Skip to content

✅ ТРАФИК сургалтанд 12 сарын 1-ээс өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Facebook Twitter Instagram RSS Apple Podcasts
Uka Tumur

Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУДExpand
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ
ТРАФИК сургалт

  ТРАФИК сургалтанд 5 сарын 15-аас өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Uka Tumur
Uka Tumur
Сонжоо
ФИТНЕС

Дасгал Хийгээд Өөрчлөгдөхгүй Урам Хугарах Үед Хийх 5 Зүйл

Дасгал Хийгээд Өөрчлөгдөхгүй Урам Хугарах Үед Хийх 5 Зүйл

Миний өөрийн туршлагаас үзэхэд жин хасч фитнесийн өөрчлөлт гаргахад нөлөөлдөг хоёр гол зүйл гэвэл
1. дасгалын тухай сэтгэлгээгээ өөрчлөх
2. тууштай байх чухлыг ойлгох

Үүнийг ойлгоогүйгээр бид явцын дунд гарах жижигхэн сааднаас болоод, надад үйлчлэхгүй юм байна, би чадахгүй юм байна гэдэгт итгээд бууж өгнө.

Хүмүүс надад хэлдэг: Ука, би өдөр болгон дасгалаа хийгээд, хоолоо зөв идэхийг хичээж байгаа боловч нэг л өөрчлөглдөхгүй байна гэдэг. Яг тэгдэг! Үнэхээр хичээгээд хичээгээд санаснаар болохгүй байхад үнэхээр урам хугармаар гэдгийг би сайн ойлгож байна.

Би юу гэж хэлмээр байна вэ гэвэл:

  1. Үйл явцаа бүгдийг бичиж тэмдэглэ. Таны ааш занд хэрхэн нөлөөлж байна вэ? Таны унтлаганд хэрхэн нөлөөлж байна вэ? Таны харьцаанд хэрэхэн нөлөөлж байна вэ? Өдөр бүрийн дасгал хэрхэн явагдаж байна вэ? Биенд гарч байгаа өөрчлөлт, үйлдлээ анзаарч тэмдэглээрэй.
  2. Дасгалаа хийхдээ бичлэгээ ав. Тэгээд нэг сарын өмнөх бичлэгээ өнөөдрийнхтэйгээ харьцуулж үзээрэй. Та хэрхэн өөрчлөгдсөнөө хараад урам орно.
  3. Жин дээрээ анхаарлаа бүү төвлөрүүл. Ойр ойрхон жингээ бүү үз. Жин өөрчлөгдөөгүй ч өөр бусад зүйлүүд өөрчлөгдөж байгаа. Цаашид үргэлжлүүлснээр жинд өөрчлөлт заавал гарна.
  4. Танд хугацаа хэрэгтэй. Тийм амархан хүссэнээр болохгүй. Биеийн жингээ эрүүлээр хасч байгаа тохиолдолд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой.
  5. Өөрийгөө бүү шүүмжлээрэй. Та чадахаа хийж байгаа. Та хамгийнхаа сайнаар зүтгэж байгаа. Та сайн байна. Мундаг байна. Битгий бууж өгөөрэй. Хийж байгаа үйлдэл, дасгал таныг өөрчлөнө гэдэгт итгээрэй.
    Хэрвээ та хичээхгүй тэгж ингэсхийгээд өөрийгөө хуураад байвал мэдээж өөртэйгээ шүүмжтэй хандаж, өөрийгөө хийлгүүлэх арга хэмжээ авна. Харин хичээгээд хийж байгаа тохиолдолд өөрийнхөө талд зогсож, өөрийгөө сайн дэмжээрэй.

Хийж байгаа үйлдэл, хийж байгаа дасгал тань таныг өөрчлөнө гэдэгт итгээрэй.

ХҮС. ХИЙ ХҮР..

Дараагийн удаа урам хугарах үед та юу хийхээ мэдэж авсан болохоор туршаад, хийгээд үзээрэй. Танд туслана гэдэгт найдаж байна. Мөн хэрэг болох найз нөхөддөө дамжуулаарай.

ХҮС. ХИЙ. ХҮР.
Таны амжилтын төлөө.
Ука Төмөр

ХҮС ХИЙ ХҮР - Ука Төмөрийн хамт

Бизнестэй холбоотой материалууд

татаж авах
ХҮС ХИЙ ХҮР - Ука Төмөрийн хамт

Фитнестэй холбоотой материалууд

татаж авах
ХҮС ХИЙ ХҮР - Ука Төмөрийн хамт

Хувийн Амжилтанд
туслах ном татах

татаж авах

Post navigation

Previous Previous
10 Минутны Бүтэн Биений HIIT Дасгалууд
NextContinue
Амжилтын 5 Үе

Та бизнес, фитнес, хувийн амжилт гаргах тухай бичвэрүүд хүлээж авмаар байна уу? Нэр, имэйл хаягаа доор үлдээгээрэй.

⬇⬇⬇

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

Амжилтын Тарни Номыг Уншгаагүй бол доороос 1-р Бүлгийг Татаж Авна уу!

Та Имэйлээр Надтай Холбогдох Хүсэлтэй Бол Бүртгүүлээрэй!

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

  • ХҮС ХИЙ ХҮР – Ука Төмөрийн Хамт
  • Холбоо барих
  • Privacy Policy

© 2025 Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУД
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