Укад үлдээсэн талархлууд


Би аливаа өөдрөг, сайн сайхан бүхэн рүү тэмүүлдэг. Хувь хүнийг өөдрөг сэтгэлтэй, амьдралдаа зорилготой болоход Ука чиний орон зай үнэхээрийн хэрэгтэй байсан. Би чам шиг бусдад үлгэр дуурайлтай, зөв сайхан энергитэй, өөрийн чадах зүйлээр туслах санаа байвч аргаа мэдэхгүй байхад чиний бичлэгүүдийг үзэж өөрийн мэдэхгүй зүйлээ авч өөрийгөө цэнэглэж байдаг.

– Ч. Амартайван

Чиний нүүр хуудсаар аялаад нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө. Эхлээд ямар гоё юм бэ гэж боддог байсан бол одоо эрч хүч авдаг болсон бөгөөд чадахгүй гэж байсан ажилруугаа орохоор одоо бэлтгэл ажилдаа орсон. Энэ нь чиний ач гэж хэлж болно. Би бас гүйдэг болсон. Ер нь бол хүний хүсэл, хүслээ дагаад хийх, тэгээд хүсч байгаа зүйлдээ хүрэх нь маш чухал юм байна гэдгийг мэдэрч эхлээд байгаа. Гэхдээ хүн бүр мэддэг мөртлөө хийдэггүйд гол алдаа байдаг юм байна гэдэг дүгнэлт хийлээ. Одоо тэгээд хийгээд амжилт гаргах тэр хүртлээ явах л үлдэж байна. Маш их тэвчээр хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй гэдгийг мэдэрч эхэлсэн. Чамд маш их баярлаж явдаг. Би өдөр бүр чиний нүүр хуудсаар зочилж эрч хүчээ авдаг болж байгаа. Орохгүй нэг өдөр байхаа больсон. Яагаад гэвэл орохгүй л бол эрчээ алдах магадлал байгаа болохоор өдөр бүр ХҮС. ХИЙ. ХҮР. үгийг харж амандаа хэлж байх шаардлага байгаад байна. Чиний хуудсаар орох нь надад амттай чихэр идэхтэй адил байх болсон гэдгийг хэлээд баярлаж явдаг шүү чамд. Олон хүнийг уриалан дуудаж сэргээш болж байгаарай. Амжилт хүсье!

– Хүндэтгэсэн Сарангуа

Баярлалаа Ука Төмөр! Чиний видеог үзэж урам зориг авдаг шүү! Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шиг үе үе чиний видеог үзэж өөртөө урам авдаг. Thanks!

– Б. Оюунаа

Би таны шинэ бичлэгүүдийг тэсэн ядан хүлээдэг, уншигчдын нэг. Өглөө бүр ажилаа эхлэхийн өмнө таны бичлэгээс үзчихээд ажилдаа ордог. Тиймээс та хүнд маш их туслаж байдаг шүү, Надад бол миний зөв зуршилтай амьдрахад ихээхэн тус болсон гэж хэлж чаднаа.. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ. БАЯРЛАЛАА.

– Наруш Нархан

Танд их баярлаж байна. Таны бичлэгийг үздэг болоод их зүйлийг ухаарч бас хийж эхэлж байгаа. Би 7 хоногт нэг удаа гүйдэг болсон. Өдөр бүр өөртөө амжилтын тарнийг урих цагийг гаргадаг болсон. Англи хэл сурах юмсан гэж их боддог байсан боловч үйлдэл хийдэггүй байсан одоо бол өдөр болгон бага ч гэсэн алхам хийдэг болсон.

– Жаргалсайхан Мягмарсүрэн

Бичлэгийг чинь үзсэнээс хойш өдөр бүр өөрөө өөртөө амжилтын тарни уншдаг болсон шүү. Тэр хэмжээгээр бүх юм санаснаар болоод байгаа юм шиг л санагддаг. Наад зах нь зогсоолгүй газар ганц машины зогсоол бах жишээтэй. Яарч байхад дан ногоон. Энэ бүхэн гайхамшиг биш гэж үү маш энгийн. Үүнийг би амжитын тарний эрч хүч гэж бодном. Ажлын амжилт хүсье!

