Хүнд нөлөөлдөг 5 зүйл

Ука Төмөр Бусад 0 Comments

Хүнд нөлөөлдөг 5 зүйл Хүнд юу юу нөлөөлдөг вэ? Аливаа юмны нөлөөнд орохгүйн тулд яах ёстой вэ? Бид бүгд ирээдүйгээ сайхнаар төсөөлөх дуртай байдаг. Ирээдүйгээ ингэж сайхнаар төсөөлснөөр бид урам зориг ордог. Хэрвээ та ирээдүйгээсээ урам зориг авахгүй байгаа бол та өнгөрсөнд амьдарч байна гэж ойлгож болно. Өнгөрсөндөө амьдарвал бид хөгжихгүй. Харин ирээдүйгээ сайхнаар төсөөлснөөр бид урагшилдаг.  Өнгөрснөөс бид туршлага суудаг харин ирээдүйгээсээ бид урам зориг авдаг. Өдөр болгон өглөө эрт босч, хүссэн юмаа хийж, чадвараа сайжруулж, шинэ юм сурч өөрийгөө хөгжүүлж, хамгийнхаа сайнаар байхад нөлөөлдөг гол зүйл бол

Яаж бусдын итгэлийг олж авах вэ

Ука Төмөр Бусад

Яаж бусдын итгэлийг олж авах вэ Хүмүүсийн итгэлийг авахын тулд өөрөө итгэлтэй хүн байх хэрэгтэй. Тэгэхээр яаж итгэлтэй хүн болох вэ? Энэ тухай өнөөдөр оруулахыг хүслээ.

Хязгаарлагдмал бодол

Ука Төмөр Бусад

Хязгаарлагдмал бодол ба түүнийгээ хэрхэн устгах Өнөөдөр би хязгаарлагдмал бодлын тухай бичих хүсэлтэй байна. Хүн бүрт хязгаарлагдмал бодол байдаг. Хамгийн гол нь энэ хязгаарлагдмал бодолдоо автаад зогсонги байдалд байна уу эсвэл энэ бодлоо устгаж байна уу гэдэг нь чухал байдаг. Тиймээс өнөөдөр би нэгдүгээрт хязгаарлагдмал бодол гэж юу вэ? 2-рт өөрт хамгийн их тохиолдож байсан 3 хязгаарлагдмал бодлын тухай 3-рт түүнийгээ хэрхэн устгах тухай бичлээ.

Туршлага

Ука Төмөр Бусад

Туршлага-гүй бол амжилтанд хүрч болох уу? Та өнөөдөр юу бодож байна вэ? Амжилтанд хүргэх бодлууд бодож байна уу эсвэл амжилтын эсрэг бодлууд бодож байна уу? Амжилтын эсрэг их олон янзын бодлууд байдаг. Түүний нэг нь “би туршлага-гүй” гэдэг бодол байдаг. Хэрвээ таныг “Би туршлагагүй” гэдэг бодол зогсоож байгаа бол цааш нь үргэлжлүүлэн уншаарай. Би өнөөдөр туршлагын тухай бичихийг хүслээ. “Би туршлагагүй, надад удирдах туршлага байхгүй, бизнес нээх, блог хөтлөх, маркетингийн туршлагагүй, урьд нь хийж байсан туршлага байхгүй…” гэх мэт бодлууд их олон хүнийг зогсоодог.

Уйтгарлалаа шууд анагааж эхлэх 3 арга

Ука Төмөр Бусад

Уйтгарлалаа шууд анагааж эхлэх 3 арга Та “уйдаж үхлээ” гэж хэлж байгаа хүнтэй тааралдаж байсан уу? Хэрвээ тийм бол дараагийн удаа ингэж хэлж байгаа хүнээс аль болох хурдан зугтахыг хичээгээрэй. Яагаад гэдгийг би одоо тайлбарлая.

