Яагаад бусдаас илүү байж чадахгүй байна вэ?

Ука Төмөр Бусад

Та яагаад бусдаас илүү байж чадахгүй байна вэ?

Яагаад бусдаас илүү байж чадахгүй байна вэ?

Яагаад бусдаас илүү байж чадахгүй байна вэ? -www.UkaTumur.com

Та бусдаас илүү байхыг хүсч байна уу? Та бусдаас илүү амьдрахыг хүсч байна уу?
Би бодохдоо бараг хүн бүр л хүсдэг гэж бодож байна.
Гэвч яагаад чадахгүй байна вэ?
Өнөөдөр энэ тухай бичихийг хүслээ.

Магадгүй та өөрийгөө сайжруулах зүйл зөндөө хийж байгаа байх. Өөрийгөө хөгжүүлэх нэлээн хэдэн ном уншсан, амжилтын тарни уншсан, өөрийгөө хөгжүүлэх гээд нэлээн оролдсон байж болно. Тэглээ гээд онцын өөрчлөлт олж харахгүй байж болох юм. Яагаад? Юу нь болохгүй байна вэ? Яагаад сайжрахгүй байна вэ? Яагаад амжилтанд хүрэхгүй байна вэ? Яагаад урагшлахгүй байна вэ? Яагаад өөрчлөгдөхгүй байна вэ?

Мэдээж та хариултыг мэдэхийг хүсч байгаа. Хариултыг одоо хэлье.

Та л …
-болохгүй байна.
– бууж өгөөд байна.
-больчихоод байна
-тууштай байхгүй байна.
-өөртөө итгэхгүй байна.
-бусдыг буруутгаад байна.
-шалтаг хайгаад байна.
Зөвхөн танаас хамааралтай. Өөр хэнээс ч биш.

Би нэг жишээ хэлье. Би нэг бүсгүйтэй энэ сэдвээр ярьж байсан. Тэгээд юу нь болохгүй байна вэ гэсэн чинь гадаадад амьдардаг болохоор хэцүү байна, хэл усыг нь сайн мэдэхгүй, таньж мэдэх хүн ховор, цаг байхгүй, боломж гарахгүй гэж хэлж байсан. Бас нэг бүсгүйтэй ярихад юу гэсэн бэ гэвэл монголд хэцүү ш дээ. Хөгжих боломж байхгүй. гэж байсан. Тэгэхээр гадаадад ч, монголд ч боломжгүй болох гээд байгаа биз дээ.  Хэрвээ энэ 2 эмэгтэй байраа соливол яах бол магадгүй өөр шалтгууд гарч ирэх байх.

Тиймээс хүн хаана байгаагаас биш тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа нэг жишээ энэ байна. Өөрийгөө даван туулсан хүнд шалтаг байдаггүй. Яагаад гэвэл даван туулсан учраас. Харин өөрийгөө даван туулж чадаагүй хүнд мянган шалтаг гарч ирдэг. Үүний адил ялсан хүнд шалтаг байдаггүй. Яагаад гэвэл ялчихсан учраас. Харин ялагдсан хүнд л шалтаг байдаг.

Шалтаг тавих амархан. Харин 100% хариуцлага хүлээх л хэцүү.

Таны амьдралд болж байгаа бүхэн
1. таны хийсэн бүхнээс үүдэлтэй.
2. та хийгээгүйгээс үүдэлтэй
3. болсон юманд хэрхэн хандаж байгаагаас таны амьдрал бүтээгдэж байгаа.

Зөвхөн та л амьдралаа бүтээнэ. Таны амьдралыг өөр хэн ч бүтээхгүй. Тиймээс өнөөдрөөс эхлээд хуруугаа гадагш нь биш чамаас болсон, даргаас болсон, нөхрөөс болсон, улс төр эдийн засаг, цаг агаар, түгжрэлээс болсон гэх биш хуруугаа дотогш нь зааж надаас болсон, миний хариуцлагагүйгээс болсон гэдгийг өөртөө сануулж дараахь амжилтын тарнийг уриарай.

Амьдралаа хүссэнээрээ бүтээхэд надаас өөр хэн ч биш, зөвхөн би өөрөө 100% хариуцлагатай.

Энэ амжилтын тарнийг өөртөө сануулж үүнийхээ дагуу үйлдэж арга хэмжээ аваарай. Ингэж чаддвал та бусдаас иүлл байж чадна. Бусдаас илүү амьдарч чадна.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.

 

Сэтгэгдлүүд