Хязгаарлагдмал бодол

Ука Төмөр Бусад

Хязгаарлагдмал бодол ба түүнийгээ хэрхэн устгах
хязгаарлагдмал бодол

хязгаарлагдмал бодол блог

Өнөөдөр би хязгаарлагдмал бодлын тухай бичих хүсэлтэй байна. Хүн бүрт хязгаарлагдмал бодол байдаг. Хамгийн гол нь энэ хязгаарлагдмал бодолдоо автаад зогсонги байдалд байна уу эсвэл энэ бодлоо устгаж байна уу гэдэг нь чухал байдаг. Тиймээс өнөөдөр би нэгдүгээрт хязгаарлагдмал бодол гэж юу вэ? 2-рт өөрт хамгийн их тохиолдож байсан 3 хязгаарлагдмал бодлын тухай 3-рт түүнийгээ хэрхэн устгах тухай бичлээ.

Хязгаарлагдмал бодол гэж юуг хэлээд байна вэ гэвэл хүссэн юмаа хийх, мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэх, боломжийг ашиглах, өөрийгөө сорих гэхээр таныг зогсоогоод байгаа айдастай бодлуудыг хэлж байгаа юм. Жишээлбэл,
– дээд сургуульд яваагүй болохоор гайгүй ажил олохгүй байх
– би ухаантай биш манай эгч надаас илүү ухаантай
– эрчүүд бүгд худалч
– би азтай биш
– баячууд бүгд мөнгө луйвардаж баян болсон
– тийм амархан бүтдэг юм гэж байхгүй гэх мэт бодлуудыг хэлж байгаа юм.

Хязгаарлагдмал бодлууд ихэвчлэн далд ухамсраас гардаг болохоор бид хязгаарлагдмал бодол бодоод байна гэдгээ мэддэггүй. Тийм болохоор үүнээсээ болоод зогсонги байдалд орчихлоо гэдгээ ч бас мэддэггүй.

Надад хамгийн их тохиолдож байсан 3 хязгаарлагдмал бодол

  1. Байхгүй гэдэг бодол
    АМЖИЛТЫН ТАРНИ: Байхгүйгээ бий болгохын тулд надад байгаа бүхэн хангалттай!
  2. Би хэн ч биш. Би зүгээр л нэг…   – Та бол хэн нэгэн мөн. Та маш хэрэгтэй хүн. Таны оролцоо бид бүгдэд хэрэгтэй, таны чаддагийг тэнд нэг хүн чадахыг хүсч байгаа, таны мэддэгийг тэнд нэг хүн мэдэхийг хүсч байгаа. Та чухал хүн. Та энэ дэлхий, энэ улсад, энэ нийгэмд, энэ хамт олонд хэрэгтэй. Тиймээс өөрийгөө хязгаарлагдмал бодлоороо бүү нуух биш өөрийгөө ил гаргаж ирэх нь зүйтэй.
  3. Би тийм биш, тийм болохоор…    – Та хэн болмоор байна вэ? Түүнийхээ дагуу юу хийх вэ, юу сурах вэ, ямар чадвар эзэмших вэ? түүнийгээ хийгээрэй.

Энэ тухай дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үргэлжлүүлэн үзээрэй.
Live бичлэгийг энд дарж үзээрэй.

За тэгэхээр таньд ямар хязгаарлагдмал бодлууд байна вэ? Өөрт хамгийн их тохиолдож байгаа 3 хязгаарлагдмал бодлоо доор бичээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

 

 

Сэтгэгдлүүд