Skip to content

✅ ТРАФИК сургалтанд 12 сарын 1-ээс өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Facebook Twitter Instagram RSS Apple Podcasts
Uka Tumur

Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУДExpand
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ
ТРАФИК сургалт

  ТРАФИК сургалтанд 5 сарын 15-аас өмнө бүртгүүлж 25% -ийн хямдрал аваарай!

Uka Tumur
Uka Tumur
Сонжоо
АМЖИЛТ · Бусад

Амжилтын 5 Үе

Амжилтын 5 Үе -ийн эхний үеийг хүн бүр хийж чаддаг. Харин 3 дахь үе дээр ихэнх хүмүүс бууж өгдөг. Энэ үе юу болохыг мэдэхийг хүсвэл цааш нь үргэлжлүүлэн уншина уу.

1.  Эхний үе – Бид ямар нэгэн юмыг хийх шийдвэр гаргасан үед түүнийгээ эхлүүлж чаддаг. Энэ эхлүүлдэг эхний үе амархан байдаг.

2. Хэцүү үе – Эхлүүлсний дараагаар тодорхой хугацаа өнгөрөхөд хэцүү үе гарч ирдэг. Энэ хэцүү үеийг бид яаж ийж байгаад давахыг хүсдэг. Энэ үед бид бууж өгч болохгүй гэдгээ өөртөө сануулдаг. Нэр хүндээ бодоод гүрийх ч тохиолдол гардаг. Аль нь ч байсан хамаагүй хэцүүгээ давахын төлөө зүтгэдэг.

3. Харин энэ хэцүү үеийг давсны дараагаар хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирдэг. Гэвч энэ үед ихэнх хүмүүс бууж өгдөг. Чадахгүй юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна больё гээд орхидог, зогсдог. 

4. Хэцүүгийн дараах хэцүү үеэ давсан тохиолодолд тодорхой хэмжээний үр дүнгээ үзэж эхэлдэг учраас хүн түүнээсээ урам авч, амжилт өөдөө үргэлжлүүлэн явдаг. Энэ бол үр дүнгээ үзэж эхлэх 4 дэх үе юм.

5. Амжилтанд хүрэх 5 дахь үе – Цааш нь тууштай, тэвчээртэй явснаар зорилгодоо хүрдэг, мөрөөдлөө биелүүлдэг, тодорхой хэмжээний амжилтанд хүрч чаддаг.

Эхлүүлэх амархан,  эхлүүлсний дараа анхны бэрхшээлээ туулах бас амархан байдаг. Үүнийг олон хүн хийж чаддаг. Гэвч маш цөөхөн хүн хэцүүгийн дараах хэцүү үеэ давж чаддаггүй. 

Хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирэх энэ л мөчид бид өөрийгөө шахаж, хамаг хүчээ шавхаж, бүх л ид шидээ ашиглаж давах юм бол  хүссэн амжилтаа гаргаж чадна.

Өөрөөр хэлбэл энэ хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирж байна гэдгээ мэдэж, энэ үеийг давснаар үр шимээ үзэж эхэлнэ гэдгээ өөртөө сануулж, бүх л боломжоо ашиглаж, нойргүй ч хамаагүй, хоолгүй ч хамаагүй, бууж өгөлгүй зүтгэснээр  хүссэн амжилтандаа хүрэх болно гэдгийг дахин сануулахыг хүслээ.

Post navigation

Previous Previous
Дасгал Хийгээд Өөрчлөгдөхгүй Урам Хугарах Үед Хийх 5 Зүйл
NextContinue
Бүтэн Биений HIIT Дасгал

Та бизнес, фитнес, хувийн амжилт гаргах тухай бичвэрүүд хүлээж авмаар байна уу? Нэр, имэйл хаягаа доор үлдээгээрэй.

⬇⬇⬇

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

Амжилтын Тарни Номыг Уншгаагүй бол доороос 1-р Бүлгийг Татаж Авна уу!

Та Имэйлээр Надтай Холбогдох Хүсэлтэй Бол Бүртгүүлээрэй!

Амжилттай бүртгэж авлаа. Баярлалаа!

  • ХҮС ХИЙ ХҮР – Ука Төмөрийн Хамт
  • Холбоо барих
  • Privacy Policy

© 2025 Uka Tumur

  • НҮҮР
  • СУРГАЛТУУД
    • Tрафик
    • СУПЕР 6 / Хэвлийн дасгал
    • ФитӨгзөг – Өгзөг Томруулах Дасгал
  • БЛОГ
  • ПОДКАСТ
  • Бясалгал
  • НОМ