Дасгалаа алгасдаг жинхэнэ шалтгаан

Таны тархи таныг хуурч байна
Та фит биетэй хүмүүсийг хараад,
“Ямар хүмүүс ийм байдаг юм бол оо” гэж бодож байсан уу?
Би анх фит биетэй эмэгтэйчүүдийг хараад дотроо атаархдаг байлаа.
Тэднийг надаас өөр хүмүүс гэж боддог байсан.
Илүү сахилга баттай.
Илүү зоригтой.
Илүү тэвчээртэй.
Илүү хүчтэй.
Би хэзээ ч өөрийгөө тэдэн шиг болж чадна гэж төсөөлдөггүй байсан.
Гэтэл би нэг маш чухал зүйлийг ойлгосон.
Тэд надаас илүү хүчтэй хүмүүс байгаагүй.
Харин тэд нэг чадварыг надаас илүү эзэмшсэн хүмүүс байсан.
Амттан идмээр санагдах үед…
Эсвэл өнөөдөр дасгалаа алгасчихмаар санагдах үед…
Ихэнх хүмүүс шууд бууж өгдөг.
Эсвэл хүслээ хүчээр дарах гэж тэмцдэг.
Харин тэдгээр хүмүүс өөр зүйл хийдэг.
Тэд түр азнадаг.
Тэгээд өөрөөсөө асуудаг.
“Би үнэхээр өлсөж байна уу?”
“Эсвэл миний бие ядарсан юм болов уу?”
“Стресстэй байна уу?”
“Эсвэл зүгээр л зуршлаараа идэх гээд байна уу?”
Үнэндээ бидний ихэнх нь өлссөндөө биш…
Стресстэй болохоороо иддэг.
Уйдсан болохоороо иддэг.
Ганцаардсан болохоороо иддэг.
Эсвэл олон жил давтагдсан зуршлаараа иддэг.
Дасгалаа залхуудаа алгасдаггүй…
Харин…
Ядарсан болохоор.
Стресстэй болохоор.
Өдөржин шийдвэр гаргаад тархи нь туйлдсан болохоор.
Эсвэл “өнөөдөр нэг өнжчихье, маргааш эхэлье” гэсэн бодолдоо итгэчихдэг болохоор алгасчихдаг.
Үнэндээ бол бидний тархи амархан замыг сонгох гээд байдаг. Эсвэл ядарсан, стрэссдсэн болохоор тархи биднийг хамгаалахыг оролддог.
Үнэндээ бол хөдлөөд 10-хан минут болчихвол
үлдсэн нь өөрөө үргэлжилдэг.
Энэ ялгааг ойлгосон мөчөөс бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг.
Та шууд бууж өгөхөө больдог.
Хүслээ хүчээр дарахаа ч больдог.
Харин өөрийгөө ойлгож сурдаг.
Өөртэйгөө зөв харьцаж сурдаг.
Өөртөө итгэж сурдаг.
Өөртөө итгэснээр тууштай байж чаддаг.
Тууштай хүн л үр дүнгээ хардаг.
Хүсэл биш.
Аз биш.
Төрөлхийн биш.
Өдөр бүр өөрийгөө ойлгож, өөртөө итгэж сурсан жижиг сонголтууд эцэстээ фит эрүүл биеийг бүтээдэг.
Ихэнх тохиолдолд үгүй. Дасгалаа алгасах нь ихэвчлэн ядаргаа, стресс, сэтгэлзүйн ачаалал эсвэл удаан хугацаанд тогтсон зуршилтай холбоотой байдаг.
Хүсэлгүй байх нь хэвийн. Хүний тархи хамгийн бага энерги зарцуулах сонголтыг хийх хандлагатай байдаг.
Өөрийгөө хүчлэхийн оронд түр азнаж өөрөөсөө асуугаарай.
Би үнэхээр ядарсан уу?
Би стресстэй байна уу?
Эсвэл зүгээр л өнөөдөр эхлэх хүсэлгүй байна уу?
Ихэнхдээ ердөө 5–10 минут хөдөлж эхлэхэд хангалттай байдаг.
Тэд хэзээ ч залхуурдаггүй хүмүүс биш. Харин хүсэлгүй байсан ч жижиг алхмаа хийж чаддаг зуршлыг бий болгосон хүмүүс байдаг.
Үгүй. Хүслээ хүчээр дарах нь үргэлж удаан үргэлжилдэггүй. Харин тэр хүсэл хаанаас үүсэж байгааг ойлгох нь илүү тогтвортой өөрчлөлтийг бий болгодог.
Өдөр бүр төгс байх гэж бүү хичээ. Харин ямар ч байсан багахан ч гэсэн хөдөлдөг зуршлыг бий болго. Тууштай байдал нэг том шийдвэрээс биш, өдөр бүр хийдэг жижиг сонголтуудаас эхэлдэг.
