлзээтэй байгаа бол хүмүүс түүнд чинь эргэлзээд авахгүй.


3. Худалдаж авахад амархан болгох ” Хаанаас яаж худалдан авахыг маш ойлгомжтой тодорхой болгох. Жишээлбэл та онлайн бизнес эрхэлдэг бол хэрхэн яаж авахыг дэс дараалалтайгаар, бичлэгээр, зургаар гэх мэт нарийн зааж өгнө гэсэн үг. Өмнө нь бараа бзтээгдэхүүн, үйлчилгээний сонголт бага байсан болохоор хүмүүс таарсныгаа л авдаг байсан. Харин орчин үед сонголт их болсон учраас хэрэгцээгээ биш хүслээ дагаж худалдан авдаг болсон. Хэрвээ нэг нь таалагдахгүй бол дараагийнх нь байнга байж байдаг учраас шууд гараад л явна. Тиймээс худалдан авахад бэрхшээл учирвал өөр шууд хурдан авах боломжтой газраас худалдан авна гэсэн үг. Тийм учраас худалдан авахад маш амархан болгох хэрэгтэй.

Танд яаж ухаантай маркетлах вэ энэ 3 арга таалагдсан байх гэж найдаж байна.

Та маркетингаа хийхдээ:
– хүмүүст тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж байна уу
– сурталчилгаагаа хийхдээ хүмүүст урам зориг өгөхөөр хийж чадаж байна уу
– бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тэнь худалдан авахад амархан болгосон уу
Энэ тухай доор хуваалцаарай!

ХҮС ХИЙ ХҮР
УКА ТӨМӨР

Post navigation

Previous Previous
  Таны Нас Явж Байна Уу?
NextContinue
10 Минутны Бүтэн Биений HIIT Дасгалууд

Та бизнес, фитнес, хувийн амжилт гаргах тухай бичвэрүүд хүлээж авмаар байна уу? Нэр, имэйл хаягаа доор үлдээгээрэй.

⬇⬇⬇

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

Амжилтын Тарни Номыг Уншгаагүй бол доороос 1-р Бүлгийг Татаж Авна уу!

Та Имэйлээр Надтай Холбогдох Хүсэлтэй Бол Бүртгүүлээрэй!

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

  • ХҮС ХИЙ ХҮР – Ука Төмөрийн Хамт
  • Холбоо барих
  • Privacy Policy

© 2025 Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУД
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