Тайван байдал
Өнөөдөр та тайван бол түүнийгээ хадгалаарай.
Бүх зүйл таны анхаарлыг татах албагүй.
Бодол бүрт хариу өгөх шаардлагагүй.
Шуугиан болгонд оролцох хэрэггүй.
Алгуур хөдөл.
Зөөлөн ярь.
Гүнзгий амьсгал.
Тайван байдал гэдэг дараа олдох зүйл биш.
Яг одоо таны дотор байгаа зүйл.
Тэгж ингэсний дараа тайван болно гэдэгт бүү итгэ.
Тайван байдлыг энэ мөчид, яг одоо сонгоорой.
Тэгээд тайван байдлаа өнөөдрийн турш хадгалаарай.
Зүрх сэтгэлдээ мэдрэээрэй.
Тайван байдлаар бүх үйлдлээ удирдуулаарай.