Эхлүүлэх айдсаа яаж давах вэ

Ука Төмөр Бусад

Эхлүүлэх айдсаа яаж давах вэ Эхлүүлэх айдсаа давах арга Одоо эхлүүл, байгаа газраасаа эхлүүл…эхлүүлсэн бол битгий зогс…үргэлжлүүл. Айдас төрсөн ч эхлүүл Эргэлзээ төрсөн ч эхлүүл Хэцүү байсан ч, боломжгүй санагдсан ч эхлүүл. Гар чичирч, хоолой зангирч, дотор муухайрсан ч эхлүүл. Одоо эхлүүл, байгаа газраасаа эхлүүл…эхлүүлсэн бол битгий зогс…үргэлжлүүл. Эхлүүлэхээс өмнө айдас төрнө, эргэлзээ үүснэ, хэцүү санагдана, боломжгүй санагдана, эхлүүлэхгүй байх бүх бололцоо бүрдэнэ. Тийм ч учраас

Өөрийнхөө тухай сөрөг бодлоо яаж зогсоох вэ

Ука Төмөр Бусад

Өөрийнхөө тухай сөрөг бодлоо яаж зогсоох вэ? Бид бүгд дотроо өөрөө өөртэйгээ ярьж байдаг. Энэ ярианы ихэнх хувь нь өөрийнхөө тухай сөрөг яриа байдаг учраас өөрийнхөө тухай сөрөг бодолтой болдог. Тэгээд энэ нь бидний зуршил болсон байдаг. Тиймээс үүнийг хэрхэн ззогсоох тухай өнөөдрийнхөө бичлэг дээр орууллаа. Өөрийнхөө тухай сөрөг бодлуудыг яаж зогсоох вэ?

Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа

Ука Төмөр Бусад

Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа Өнөөдрийн бичлэг дээр өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа -г  орууллаа. Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2 -ыг хооронд нь хольж хутгадаг зүйл их анзаарагдсан. Энэ хоёр бол 2 өөр зүйл. Хэрвээ танд өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл хоёулаа байгаа бол мaш сайн хэрэг. Энэ 2-ын аль нэг нь танд байгаа бол санаа зоволтгүй, яагаад гэвэл аль нэг нь байгаа тохиолдолд нөгөөдөхийг нь хөгжүүлэхэд амархан байдаг. Хэрвээ аль аль нь байхгүй бол санаагаа бас  зовоосны хэрэггүй, яагаад гэвэл өнөөдрийн энэ бичлэгийг үзсэнээр өнөөдрөөс эхэлж өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл дээр ажиллаж эхлэх сайхан боломж гарч байна гэж бодох хэрэгтэй. Танд аль нь байна вэ? За тэгэхээр өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг тус тусд нь авч үзье.

Асуудлаа шийдэх 4 алхам

Ука Төмөр Бусад

Асуудлаа шийдэх 4 алхам Та өнөөдөр яг юу хийхээс айгаад хийж чадахгүй  зугтаад, тойроод яваад байна вэ? Танд өнөөдөр ямар бэрхшээл тулгараад зогсонги байдалд орчихоод байна вэ? Хийгээд үзвэл яах бол гэсэн ямар санаа танд байна вэ?  Та өчигдөр маргааш хийнээ гэсэн мөртлөө өнөөдөр болохоор хийхгүй дахиад хойшлуулж байгаа тэр юм чинь юу вэ? Өнөөдрийнхөө бичлэгээр энэ асуудлыг шийдэх 4 маш энгийн дэс дараалсан алхмыг орууллаа.

Байхгүйгээс яаж бий болгох вэ?

Ука Төмөр Бусад

Байхгүйгээс яаж бий болгох вэ? Юу ч үгүй байж яаж юмтай болох вэ? Хичээвэл хүн бүр хийнэ. Хийвэл хүн бүр чадна. Амжилт чадвартай хүн үү, үгүй юу гэдгээс хамаарахаас илүү хүсч байна уу, үгүй юу гэдгээс хамаарна. Тиймээс хүсч байна уу, үгүй юу гэдэг  дээр шийдвэрээ гаргах хэрэгтэй. Та амьдралаа өөрчилж, цоо шинэ замаар явах шийдвэрээ гаргаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ цоо шинэ замыг гаргахад тань би танд өнөөдөр туслах хүсэлтэй байна. Тиймээс “Байхгүйгээс яаж бий болгох вэ?” гэдэг энэ бичлэгээ хүргэж байна.