Эго давамгайлах үед ямар шинжүүд илэрдэг вэ? Эгог таньж, хянах энгийн арга
Эго давамгайлах үед ямар шинжүүд илэрдэг вэ? Эгог таньж, хянах энгийн арга

Эго давамгайлах шинжүүд
- Уур бухимдал хурдан асдаг
- Өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хүсэл төрдөг
- Бусдын үгэнд хэт эмзэг хандах
- Санаа зоволт, түгшүүр ихсэх
- Байнгын сөрөг бодлуудад автдаг
Эгог таньж, хянах энгийн арга
Эго давамгайлах шинжүүд илэрч байвал та өөрөөсөө асуугаарай:
“Энэ миний үнэн дуу хоолой юу? Эсвэл миний эго яриад байна уу?”
Хариулт нь таныг дотогш нь чиглүүлж, жинхэнэ өөрийгөө олоход тусална.
Эго бол айдсаар дамжуулан биднийг хянадаг. Эго нь шинэ юм, мэдэхгүй орчин, тодорхойгүй байдлаас айдаг учраас өөрчлөгдөх хүсэлүй байдаг. Тиймээс эго бидэнд үргэлж айдас, эргэлзээ, сөрөг бодлуудыг төрүүлдэг.
Эго -г устгах боломжгүй харин эго -гоо ойлгож, таньж мэдэж, автахгүй байх нь чухал юм.
Эго-г хэрхэн хянах вэ?
- Өөрийгөө ажиглах – Уур хүрэх, түгших үедээ тэр бодлуудыг анзаарч, хаанаас гарч ирж байгааг нь ажиглаарай.
- Гүнзгий амьсгаа авах – Амьсгалаа удаашруулж, тайвширсны дараа асуудалд хандаарай.
- Хүлээх – Шууд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө хэсэг хүлээж, бодож үзээрэй.
- Асуулт асуух – “Энэ бодол зөв үү буруу юу? надад ашиг тустай юу?” гэж өөрөөсөө асууж үзээрэй.
- Анзаарах – Бусдын үг, үйлдэл таны эгог хөдөлгөж байгаа эсэхийг анзаараарай.
Эго дуугай байхыг хүсдэггүй. Үргэлж өөрийгөө зөвтгөж, бүгдийг мэдэхийг хүсч, уур, санаа зовнил, түгшүүрээр тоглож байдаг. Харин таны дотоод үнэн байдал үргэлж амгалан тайван байдаг.
Эерэг ба сөрөг Эго
Эго -г бид ихэвчлэн сөрөг талаас нь харж үздэг. Эгог сөрөг талаас нь харсаар байгаад хүмүүс эго -г муу зүйл гэж боддог. Гэтэл эго нь сөрөг ч байж болно, мөн эерэг ч байж болно. Гол ялгаа нь бид өөрсдөө түүнтэй яаж харьцаж, ямар хандлагаар ашиглаж байгаад оршдог.
Эерэг эго болон Сөрөг эго -ний Ялгаа
Эерэг эго – өөртөө итгэх итгэлтэй байх, зорилготой амьдрах, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, бусдыг хүндэтгэх гэсэн эрүүл ухамсар юм. Эрүүл ухамсар гэдэг нь “Би хэн болохоо мэднэ, би хангалттай, би суралцах боломжтой” гэсэн итгэл юм. Бүүр төдруулбал өөрийгөө дутуу ч биш, ихээр ч биш үнэн зөвөөр ойлгох чадвар юм.
Жишээ: “Би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна, бас суралцахад нээлттэй байна.” “Би энэ ажлыг сайн хийж чадна. Учир нь би үүний төлөө хичээсэн гэх мэт.”
Эерэг эго бол өөрийгөө үнэлэх мэдрэмж, өөртөө итгэх итгэлийг дэмждэг. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх хүч болдог.
Сөрөг эго – өөрийгөө бусдаас дээр тавих, бардамнах, уурлах, эсвэл бусдаас баталгаа авах зэрэг эрүүл бус өөрийгөө буруу ойлгох мэдрэмж юм.
Жишээ: “Би бусдаас илүү гэдгээ харуулахгүй бол би үнэ цэнгүй юм шиг санагдаад байна.” “Би л хамгийн сайн нь. Хэрвээ намайг шүүмжилбэл, би ч бас эргүүлээд шүүмжилж чадна. Тэр надад атаархаж байна гэх мэт.”
Сөрөг эго бол өөрийгөө хамгаалах нэрийдлээр айдас, бардамнал, хардалт зэргийг өдөөдөг. Энэ нь аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр шүүн дүгнэж, өөрийн үнэнтэй зөрчилддөг.
Эерэг эго = Өөрийгөө болон бусдыг хамтад нь дээш өргөдөг.
Сөрөг эго = Өөрийгөө дээш өргөхийн тулд бусдыг доош нь хийснээр өөрийгөө ч бусдыг ч доош нь хийдэг.
Эерэг ба Сөрөг Эго — Харьцуулалт
| // | Эерэг Эго | Сөрөг Эго |
|---|---|---|
| Өөрийгөө хэрхэн хардаг вэ? | Өөрийгөө үнэ цэнэтэй, сайжрах чадвартай гэж хардаг | Өөрийгөө төгс эсвэл бусдаас илүү гэж хардаг |
| Бусдыг хэрхэн хүлээж авдаг вэ? | Бусдыг хүндэтгэж, тэднээс суралцахад бэлэн | Бусдыг өрсөлдөгч, аюул гэж хардаг |
| Алдаа гаргах үед | Алдаанаасаа суралцдаг | Алдаагаа нуух эсвэл бусдад буруугаа тохдог |
| Амжилтад хүрэх үед | Даруухан, талархалтай байдаг | Бардам, их зантай болж өөрийгөө магтдаг |
| Хөгжих хүсэл | Байнга сайжрахыг эрмэлздэг | Хөгжилд хаалт тавьдаг, учир нь “Би аль хэдийн төгс” гэж боддог |
Эго бол муу эсвэл сайн зүйл биш — энэ бол зүгээр л хэрэгсэл. Түүнийг хэрхэн ашиглах нь бидний ухамсар, сонголтоос хамаарна. Эго -г сөрөг байдлаар ашиглавал бидний дотоод тайван байдал алдагдаж, бусдыг өөрөөсөө тусгаарлаж, айдаст автдаг. Харин эго -г эерэгээр ойлгож, ухаалгаар удирдаж чадвал бид өөртөө итгэлтэй, бүтээлч, нээлттэй хүн болж төлөвшдөг.
За тэгхээр та Эго давамгайлах үед ямар шинжүүд илэрдэг вэ? Эгог таньж, хянах энгийн арга мэдэж авсан учраас өнөөдрөөс эхлээд эго -ндоо автахгүй өөрийн үнэнийг дагаарай.
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
