Skip to content

✅ ТРАФИК сургалтанд 12 сарын 1-ээс өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Facebook Twitter Instagram RSS Apple Podcasts
Uka Tumur

Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУДExpand
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ
ТРАФИК сургалт

  ТРАФИК сургалтанд 5 сарын 15-аас өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Uka Tumur
Uka Tumur
Сонжоо
АМЖИЛТ

Амжилтанд Хүрч Чаддаггүй Нэг Том Шалтгаан

Амжилтанд Хүрч Чаддаггүй Нэг Том Шалтгаан

Би энэ бичлэг дээр амжилтанд хүрч чаддаггүй нэг том шалтгааны тухай бичлээ. Хэрвээ та амжилтанд хүрч чадахгүй байгаа бол цааш нь үргэлжлүүлэн уншина уу.

– Бид амжилттай хүнийг амжилттай хүнээр л хардаг. Гэтэл тэр хүн өмнө нь амжилтгүй хүн байсан тэр түүхийг нь мэддэггүй. Амжилтгүй хүнээс амжилттай болсон үйл явцыг нь харж чадаагүй учраас тэр хүнийг үргэлж амжилттай байсан мэтээр хардаг.
– Бид хөгшин хүнийг хөгшин хүнээр л хардаг. Гэтэл тэр хөгшин хүн өмнө нь хүүхэд байсан, залуухан байснаар төсөөлж, харж чаддаггүй. Хүүхдээс хөгшин болсон тэр олон жил, өөрчлөлт, үйл явцыг нь харж чадаагүй учраас л тэр хүнийг үргэлж хөгшин байсан мэтээр хардаг.

Нэг ёсондоо бид үйл явцыг нь харж чаддаггүй. Яг үүний адил бид амжилтанд хүрэх үйл явцаа урьдчилан төсөөлж, харж чадаагүй учраас өөрийгөө амжилтанд хүрснээр,  амжилттай хүнээр харж чаддаггүй.

Амжилтанд Хүрч Чаддаггүй Нэг Том Шалтгаан

Өөрийгөө амжилттай хүнээр харж чадаагүй бол өөрийгөө амжилтгүй хүнээр харж байгаа гэсэн үг.

Магадгүй та “үгүй ээ, Ука би өөрийгөө арай ч амжилтгүй хүнээр харахгүй байна” гэж болох юм. Миний хариулт бол бид хийнэ эсвэл хийхгүй, хүрнэ эсвэл хүрэхгүй дунд нь гэсэн ойлголт байхгүй.

Хэрвээ дунд нь гацсан бол мэдээж хийгээгүйд л тооцно шүү дээ. Яг үүний адил амжилттай хүн, амжилтгүй хүн хоёрын голд булчирхай шиг байна гэсэн ойлголт байхгүй.

Хэрвээ та өөрийгөө амжилттай хүн, амжилтанд хүрч чадна гэж харсан бол та шийдвэрээ гаргаад зогсолтгүй хийх юмаа хийж байгаа. Үгүй бол үгүй.

Тиймээс амжилтанд хүрч чадахгүй байгаа нэг том шалтгаан бол өөрийгөө амжилтгүй хүнээр харах юм. За тэгвэл яаж өөрийгөө амжилттай хүнээр харах вэ?

https://youtu.be/9Euh7wmyT10
  1. Амжилтгүйгээс амжилттай болох шийдвэр грагах
  2. Амжилтанд хүрэх зорилго тавих
  3. Зорилгынхоо дагуу юу юу хийхээ тооцож төлөвлөгөө гаргах

Хэрвээ та амжилтгүйгээс амжилттай болох бүх замаа урьдчилан тооцож харж чадах юм бол та ч гэсэн амжилттай хүн болж чадна.

Тэгээд дараахь 4 зүйлийг мэдэх хэрэгтэй.

  1. Төлөвлөгөөгөө биелүүлэх явцад зовох ч үе байна, жаргах ч үе байна, дээшээ өсөх ч үе байна, уруудах ч үе байна гэдгийг мэдэх хэрэгтэй.
  2. Олон жил тасралтгүй тууштай явна гэдгээ мэдэх хэрэгтэй.
  3. Бэрхшээлүүд байнга гарч ирнэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
  4. Гарч ирсэн бүх саад бэрхшээлийг шантарсан шантраагүй давах болно гэдгээ мэдэх хэрэгтэй.
  • Мэдээгүйгээс болоод дунд нь шантардаг. Бууж өгдөг.
  • Мэдсэнээр бэлтгэлтэй байж, түүнийгээ даван туулж чадах болно.

    Тиймээс одооноос төлөвлө. Төлөвлөгөөнийхөө дагуу эхлүүлээрэй. Эхэлсэн бол бууж өгөлгүй үргэлжлүүл. Битгий зогсоорой. Та Бол Амжилттай Хүн!

Post navigation

Previous Previous
Тогтмол Дасгал Хийсний Ач Холбогдол
NextContinue
Яаж Амжилтанд Хүрэх Вэ

Та бизнес, фитнес, хувийн амжилт гаргах тухай бичвэрүүд хүлээж авмаар байна уу? Нэр, имэйл хаягаа доор үлдээгээрэй.

⬇⬇⬇

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

Амжилтын Тарни Номыг Уншгаагүй бол доороос 1-р Бүлгийг Татаж Авна уу!

Та Имэйлээр Надтай Холбогдох Хүсэлтэй Бол Бүртгүүлээрэй!

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

  • ХҮС ХИЙ ХҮР – Ука Төмөрийн Хамт
  • Холбоо барих
  • Privacy Policy

© 2025 Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУД
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