– Х. Ганаа

Баярлалаа! Хэрэгтэй мэдээлэл, хэрэгжүүлж болохуйц санааг харамгүй хүргэдэг бусдын төлөө хийж буй үйлсэд тань талархаж амжилт хүсье!

– Д. Гандолгор

Хийж байгаа зүйл дээрээ эрч хүч дутахаар ийм мотивац өгөх бичлэгүүд хэрэгтэй байдаг. Гол гэсэн 4-5 бичлэгийг үздэг, мэдээж мотивац авч чаддаг. Баярлалаа!

– Х. Базархаан

“Хүс, хий, хүр” үнэхээр гоё үг. Маш их урам авдаг шүү. Амжилт

-Оюунбилэг Батболд

“ Хүс, хий, хүр” надад маш их таалагддаг шүү. Амжилтанд хүрэхийн тулд алдаа гаргахаас битгий ай. Ука эгчдээ амжилт.

-Буянаа Буянхишиг

“Хүс, хий, хүр”таны бичлэгийг анх үзээд би маш их өөртөө итгэх итгэлийг олж авсан. Өөрийнхөө шийдэж чадахгүй зүйлсийнхээ хариуг олж авч чаддаг байсан.

Мөн таны бичлэгийг үзэх бүрт амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийж, идэвхитэй эрч хүчтэй амьдрах хүсэл төрдөг . Би үнэхээр хэцүү санагдсан үедээ таны видеог үзээд шууд л сэргэчихдэг. Таны сайхан энерги намайг цэнэглэж өгдөгт баярлаж явдаг. Амжилтын амтнаас мэдэрч түүнийгээ бусдад хуваалцаж яваа хүчирхэг хөдөлмөрч бүсгүй танд амжилт хүсье.

-Энхмандал Коко

Tанд маш их баярлаж байна. Үнэтэй цагаа бидэнтэй хуваалцсан зорилгынхоо нэгээхэн хэсгээ биелүүлж яваад тань, таны бүх видео бидэнд их урам тэвчээр, бодлыг хайрладаг юм шүү. Улам их амжилт гаргаарай. Таны номыг ямарч байсан авч ширээний номоо болгоноо.

-Мөнхтуул Туулаа

Миний хувьд таны бичдэгүүдийг үзсэнээр өөрийгөө олох аянд гарсан одоо ч үргэлжилж байна өдөр бүр би өөрөөсөө өөрийн мэдэхгүй олон сайн муу сайхан муухай зүйлсийг нээж олж авч байгаа. Өөртэйгөө танилцах энэ бодол сэтгэхүйг ухааруулсан танд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье!

-Жамъян Мөнгөө

Та амьдралын минь урам зориг эх үүсвэрийн нэг болж байна. Бусад зүйлсэд ч гэсэн ялгаагүй. Баярлалаа, таны сайхан ажилд Амжилт хүсье!

-Сарнай Ганхуяг

Маш их урам авдаг шүү. Баярлалаа.

-Х.Оогий

Би өөрийгөө өөдрөг гэж боддог байсан ч “Хүс, хий, хүр” бичлэгийг үзээд би тийм ч өөдрөг хүн биш юм байна гэдгээ мэдсэн дээ. Ер нь бол өөрийгөө таньж авахад тусласан.

-Энх Жаргал

Таны бичлэгүүдийг үзэж эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэл, ирээдүйгээ бүтээх боломжуудыг олж авдаг шүү. Та үнэхээр дайчин эгч. Танд илүү их амжилт хүсье!

-Анжел Скай

Миний бие бас ажиллахын хажуугаар хоёр сургуульд сурдаг. Залуу хүн учраас болгоод байна. Сурах тусам л илүү сурмаар санагдаж байна. Таны бичлэгүүдийг үзээд урам зориг, эрч хүчийг зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлд минь их тус болж байна. Танд баярлалаа. Бас их эрч хүчтэй сайхан эмэгтэй шүү. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

-Болормаа Болорхон

Анх нэг жилийн өмнө бичлэг үзэж байсан. Маш их урам зориг өгсөн, бусдад зорилгыг нь тодорхойлох, чиглүүлэх харандаа болж өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье!

