Яаж бусдын итгэлийг олж авах вэ

Ука Төмөр Бусад

Яаж бусдын итгэлийг олж авах вэ

Яаж бусдын итгэлийг олж авах вэ - www.UkaTumur.com

Яаж бусдын итгэлийг олж авах вэ – www.UkaTumur.com

Хүмүүсийн итгэлийг авахын тулд өөрөө итгэлтэй хүн байх хэрэгтэй. Тэгэхээр яаж итгэлтэй хүн болох вэ? Энэ тухай өнөөдөр оруулахыг хүслээ.

  1. Бусдыг ойлгодог байх. Бусдыг яаж ойлгох вэ гэвэл үүний тулд эхлээд бусдыг сонсож чаддаг байх хэрэгтэй. Худлаа сонсож байгаа дүр эсгэх биш үнэн голоосоо, чин сэтгэлээсээ сонсож чаддаг байх хэрэгтэй. Сонсож чадсанаар тухайн хүнийг ойлгож тухайн хүнтэй холбогдох болно. Бизнес хийсэн ч мөн ялгаагүй худалдан авагчаа сайн сонсож ойлгох нь чухал байдаг. Ингэж чадвал худалдан авагчтайгаа холбогдож итгэлийг нь авах болно.
  2. Бусдад өгч чаддаг байх. Та хайртай хүндээ, найз нөхөддөө, худалдан авагчидаа өгч чадаж байна уу? Гэхдээ хариу нэхсэн өгөлтийг хэлж байгаа юм биш шүү. “Хүн зөндөө юм өгөөд байхад чинь ганц ч удаа буцаагаад өгөхгүй” гээд л гомдоллодог хүмүүс бас байдаг. Тиймээс зүгээр л өгч сурах хэрэгтэй. Өгнө гэхээр заавал мөнгө төгрөг, бэлэг сэлт, бараа таваар байх албагүй. Хайр халамж өгөх, сэтгэлээ өгч зориулах, мэдлэг өгөх, урам зориг өгөх, эрч хүч, үлгэр дуурайл өгч болно. Анх намайг үнэгүй мэдээлэл өгч эхлэхэд зарим нэг хүмүүс гайхаад, “Ука үнэгүй ийм юм хийгээд, дараа нь яах уу?” гэж асуудаг байсан.  Харин одоо бол ойлгодог болсон байна лээ. Асууж байсан хүн маань өөрөө ч үнэгүй мэдээлэл өгдөг болсон байх жишээтэй. Заримдаа хүмүүс үнэгүй юм чинь яадгийг гэж хандаад чанаргүй юм өгдөг. Миний хувьд би хамгийнхаа сайн контент, бичлэг гээд л хамгийнхаа сайныг үнэгүй өгдөг. Хэрвээ миний үнэгүй өгч байгаа зүйл үнэ цэнтэй бол үнэтэй өгч байгаа зүйл маань бүр л үнэ цэнтэй байх нь ойлгомжтой. Тийм уу?

    Хүн өгснөөрөө авдаг. Өгснөөр хангалуун амьдарна. Өөрийгөө болгосон амьдрал өөртөө л сайхан. Харин өөрийгөө болгоод дээрээс нь бас бусдад өгвөл ямар байх вэ? Үүнийг хангалуун амьдрал гэнэ.

  3. Үнэнч шударга байх. Мэдээжийн хэрэг ойлгомжтой. Үнэч байжээж итгэлтэй болно. Худлаа ярьвал хэн итгэх вэ дээ тийм үү?

    Би дээр үед нэг бөөний цүнхний дэлгүүрт ажилладаг байсан. Хагас сайн өдөр болгон жижиглэнгийн хүмүүс орж ирдэг байсан болохоор  дэндүү завгүй байдаг байсан. Тэр үеийг эзэн авгай ашиглаж уранхай, эвдэрхий бараагаа нууж байгаад л шахдаг байсан. Би үүнийг нь тэвчдэггүй байсан л даа. Дараа нь мэдээж ойлгомжтой нөгөө хүн авсан бараагаа солиулах гээд ирдэг. Ирэхээр нь бүтэн байсан гээд тас гүрийгээд, худлаа яриад явуулдаг байсныг санаж байна. Иймэрхүү байдлууд зөндөө гардаг байсан. Эцэст нь яасан гэвэл тэр дэлгүүр хаагдсан.
    Бас нэг жишээ гэвэл: Хүмүүс заримдаа юм ярихдаа дээрээс нь давс нэмж худлаа ярьдаг. Тэгж ярьж байгаа хүнийг хараад л тэр хүнд итгэх итгэлээ алддаг. Түүнийгээ өөрсдөө ч мэддэггүй юм шиг байгаан. Бусдын итгэлийг авахын тулд үнэнч шударга байх хэрэгтэй. Ажилчидтайгаа, худалдан авагчтайгаа, хамт олон найз нөхөд, ээж аав эгч дүүтэйгээ үнэнч шударга харьцах нь зүйтэй.
  4. Хэлсэн амандаа хүрэхЖишээлбэл дэлгүүрт ороход бараа хямдарчихсан худалдагч нь ирээд л ахиж ингэж хямдрахгүй хамгийн сайн хямдарсан нь энэ байна гээд л бараагаа зарчихдаг. Тэгтэл хэдэн сарын дараа нөгөө дэлгүүртээ дахин ороход нөгөө бараа яг хямдарсан хэвээрээ байж байдаг. Энэ тохиолдолд шууд дургүй хүрдэг. Дараа нь тэр дэлгүүрээс юм авах сонирхолгүй болдог. Бас нэг өөр жишээ гэвэл бараа бүтээгдэхүүнээ хамгийн сайн нь гэж сурталчихаад яваад очихоор тийм байдаггүй. Гэх мэт жишээнүүд зөндөө байдаг.Яаж бусдын итгэлийг олж авах вэ Ийм нэг үг байдаг даа:

    Aмжилттай хүн больё гэвэл өөртөө өгсөн амлалтаа биелүүл, бусдын итгэлийг олж авья гэвэл бусдад өгсөн амлалтаа биелүүл.

  5. Илэн далангүй байгаагаараа байх. Нууцлагдмал, хөндий бас худлаа дүр эсгэсэн хүнд итгэхэд хэцүү. Тийм болохоор би алдаа  дутагдлаа, болсон явдлаа нууж хаалгүй илэн далангүй ярих дуртай байдаг. Зарим тохиолдолд яанаа би хамаг юмаа дэлгэчих шиг боллоо гэж бодогдох үе ч бас байдаг. Гэхдээ л илэн далангүй байснаар би тухайн хүнтэй илүү дотноссон юм шиг болдог.

    Хүн илэн далангүй байснаар өөрөөрөө байж чаддаг.

    Илэн далангүй байснаар нөгөө хүндээ бас илэн далангүй байх боломжийг олгодог. 2 хүн бие биетэйгээ илэн далангүй харьцсанаар хоорондоо дотносож, бие биедээ илүү итгэдэг.

     

За тэгэхээр танд энэхүү “Яаж бусдын итгэлийг олж авах вэ” гэдэг бичлэг таалагдсан байх гэж бодож байна. Бизнес эрхэлдэг бол худалдан авагчдынхаа итгэлийг ч энэ маягаар олж авах боломжтой.  Танд эдгээр зан чанаруудын аль нь байна вэ? Ямар зан чанаруудыг нэмж хэлмээр байна вэ? Энэ тухай доор сэтгэгдлээ үлдээгээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Сэтгэгдлүүд