Орлогоо, цалингаа нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах вэ

Ука Төмөр Бусад Leave a Comment

Орлогоо, цалингаа нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах вэ?

Орлогоо цалингаа нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах вэ

Орлогоо цалингаа нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах вэ

Ихэнх хүмүүс ажилд орохоосоо өмнө хамгийн түрүүнд хэдэн төгрөгний цалин авах бол гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг боловч хэзээ ч орох гэж байгаа компанидаа юу өгч чадах вэ, хувь нэмрээ яаж оруулах вэ гэдгийг боддоггүй. Энэ ажилд орсноор та энэ компанид ямар хувь нэмэр оруулж чадах вэ, энэ компаний үнэ цэнийг яаж дээшлүүлэх вэ, дээшлүүлэхийн тулд та юу сурч мэдэх вэ, та өөрийнхөө үнэ цэнийг яаж өсгөх вэ гэдгийг боддоггүй.

Мөнгө авахдаа гол нь биш оронд нь та хэр их үнэ цэнтэй зүйл өгөх гэж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Та үнэ цэнтэй юм өгч чадвал таны авах мөнгө тэр хэмжээгээрээ өндөр байна.

Та өөрөөсөө “Энэ ажилд орсноор би ямар хүн болох вэ, миний үнэ цэн хэр өсөх вэ, би юу сурч мэдэх вэ, би юу сурч мэдэх шаардлагатай вэ гэдгийг асууснаар та  үнэ цэнээ өсгөх боломжтой. Хэрвээ та үнэ цэнээ өсгөж чадах юм бол танд төлөх мөнгө өндөр байна. Таны цалин нэмэгдэнэ.

Мөнгө бол хэрэгсэл. Тийм болохоор үрээд л дуусгана. Харин тухайн хүний үнэ цэн бол хэзээ ч устаж алга болохгүй. Үнэ цэнтэй хүнд мөнгө өөрөө татагдана.

Бизнес хийж байгаа бол би хэдэн төгрөг хийх вэ гэж бодохын оронд бараа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа үйлчилгээнийхээ үнэ цэнийг яаж өсгөх вэ,  яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.

Хэрвээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар өндөр бол худалдан авагчид татагдах нь гарцаагүй.

Худалдан авагчиддаа болон хэрэглэгчиддээ чин сэтгэлээсээ туслахыг хүсч байгаа компаниуд зах зээлийг эзэлж чаддаг.

Тэгэхээр өнөөдөр та сууж байгаад, хүсээд байгаа тэр мөнгөнийхөө оронд та өнөөдөр юу өгч чадах вэ,  өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийн тулд юу хийх вэ, юу сурч мэдэх вэ гэдгийг бичээрэй. Хэрвээ та цалингаа нэмүүлмээр байгаа бол дарга дээрээ ороод би тэдэн төгрөгний цалин авмаар байна. Ийм хэмжээний цалин авахын тулд би энэ компанид юу хийх хэрэгтэй вэ гэдгийг асууж болно. Тэгээд түүнийхээ дагуу өөрийгөө хөгжүүлж хийх ёстойгоо хийгээрэй. Тэгээд чадсан тохиолдолд даргатайгаа дахин уулзаж үр дүнгээ танилцуулж цалингаа нэмэгдүүлэх талаар ярьж болно.

Орлогоо, цалингаа нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах вэ?

Товчхон хэлэхэд яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэхийн оронд би юу илүү өгч чадах вэ гэдэг дээр анхаараарай.

Мөнгөний хойноос гүйх биш мөнгийг өөртөө татаж чаддаг байх хэрэгтэй. Үнэ цэнтэй хүнд мөнгө татагддаг болохоор өөрийнхөө үнэ цэнийг нэмээрэй. Үнэ цэнтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүмүүс мөнгийг харамгүй зарцуулах тул бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ цэнийг нэмээрэй.

АМЖИЛТЫН ТАРНИ
Би мөнгийг соронз мэт татдаг!

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

 

Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай. Мөн
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.

 

Сэтгэгдлүүд