Looser -үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа
Looser-үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа

Looser-үүдийн хийдгийг хийвэл Looser болно.
“Looser” гэдэг үг англиар “сул, сул дорой хүн” гэсэн утгатай. Энэ нь тодорхой зорилгогүй, амжилтгүй, зориггүй, өөртөө итгэлгүй, эсвэл амжилтанд хүрэхийн төлөө хичээдэггүй, өөрийнхөө сайн сайхны төлөө хичээдэггүй хүнийг хэлэхэд хэрэглэдэг үг юм.
Тэр ч утгаараа энэ үгийг ярианы хэллэгэнд ихэвчлэн доромжлох үг болгон хэрэглэдэг.
Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол Looser-үүдийн гаргадаг нийтлэг алдаа -наас суралцаж эдгээр алдааг гаргахгүй байх нь чухал. Үүнд би 9 нийтлэг алдааг оруулж байна.
- Хийхэд амархан гэж бодсоноо сонгож хийдэг. – Хэрвээ та байсан бол энэ 2 замын альныг нь сонгох байсан бэ. Бартаа багатай замыг сонгох уу эсвэл бартаа ихтэй замыг сонгох уу? Мэдээж зовох дуртай хүн гэж байдаггүй. Хүн бүр амгалан амьдралд дуртай. Тийм болохоор ихэнх хүмүүс зовлон багатай, бартаагүй өдөр тутам явдаг, аль хэдийн мэддэг замаа сонгодог. Зовлон багатай зам гэж ямар замыг хэлж байна вэ гэвэл өдөр болгон явдаг аль хэдийн мэддэг зам өөрөөр хэлбэл өдөр болгон хийдэг аль хэдийн мэддэг зүйлээ дахин дахин давтаж хийхийг хэлнэ. Ийм замаар яваад байвал бид шинэ юм үзэхгүй, шинэ боломж олж харахгүй, өөрийгөө огт сорихгүй гэсэн үг. Харин өмнө явж үзээгүй шинэ замаар явахад шинэ хүмүүстэй таарна, шинэ газрууд үзнэ, шинэ боломжууд гарч ирнэ, шинэ туршлага сууна, саад бэрхшээлтэй учирна. Саад бэрхшээлээ даван туулснаар өсч хөгжинө. Хэрвээ таны сонгосон зам таныг амжилтанд хүргэхгүй байвал та явах замаа өөрчлөөрэй. Нэг замаар яваад байвал нэг л газраа очино. Хийдэг юмаа хийгээд байвал өөрчлөлт гарахгүй учраас Looser -үүдийн сонгодог бартаагүй замыг бүү сонгоорой.
- Бүгдийг үрэн таран хийдэг. – Танд ур чадвар байна уу? Танд авьяас байна уу?Танд цаг зав байна уу? Танд зорилго, түүндээ хүрэх төлөвлөгөө байна уу? Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдлэг, ур чадвар, авьяас, эрч хүчээ бүрэн ашиглахгүй үрэн таран хийдэг. Ихэнх хүмүүст төлөвлөгөө байдаггүй болохоор юу хийхээ мэдэхгүй өдрийг зүгээр л идэж уугаад, телевизор үзэж, ойр зуурхан зүйлийг хийж цагаа бүрэн ашиглаж чадахгүй үрэн таран хийдэг. Өдөр тутмын ойр зуурхан зүйлийг хүн бүр хийж чадна, гэхдээ дандаа хийгээд байвал амжилтанд хүрэхгүй. Бид гол ажлаа хийхгүй хойшлуулха санаатай байдаг яг үүнтэй адилхан идэж уух, наргих, телевиз үзэх цагаа бид хойшлуулж болох уу гэвэл болно.
За тэгэхээр өөрийгөө дайчлах 2 арга бий.
– Төлөвлөгөө гаргаж төлдөвлөгөөнийхөө дагуу ажиллах.
– Хэрвээ та төлөвлөгөө гаргадаг хүн биш бол өөрийнхөө дотор хүнийг сонсож өөрийнхөө хамгийн их хийхийг хүссэн юмаа ар араас нь хийх. Хийхдээ урам зоригтой эрч хүчтэй сэтгэл хангалун хийх нь чухал. - Бусдыг дэмжих биш бусдыг доош нь татдаг. – Амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүс амжилттай хүмүүсээс суралцахын оронд тэдэнд атаархаж, тэдний тухай муу хэлж, худал цуурхал тараадаг. Дээр нь амжилтанд хүрэх гэж ядаж байгаа нэгнийгээ түлхээд дэмжээд өгөхийн оронд “энэ бид 2 яаж амжилтанд хүрдгийн” гэдэг нүдээр харж, дотроо муу санаж, аль болох доош нь татахыг хичээнэ. Ингэснээр өөрийнхөө эрч хүчийг байнга алддаг.
- Looser-үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа -ны 4-рт тэд амархан бууж өгдөг. – Амжилттай хүмүүст бууж өгнө гэдэг бодол байдаггүй. Тэд эргэж буцах цамаа бүр мөсөн устгаж хаясан учраас тэр чигтээ урагшилж амжилтанд хүрдэг. Ихэнх хүмүүс эхний уналтаараа бууж өгдөг. Тэд яадаг вэ гэвэл тэд эхлээд урам зоригтой эхлүүлдэг ч, саад бэрхшээлээс болоод урам нь хугарч улмаар бууж өгдөг. Амжилтанд хүрэхэд нөгөө бэрхшээл ихтэй, бартаатай замаар явна гэдгээ мэддэггүй. Өөрөөр хэлбэл амжилт өөдөө явахад бэрхшээл ихтэй бартаатай зам дагалддаг гэдгийг мэддэггүй.
