Өглөөний заншил

Ука Төмөр Бусад Leave a Comment

Өглөөний заншил

Тө өглөө юу хийдэг вэ? Өнөөдөр өглөө юу хийсэн бэ? Өчигдөр өглөө юу хийсэн бэ?
Хэрвээ таны өнөөдөр өглөөний үйлдэл өчигдөрийнхтэй ижил биш бол, өчигдөр өглөөний үйлдэл 3 хоногийн өмнөх өглөөний үйлдэлтэй ижил биш бол танд тогтсон өглөөний үйлдэл байхгүй юм байна гэж ойлгож болно.

Өөрийгөө хөгжүүлэх ихэнх номон дээр жишээлбэл: зөв хооллох номнууд дээр өглөөний ундыг чухалчилсан байх, дасгалын номнууд дээр өглөө эрт дасгал хийхийг чухалчилсан байх, амжилтын номнууд дээр өглөөний үйлдлийг чухалчилсан байх жишээтэй. Яагаад? Яагаад гэвэл өглөөний үйлдлээс тухайн өдөр шалтгаалдаг. Өглөөгөө амжилттай өнгөрөөвөл тэр өдрөө амжилттай өнгөрөөдөг. Тийм болохоор өглөөний үйлдэл маш чухал байдаг.

Хэрвээ танд тогтсон, заншсан өглөөний үйлдэл байхгүй бол өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад, хүссэн амжилтандаа хүрэхийн тулд өглөө юу хийж заншмаар байна вэ гэдгээ бодож олоорой. Хэрвээ бодож олсон бол бичиж тэмдэглээрэй. Бичиж тэмдэглэсэн бол заавал төлөвлөөрэй.

Заншихыг хүссэн үйлдлээ төлөвлөөгүй бол хэзээ ч заншихгүй.

Тиймээс заавал төлөвлөөрэй. Жишээлбэл:
– Хэрвээ та өглөө болгон өлөн элгэн дээрээ хагас литр ус ууж заншихыг хүсвэл унтахаасаа өмнө хагас литр ус багтах саванд ус дүүргээд, өөртөө сануулах газар тавиад унтаарай. Тэгвэл өглөө босоод усаа санаад уух болно.
– Хэрвээ та өглөө дасгал хийх хүсэлтэй бол түүнийгээ тодорхой бичээд, төлөвлөх хэрэгтэй. Яг ямар ямар дасгал хийх вэ, хэдэн удаа хийх вэ? гэдгээ тодорхой бичээрэй. Үгүй бол хүн залхуураад, ганц хоёр удаа хийсэн болоод л орхино.
– Хэрвээ та эрүүл хооллох хүсэлтэй бол өглөө ямар хоол идэхээ төлөвлөж бэлдээд унтаарай. Ингэж чадвал та зөв хооллож занших болно. Үгүй бол үгүй.

Өглөө хийж заншихыг хүссэн үйлдлээ заавал төлөвлөөрэй. Өглөөний үйлдлээс амжилт эхлэх тул өглөөний үйлдлээ бодож олоод, бичиж тэмдэглээд, заавал төлөвлөөрэй гэдгийг сануулах хүсэлтэй байна.

Таны өглөөний заншил юу вэ? Өглөөний заншлаа та яаж бий болгосон бэ? Өглөөний дэглэмдээ та юу юу оруулж байна вэ? Энэ бүгдийгээ  надтай доор хуваалцах юм бол би их баярлах болно.

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

 

Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай. Мөн
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.

 

Сэтгэгдлүүд