-Хишигээ Энхтуяа

Уран цэцэн үгээр илэрхийлж чадахгүй ч итгэл төрж ,эрч хүч авдаг. Постуудыг унших, сонсох дуртай, хэрэгжүүлэх гэж хичээдэг. Өөдрөг сэтгэл, Өөртөө итгэх итгэл, Гэрэл гэгээг мэдэрдэг. Охиндоо уншуулж мөрдүүлэхсэн гэж байнга боддог. Амжилт хүсье. Баярлалаа.

-Тунгалаг Тунгаа

Аниадаа баярлалаа. Жаахан сэтгэл санаа унасан үедээ үзээд л яг зөв замдаа алхаж явлаа. Хэхэ. Цаашид ч бас бид тантай хамт байх болно.

-Эрхэмбаяр Отгонбаяр

Саяхнаас таны бичлэг болон үнэтэй зөвлөгөө сургамжийг үзэж унших болсон билээ, энэ зүйлүүд намайг алхам алхамаар урагшлахад маш их хэрэг болж байгаа гэдгийг танд хэлэхэд таатай байна. Би эндээс юуг хамгийн сайн ойлгосон гэхээр хүн сурч боловсрох, амжилтанд хүрэхэд хэзээ ч оройтдоггүй гэдэг ойлголт юм….., таны хийж буй ажил үйлс бүхэн чинь улам өргөжин дэлгэрэх болтугай. Ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: Г.Дүгэрсүрэн

Мэддэг чаддаг юмаа хүмүүстэй хуваалцаж, хүмүүст тусална гэдэг бол агуу их гайхамшиг. Саяхнаас үзэж эхэлсэн, мөрдөхийг хичээдэг.

-Дэмбэрэл Тогоодулам

Бичлэгүүдийг өглөө босонгуутаа л сонсож маш их урам зоригтойгоор тэр өдрөө эхэлж чаддаг болсон. Амьдрал маань үнэхээр өөрчлөгдөж байгаа. Маш их баярлалаа. Улам олон хүний амьдралыг өөрчлөх болтугай. Өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

-Эгэлханд Идэр

Өөртэйгээ ажиллаа. Цагийн хуваарийг хэрэгжүүлээд байна. Мөн охиндоо хичээлүүдийг үзүүлж танилцуулсан.

-Ундруушка Ундруушка

Гайхалтай сэргээш болдог.

Отгонцэрэн Осор

Баярлалаа. Хүн үхэтлээ сурсаар байдаг юм гэдгийг сайн ойлгосон шүү. Тэгж байж л амьдрал утгатай байна шүү дээ.

-Бурмаа Пүрэв

Таалагддаг, урам зориг авдаг мөн санаа авдаг шүү. Баярлалаа.

-Туяа Туяа

Би хэдэн сарын өмнөөс бичлэгийг чинь үзэж эхэлсэн тань бичлэгүүд миний амьдралд их эрч хүч өгсөн шүү. би ч бас бусдын адил ажиллаж амьдарч болох юм шүү гэсэн бодолыг төрүүлж өгдөгт чинь баярлаж явдаг шүү.

-Ганцогт Гантөмөр

Сэтгэл санаа тогтворгүй болж, ядарч бухимдах үедээ бичлэгийг тань үзэж, мөн гэр ажлын хооронд явах замдаа номыг чинь уншиж, өөрийгөө дасгалжуулсанаар одоо би үргэлж баяр баясгалантай эрч хүчтэй, мөн сэтгэл санаа улам сайхан байдаг болсон. Хүн сэтгэлийн амьтан гэдэг болохоор сэтгэл санаа өөдрөг үед бүх зүйл хялбархан бас хөгжилтэй сонирхолтой байдаг. Маш их баярлалаа. Дахиад олон хүнд таны бүтээл хүрэх болтугай! Ажил, амьдралд чинь улам их гэрэл гэгээ, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье!

-Цэрэндорж Түмэнжаргал

Би таны бичлэгүүдийг үзэж байсан. Эндээс нэг үг надад үнэхээр их таалагдсан. Энэ үг юу вэ гэхээр “үг үйл болдог”. Энэ үгийг би зөндөө ажигласан, их үнэн үг байсан.

