Туршлага

Ука Төмөр Бусад

Туршлага-гүй бол амжилтанд хүрч болох уу?

туршлага

Туршлага
www.UkaTumur.com

Та өнөөдөр юу бодож байна вэ? Амжилтанд хүргэх бодлууд бодож байна уу эсвэл амжилтын эсрэг бодлууд бодож байна уу? Амжилтын эсрэг их олон янзын бодлууд байдаг. Түүний нэг нь “би туршлага-гүй” гэдэг бодол байдаг.

Хэрвээ таныг “Би туршлагагүй” гэдэг бодол зогсоож байгаа бол цааш нь үргэлжлүүлэн уншаарай. Би өнөөдөр туршлагын тухай бичихийг хүслээ. “Би туршлагагүй, надад удирдах туршлага байхгүй, бизнес нээх, блог хөтлөх, маркетингийн туршлагагүй, урьд нь хийж байсан туршлага байхгүй…” гэх мэт бодлууд их олон хүнийг зогсоодог.

Ер нь хэн хэзээ анхнаасаа туршлагатай байсан юм бэ? Хэн хэзээ ч анхнаасаа туршлагатай байгаагүй. Тийм болохоор амжилтанд хүрэхэд, мөрөөдлөө биелүүлэхэд, ямар нэгэн юмыг эхлүүлэхэд заавал туршлагатай байх шаардлагагүй.

Зарим хүмүүс нэг юм хийх гэхээр заавал туршлагатай байх гээд байдаг. Жишээлбэл: Бизнесээ хийж чадахгүй байна яагаад гэвэл бизнес хийх туршлагагүй гээд зогсонги байдалд ордог. Нэг ёсондоо бизнес хийх туршлагатай байжээж бизнес хийх гээд байдаг. Өөрөөр хэлбэл туршлагатай болохын тулд туршлагатай байх ёстой юм шиг боддог. Энэ үүднээсээ хэзээ ч туршлагатай болохгүй. Тиймээс туршлагатай болохын тулд өөртөө хугацаа өгч сурах хэрэгтэй.

Туршлагатай болохын тулд өөртөө хугацаа өг.

Жишээлбэл, за би бизнестэй болохын тулд өөртөө нэг жилийн хугацаа өгье. Тэгээд бүтэн жилийн турш тасралтгүй хичээгээд үзье гээд хийж эхлэх нь зүйтэй. Тэгээд мэдээж хийх явцад алдана бас ононо. Үүнийг туршлага суух гэнэ. Туршлагатай болохын нөгөө нэр нь алдаж онох гэж болно. Алдаж оновол туршлага сууна. Хэр их алдаж ононо тэр хэмжээгээрээ туршлагатай болно. Нэг хоёрхон хоногийн дотор алдаж оноод амжилтанд хүрэхгүй. Нэг хоёрхон хоногийн дотор туршлагатай болчихгүй. Тийм болохоор аливаа юманд туршлагатай болохын тулд өөртөө хугацаа өгөх хэрэгтэй. Хийж л байгаа бол та хэсэг хугацааны дараа туршлагатай болсон байх болно.

Туршиж үзэхээс нааш туршлага суухгүй. – ХҮС. ХИЙ. ХҮР.

За тэгэхээр би туршлагагүй, туршлага дутаад байна гэдэг бодлоо орхиж оронд нь өөртөө хугацаа өгөөрэй.

АМЖИЛТЫН ТАРНИ
Надад туршлага байхгүй ч туршлагатай болохын тулд би _____________-ж байна!
(хоосон нүхийг бөглөж бичээд өөртөө хэлээрэй.)

Жишээлбэл,
Би туршлагагүй ч туршлагатай болохын тулд би бизнесээ эхлүүлж байна
Би туршлагагүй  ч туршлагатай болохын тулд би оролдож үзэж байна гэх мэт.

Би туршлагагүй гэдэг бодол таныг зогсоож байна уу?
Та өнөөдөр юу хийх гээд туршлагагүйтээд байна вэ?
Түүндээ хэр их хугацаа өгөх гэж байна вэ? Доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн хэрэг болох хүн байвал цааш нь дамжуулж тус хүргээрэй.

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

 

Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.

 

Сэтгэгдлүүд