Хүссэн амьдрал руугаа алхахад амьдрал танд тусалж эхэлдэг.
Хүссэн амьдрал руугаа алхахад амьдрал танд тусалж эхэлдэг.
Ихэнх хүмүүс амьдралд ямар нэгэн зүйл өөрчлөгдөхийг хүлээдэг. Мөнгөтэй болохыг, тохиромжтой цаг гарч ирэхийг, өөртөө илүү их итгэлтэй болохыг, эсвэл бүх зүйл бэлэн болохыг хүлээдэг.
Гэвч хүлээснээр хэзээ ч хүссэн амьдралаараа амьдардаггүй. Хүлээснээр юу ч өөрчлөгддөггүй. Харин эхний алхмаа хийсэн үед боломжууд гарч ирдэг.
Хүссэн амьдрал руугаа эхний алхмаа хийнэ гэдэг нь заавал том алхам хийхийг хэлэхгүй. Жижиг алхмыг хэлж байгаа юм. Жнь:10 минут дасгал хийх шийдвэр гаргаад хийж эхлэх, шинэ зүйл сурахаар бүртгүүлээд явж эхлэх, олон жил хойшлуулсан мөрөөдөлдөө цаг гаргаад хийж эхлэх зэрэг жижиг алхмуудаас эхэлдэг.
Сонирхолтой нь, бид хөдөлж эхлэхэд амьдрал ч бас таны төлөө хөдөлж эхэлдэг.
- Танд туслах хүмүүс гарч ирнэ.
- Өмнө нь анзаарагддаггүй байсан боломжууд харагдаж эхэлнэ.
- Шийдэлгүй мэт санагдсан асуудлууд аажмаар шийдэгдэж эхэлнэ.
Энэ нь гайхамшиг биш. Харин хөдөлгөөн дараагийн хөдөлгөөнийг үүсгэдэг, зөв энерги, зөв энергийг татдаг ертөнцийн хууль юм.
Хүмүүс ихэвчлэн бүх зүйл бэлэн болсны дараа эхэлнэ гэж боддог.
Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг.
Эхэлсний дараа л итгэл төрдөг.
Эхэлсний дараа л боломжууд гарч ирдэг.
Эхэлсний дараа л зам тодордог.
Явах зам хэзээ ч бүхэлдээ харагддаггүй, харин явж эхлэхэд дараа дараагийнх нь тодорч эхэлдэг тул эхний алхмаа хийх нь чухал байдаг.
Хэрэв танд удаан хүлээсэн хүсэл мөрөөдөл байгаа бол өнөөдөр түүн рүү чиглэсэн ганцхан алхам хийгээрэй. Тэр алхам жижиг байсан ч хамаагүй. Тэгээд маргааш нэг алхам, нөгөөдөр нэг алхам…
Учир нь амьдрал ихэнхдээ хөдөлж эхэлсэн хүнд л дараагийн боломжийг өгдөг.
Таны хийх ёстой зүйл бол замаа бүхэлд нь харах биш, бүгдийг тодорхой болгох биш, бэлэн болох биш. Зөвхөн эхний алхмаа хийх юм.
Эхний алхмаа хийсэн мөчөөс эхлэн амьдрал таны талд орж, танд тусалж эхэлдэг.