-Эрка Мүүнрайдер

Энэ өдөр үнэхээр сайхан өдөр. Өдөр бүрийг ингэж угтах урам зориг хайрладаг танд их баярладаг шүү. Стокольм, Швед.

-Гана Ми

Таны бичлэгийг үзэж эхэлснээс хойш өөртөө аливаа зүйлд тууштай байх тал дээр маш их анхаарал хандуулах болсон. Нэг зүйлийг барьж авсан л бол дараа болий гэх биш одоо заавал хийх хэрэгтэй дуусгах ёстой гэж алхам тутамдаа хэлдэг болсон. Танд маш их баярлалаа. Хойшдоо бүр их бичлэг хийгээрэй.

-Ц.Хишигцэрэн.

Би амьдралдаа мөрдлөг болгож амьдралын алхам тутамда ашиглаж байгаадаа баярлалаа.Амжилт.

-Нарантуяа Сүрэн

Таалагдлаа, маш эерэг сэтгэгдэл төрлөө. Таны пейжийг мэддэг болсоноос хойш бага хугацаа өнгөрсөн ч, өнөөдөр л уг бичлэгийг үзлээ. Үзсэний дараа сайхан санагдлаа. Таньд амжилт хүсье. Надад хийх юм зөндөө их байгаа ч, тэр их зүйлийг бүтээх, эрмүүн хүсэл дутагдаад байсан юм. Магадгүй таны бичлэгээс олох байх гэсэн сайхан санаа төрлөө. Баярлалаа. Тань хүмүүс олон байх болтугай.

-Болор Лоброо

Гүнжээ Пуулуугүнж. Таны “Хүү, хий, хүс” гэдэг үг чинь үнэхээр гайхалтай юмаа. Яагаад ч юм бэ чи чадна, зорилгодоо хүрч чаднаа, бүү ай гэсэн урам хайрлаж байна аа. Би бизнес эрхлэх гэхээр дотроо айдастай байх юмаа. Айдсаа яаж дарах вэ? Та надад зөвлөгөө өгөөч. Баярлалаа.

Б.Ука. Таны бичлэгийг үзэхээр эерэг энерги бэлэглэдэг шүү. Таны Амжилтын тарни номыг хожих юмсaн гэж бодоод таны бичлэгийг үзэж байтал манай есөн сартай охин баагаад баасаараа тоглоод, идээд огисон, хажууд сууж байхаар гь гялс цэвэрлэчихээд коммент бичиж байна даа. Ямарч байсан хүмүүст тусалж гоё гоё бичлэг хийж байдагт баярлалаа. Би үнэндээ хүссэн зүйлээ бодохоос хэрэгжүүлдэггүй, яаж хүрэх тухай боддоггүй зүгээр л хүсдэг байж… Өнөөдрөөс эхэллээ. Хүс, хий, хүр зарчмаар өдөр бүрийг угтаад, өөрчлөлтөнд, амжилтанд ,хүсч байгаа зүйлдээ хүрэхээрээ танд хэлнээ.

Уран Дайт. Сайн байна уу? Энэ пейжтэй танилцаж үзэж, тантай танилцсандаа туйллаасаа их баяртай байна. Амжилтын тухай хайж байгаад Амжилтын тарни гэж бичлэгүүдийг үзсэн тэр өдөр надад маш хурдан, маш их хүчтэй болж байгаа мэт тийм өдөр байсныг санаж байна. Тэгээд дэмий зүйлд цагаа зарцуулахаа больж, хүүгээ хөхүүлж суухдаа байнга сонсож байдаг би хэн бэ гэх мэтчилэн надтай ярилцдаг болсон. Миний, бидний амьдралд маш их эрч хүч, ухаарал, өөрчлөлтийг өгсөн гэдэгт итгэж байна. Цаашид мөн сонсож, суралцаж байх болноо. Ном авахыг ойрд маш их хүсэж байсан. Хурдан хот орж авнаа гээд л хүсэж байна. Гүйхийг таниас сурлаа, маш олон зүйлийг сурч байна. Танд чин зүрхний угаас талархая… Гэр бүл, эрүүл мэнд тань үргэлж цог жавхаатай, аз жаргалтай байх болтугай. Маш их баярлалаа.