- Сонсохоос илүү ярихыг урьтал болголдог. – Ихэнх хүмүүс анхаарлын төвд байхыг хүсдэг учраас яриа алгасалгүй ярихыг хүсдэг. Ярьж л байвал худлаа ч ярина, хэнд ч хүртээлгүй зүйлийг ч ярина. Хэтэрхий их ярьдаг хүн шинэ юм сурч чаддаггүй. Яагаад гэвэл “Хүн мэддэгээ л ярьдаг. Харин сонссоноор шинэ юм мэдэж авдаг.”
- Бодохгүй үйлдэл хийдэг. – Бодож тунгаахын оронд шууд л сэтгэлийн хөдөлгөөнөө дагаж үйлдэл хийдэг. Бодохгүйгээр үйлдэл хийсний үр дагавар нь юу вэ?
– Бодохгүйгээр хийсэн үйлдэл бусдыг гомдоох, өөрийгөө хүнд байдалд оруулах нөхцөл болдог учраас бид дараа нь харамсдаг.
– Бодохгүйгээр шийдвэр гаргаснаар бид буруу шийдвэр гаргана ингэснээр санаа зовдог, удаан хугацааны сэтгэлийн дарамтанд орох аюултай.
– Бодлогогүй үг, үйлдлүүд ойр дотнын хүмүүстэй харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж, бусадтай маргалдах, үл ойлголцол үүсдэг байх жишээтэй
Сэтгэл хөдлөлөө хянаж, үйлдэл хийхээсээ өмнө бодсоноор бид ирээдүйн харамслыг багасгаж чадна. - Хэтэрхий сөрөг байдаг. – Үргэлж сөрөг өнцгөөс харж, “би чадахгүй”, “энэ бүтэхгүй”, “надад тохирохгүй” гэх мэт бодлоор өөрийгөө хязгаарлаж, ямар нэгэн ахиц дэвшил гаргахад хүндрэлтэй болгодог. Ийм хандлага нь өөрийн хүч чадалд итгэх итгэлийг сулруулж, амжилт гаргах боломжийг улам бүр хязгаарладаг. Тийм ч учраас болж бүтэж байгаа зүйл маш ховор байдаг. Үүнээс болоод эрсдэл гаргаж шинэ зүйл оролдож үзэхээс зайлсхийж, тухайн байгаа нөхцөл байдалдаа гацсан хэвээр үлдэх нь элбэг.
- Looser-үүд хэзээ ч буруугаа хүлээдэггүй. Тэд үргэлж “Би биш, тэр л буруутай”, “Үүнээс, түүнээс болсон” гэж бусдыг зааж, өөрсдийн алдааг бусдад тохдог. Өөрөөр хэлбэл өөрөө юу ч хийх хүсэлгүй, бусад амьдралыг нь авч явах ёстой юм шиг бодож, бусдын гарыг харж амьдрах сонирхолтой байдаг. Тэр үүднээсээ бүх зүйлд бусдыг буруутгадаг.
- Өөрийнхөөрөө амьдармаар байдаг ч бусад намайг юу гэж бодох бол гэж байнга бодож өөрийгөө хязгаарлаж, зоригтой алхам хийхээс эмээдэг. Хэрвээ та бусад намайг юу гэх бол гэж бодож байгаа бол сайн анхааралтай уншаарай.
– Хүмүүс таныг бодохоос илүүтэйгээр өөрийгөө л боддог. Та өөрийгөө бусдын анхаарлын төвд байна гэж боддог ч бодит байдал дээр тэдний анхаарал өөрийн амьдралд нь төвлөрсөн байдаг. Та өөр дээрээ бодоод үздээ. Та бусад дээр төвлөрөхөөс илүү өөр дээрээ болон гэр бүлдээ ихэнх анхаарлаа төвлөрүүлж байгаа тийм үү?
– Таны үнэ цэнийг бусдын бодол тодорхойлохгүй. Өөрийгөө хэн гэдгийг бусдын үзэл бодлоор биш, та өөрийнхөө үнэ цэнэ, хүсэл зорилгоор тодорхойлно.
– Хүмүүс үргэлж өөрийн өнцгөөс бусдыг харж шүүнэ. Таныг шүүмжилж, янз бүрийн зүйл хэлж байгаа хүн өөрийн айдас, үзэл бодол, итгэл үнэмшлээр дамжуулж дүгнэлт хийж байдаг. Тэдний хэлсэн үг таны хувьд үнэн биш, зүгээр л тэдний хязгаарлагдмал ойлголт юм гэдгийг мэдэх хэрэгтэй.
– Хүн бүхэнд та таалагдах албагүй. Энэ нь хэвийн зүйл. Дэлхийн хамгийн мундаг гэж нэрлэгддэг хүмүүс ч гэсэн шүүмжлэлд байнга өртөж байдаг. Хамгийн гол нь өөрийнхөө зөв гэж бодсон, өөрийнхөө сэтгэл санааг дэмжсэн зүйлээ зоригтой хийж чаддаг байх хэрэгтэй.
Тийм болохоор үйлдэл бүр дээрээ анхаарлаа хандуулж дээрх 9 зүйлийн эсрэг байхыг санал болгож байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
УКА ТӨМӨРИЙН ХАМТ
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog