Эго (Ego) Гэж Юу Вэ?
Энэ бичвэр дээр би Эго (Ego) гэж юу вэ? тухай дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ.
Эго (Ego) гэж юу вэ?
Эго гэхээр хамгийн түрүүнд танд юу орж ирдэг вэ? Эго -г хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэвчлэн бардам, их зантай хүнийг төсөөлдөг. Би өнөөдөр энэ бичвэр дээр 6 янзын тайлбар оруулж байна. Эдгээр нь бие биенээсээ жижигхэн ялгаатай. Та уншаад өөрийнхөөрөө тунгаан бодож алинтай нь илүү санал нэгдэж байна вэ эсвэл та Эго -г юу гэж боддог талаар доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Эго -гүй хүн гэж огт байхгүй. Эго нь хүн бүрийн дотор оршдог. Эго-г устгах боломжгүй. биднийг үхэн үхтэл Эго хамт байх болно.
Тайлбар 1. Эго гэдэг нь хүн бүрийн дотор байдаг “би” гэх дотоод мэдрэмж, өөрийгөө тодорхойлдог ухамсар гэж тайлбарладаг. Эго нь бидний хийдэг сонголт, гаргадаг шийдвэр, үйлдэл бүрт оролцдог.
Эго нь биднийг бусдаас ялгаруулж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилго, өөрийн үнэлэмжтэй болгож өгдөг. Тэгэхээр эго бол зүгээр нэг хийсвэр ойлголт биш, харин бидний өдөр тутмын шийдвэр гаргалт, бусадтай харилцах харилцаа, амьдралд баримталдаг зарчимд нөлөөлөхөөс гадна өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрөхөд ч нөлөөтэй хүчин зүйл гэж үздэг.
Тиймээс эго бол хүн бүрийн дотор байдаг “би” өөрөөр хэлбэл хүний доторх “би”-гийн дуу хоолой гэж тайлбарладаг. Энэ дуу хоолойг бид хэрхэн сонсож, яаж удирдаж чадахаас шалтгаалаад амьдралын маань чанар тодорхойлогддог гэдэг.
Тайлбар 2. Хүмүүс Эго -г ихэвчлэн сөргөөр авч хэлэлцдэг. Үнэндээ бол эго өөрөө дангаараа муу зүйл биш, харин төвлөрүүлэх, тодруулах хэрэгсэл гэж тайлбарладаг.
Эго гэдэг нь таны мэдэрч, туулж байгаа зүйлийг тодруулах үүрэгтэй. Та юу мэдэрч, туулж байна түүнийг чинь тодруулах хэрэгсэл гэж ойлгож болно. Жишээлбэл таны хараа муу байлаа гэж бодьё. Хараа муудах үед бид харааны шил зүүдэг. Харааны шил зүүсэн үед бид улам сайн хардаг. Жмшээлбэл харааны шилээ зүүгээд ном уншвал номны бичиг улам сайн тодорч харагдана. Харааныхаа шилийг зүүгээд зураг харвал тухайн зургийг улам тод харагдуулна. Харааны шилний үүрэг тухайн харж байгаа зүлийг тодруулах үүрэгтэй өөр ямар ч үүрэг байхгүй. Харааны шил биднийг удирдахгүй, харааны шил бидэнд юу хийхийг зааж өгөхгүйтэй яг ижилхэн Эгоны үүрэг юу вэ гэвэл: хэрэв та сөрөг байгаа бол Эго түүнийг чинь тодруулна. Эерэг бол улам эерэг болгож тодруулна. Өөр ямар ч үүрэг байхгүй. Эго таныг удирдахгүй, эго танд юу хийхийг заахгүй, таны өмнөөс шийдвэр гаргахгүй, яах ч үгүй. Зөвхөн та өөрөө өөрийгөө удирдана, юу хийж, хаашаа явахаа та өөрөө шийднэ. Харин эго түүнийг чинь тодруулна.
Тэгэхээр Эго бол муу эсвэл сайн зүйл биш. Энэ бол зүгээр л тодруулах хэрэгсэл. Түүнийг хэрхэн ашиглах нь бидний ухамсар, сонголтоос хамаарна. Сөргөөр ашиглавал улам сөрөг болно. Эерэгээр ашиглавал улам эерэг болгож тодруулна.
Тайлбар 3. Эго гэдэг нь бидний өөрийгөө танин мэдэх, хамгаалах дотоод механизм гэдэг.
Яаж илэрдэг вэ гэвэл:
– Биднийг хэн нэгэн шүүмжлэхэд “би өөрийгөө хамгаалах ёстой” гэсэн мэдрэмж төрдөг. Энэ бол эгогийн үйлдэл.
– Хүн өөрийн хийсэн зүйлдээ бахархах, эсвэл өөрийгөө үнэ цэнэтэй гэж мэдрэх нь эгогийн тусламжтайгаар бий болдог.
– Мөн өөрийгөө зөвтгөх, алдаагаа нуухыг хүсэх, эсвэл өөрийгөө бусдад илүү сайнаар харуулахыг хүсэх нь эгогийн хамгаалалтын нэг хэлбэр гэж болно.
Сайн тал нь: Эго бидэнд өөрийн үнэ цэн, итгэл үнэмшлийг хамгаалахад хүч өгдөг. Өөрийгөө дутуу үнэлүүлэхгүй байхад тусалдаг. Амьдралд урагшлах, өөрийгөө хөгжүүлэх урам зориг болдог.
Муу тал нь: Хэт давамгайлсан эго нь хүнтэй ойлголцохгүй байх, өөрийгөө зөв гэж зүтгэх, аливаа юманд наануу цаануу байж чадахгүй эрсдэлтэй. Заримдаа эго нь өөрийн сул талыг нууж, өөрийн үнэнийг харж чадахгүйд хүргэдэг.
Тайлбар 4. Эго бол жинхэнэ зүйл биш бодлын хийсвэр бүтээл гэдэг. Жишээлбэл: Би бол ийм хүн, би энэ газар харьяалагддаг, энэ бол минийх, би ийм юм хийдэг гэх мэтээр өөрийгөө тодорхойлсноор бий болдог. Энэ бодол мэдрэмж нь өнгөрсөн туршлага, мэдлэг, дадал зуршлаас бүрэлддэг. Эго гэдэг бол та өөрийнхөө тухай төсөөлсөн, санаанаас гарсан зүйл. Эго тусдаа бодит зүйл биш, зүгээр л тархинд байгаа дүр зураг.
Эго “би болон чи”, “бид болон тэд” гэж хуваадаг. Энэ хуваагдал нь харьцуулалт, өрсөлдөөн, сэтгэлийн шаналлыг үүсгэдэг.
Тайлбар 5. Эго бол нийгмийн бүтээл, хүний айдас.
Эго биднийг нийгэмд амьдрахад тусалдаг. Өөрийн нэр хүнд, дүр төрх, үүрэг хариуцлага гэх мэт. Тэгээд үүнийгээ жинхэнэ “би” гэж андуурдаг.
Жишээлбэл: нэр хүндээ алдвал өөрийгөө алдах гэж байна гэж андуурдаг байх жишээтэй. Үнэн хэрэг дээрээ таны нэр хүнд бол жинхэнэ “та” биш. Нийгмийн юм. Тийм учраас эго айдас төрүүлдэг. Айдас төрүүлдэг учраас эго амьдралыг хянах гэж оролддог гэж бас тайлбарлаж болно.
Эго үргэлж аюулгүй байдлыг сонгох дуртай, нэгэн тогтвортой байдалд байх дуртай, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг үргэлж хүсдэг. Үүнээс болж эд зүйлээ, нэр хүндээ, хайртай хүнээ, амьдралаа алдахаас айдаг.
Эго = Айдас
Тайлбар 6. Эго бол таны толгой дотор тасралтгүй ярьж байдаг дуу хоолой.
Эго гэдэг бол толгой доторх тасралтгүй ярьдаг дуу хоолой.
Жишээлбэл:
“Би хангалттай сайн биш.”
“Надад хүндлэл үзүүлэхгүй байна.”
“Би илүү сайн хийх ёстой байсан.”
Энэ дуу хоолой бол та биш.
Зүгээр л ажиглагдаагүй бодлуудын урсгал гэж ойлгож болно.
Хэрвээ та энэ бүх бодлыг анзааралгүй итгэсээр байвал,
эго таныг удирдаж эхэлдэг ба таны өөрийн “би” болон хувирдаг.
За тэгэхээр та энэ 6-ийн алинтай нь илүү санал нэгдэж байна вэ? Эсвэл танд өөрийн гэсэн тайлбар байна уу?
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
