Дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгаан

Ука Төмөр Влог Leave a Comment

Дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгаан

Дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгаан

Дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгаан

Өнөөдрийнхөө энэ бичлэг дээр эхлүүлснээ дуусгаж чадахгүй байгаа нэг том шалтгааны тухай ярихыг хүслээ. Ихэнх хүн энэ шалтгааныг залхуу байгаатай холбож үздэг. Би хувьдаа тэгж бодохгүй байна.

Ер нь хараад байхад телевиз, радио, сошиал медиагаар бид ихэвчлэн хүмүүсийн мундаг байгааг бас амжилттай байгаагий нь үздэг. Аль хэдийн бэлэн болоод хэвлэгдээд гарчихсан номыг нь уншдаг. Хамгийн гоё гарсан зургийг нь хардаг. Нэг ёсондоо хийгээд дуусчихсан эцсийн үр дүнг нь үздэг гэж болно. Гэвч бид бэлэн болохоос өмнөх, мундаг болохоос өмнө, амжилттай болохоос өмнөхийг нь мэддэггүй. Бас мундаг болохын тулд, амжилтанд хүрэхийн тулд тэд ямар замыг туулсныг нь мэддэггүй. Тодруулбал зовж шаналж байсан үеийг нь, бүтэлгүйтэж байсан үеийг нь, алдаж байсан үеийг нь мэддэггүй. Бүүр энгийнээр хэлэх юм бол муухай гарсан зургийг нь, бичиж байсан ноорог цаасыг нь хэзээ ч хараагүй байдаг. Тэгээд ч муухай гарсан зургаа, ноорог цаасаа хэн ч бусдад үзүүлдэггүй шүү дээ, тийм ээ.

Гэтэл бид өөрсдийнхөө асуудал бэрхшээлийг, болж бүтэхгүй байгаагаа, чадахгүй байгаагаа, муухай гарсан зургаа бусдын хамгийнхаа сайнаар байх үетэй харьцуулдаг, бусдын хамгийн гоё гарсан зурагтай харьцуулдаг, бусдын хамгийн жаргалтай байгаа үетэй харьцуулж үзээд, өөрсдийгөө голдог, зэмлэдэг, зовоодог. Тэгээд урмаа хугалдаг, тэгээд хийхээ больдог.

Тиймээс өөрийгөө бусадтай бүү харьцуул, бусдын хамгийнхаа сайнаар байгаа үетэй бүү харьцуул. Эхлээд мэдээж муу байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Дараа нь явцын дунд сайжирна гэдгээ мэдэх хэрэгтэй. Нэг удаагийн үйлдлээр мундаг болохгүй. Олон удаагийн үйлдлээр мундаг болно. Өөрөөр хэлбэл мундаг байна гэдэг нь дадал зуршил юм шүү гэдгийг сануулах хүсэлтэй байна.

Нэг удаагийн үйлдлээр мундаг болохгүй. Олон удаагийн үйлдлээр мундаг болно. Өөрөөр хэлбэл мундаг байна гэдэг нь дадал зуршил юм.

За тэгэхээр та дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгаан -ыг мэдэж авлаа. Тийм болохоор хийж дуустлаа, бүтээж дуустлаа, мундаг болтлоо хэзээ ч битгий зогсоорой гэдгийг өнөөдрийнхөө бичлэг дээр сануулья.

Танд дуусгаагүй орхисон зүйл байгаа юу, тийм бол тэр чинь юу вэ? Таны дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгаан юу вэ гэдгийг би танаас сонсох хүсэлтэй байгаа тул надтай доор хуваалцаарай. Бас энэхүү бичлэгээс та урам авч чадсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Сэтгэгдлүүд