Эрдэнэчимэг Оюунханд. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Tаниар маш их бахархах сэтгэл төрлөө. Би энэ жилээс өөртөө маш онцгой өөрчлөлтүүдийг хийж, өөртө итгэx болж ирж байна. Би бол би, өөр хэн ч биш, зөвхөн би… өөрөөсөө эхэлж сэтгэлээ эхэлж, цэгцлэж, ариусгаж, өөдрөгөөр бүхнийг харж, хийж амьсгалавал болохгүй зүйл гэж байдаггүй юм байна гэдэгт бат итгэлтэй болж ирсэн. Бас миний энгийн яриа, үйлдэл биеэ авч яваа байдал ч өөрийгөө илэрхийлж байгаа нэг илрэл юм. Асуудлыг зөвөөр, тайван, ухаалгаар харна гэдэг маш чухал юм байна.

Би бичиж, ярихдаа, хүнд ойлгуулахдаа өөртөө 100% итгэлгүй, тэгж ярьвал буруудах болов уу, тийм харагдвал тэгж ярих болов уу, тэгж хийвэл болохгүй байх зэргээр байнга өөрийгөө өөлж их гутранги тэр бодолдоо их шаналдаг байсан. Одоо бол би тэр хүн биш. Би илүү цаг минутаар өөрийгөө үзэх үзэл, харах сэтгэл, бодох, таны хэлснээр хүс, хий, хүр маш их хүрээ агуулгатай энэ гурван үг шиг өөрчлөх болно. Тэгж байж би ажил амьдралдаа амжилттай, гоё энергитэй, хүчтэй эмэгтэй бол чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Одоо нэг ном уншиж байна. Маш гоё ном. Дуусгаад таны номыг холбогдож байгаад заавал уншнаа эгчээ. Би тан шиг эрч хүчтэй, араасаа сайн сайхныг дагуулсан эмэгтэй болмоор байна. Намайг дэмжээрэй Ука Төмөр эгчээ. Танд болон танай гэр бүл болон хөөрхөн хүүд чинь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

Нянгаа Ёндон. Ойн баярын мэнд хүргэе! Таны бичлэгийг үзээд удаагүй байгаа ч хүүхдүүдээ харангаа өдөрт нэг цагийг өөртөө зарцуулж чаддаг болсон шүү. Төрөөд их жин нэмсэн болохоор турах юмсан гэж бодохоос цаашгүй байдаг байлаа. Таны бичлэгүүдийг үзсэнээр өдөрт нэг цагийн өмнө босч дасгалаа хийж, номоо уншиж, өөртөө цагт гаргаж эхэлсэн болохоор удахгүй үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Төрснөөс хойш нуруу маань өвдөөд, гишгэж чадахгүй хүртэл болж байсан шүү. Ойрын дасгал хийж эхэлснээс хойш өвдөхгүй болсон. Танд амжилт хүсье!

Азжаргал Амарсанаа. “Тэгээд юу гэж” ийм сайхан үг сурсан даа. Тэгээд хүний хэлсэн болсон болоогүй үгэнд эмзэглэхээ болсон. Тэгээд юу гэж…

Маагий Мааяа. Санаандгүй юүтүбээс үзээд, сонсоод, нэг шөнө бүтэн нойроо умартан сонсоод яг л эхээсээ дахиад төрсөн ч юм шиг шинэ хүн болсон ч юм шиг их сайхан өөдрөг, өөртөө итгэх хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгосон. А номын хэлээр ярьдаг ч гэсэн толгойгоо үл ялиг хөдөлгөөд ярихаар тань өөрийн эрхгүй танд уусаж, татагдаж хэсэгтээ л бодлоос ярьсан тань замхардаггүй шүү. Та их өвөрмөц, их сайхан энергитэй хүн шиг санагддаг шүү. 30 жилийн ойн баярын бичлэгээр эргээд уулзаж ерөөл тавья. Бүх сайхны дээдийн дээдийг хүсэн ерөөе!

Наран Энхээ. Сайн байна уу? Энэ өглөөний шинэхэн сайхан мэндийг хүргэе! Анх удаагаа коммент бичиж, үнэхээр таалагддаг шүү. Миний хувьд өөрийгөө ялах, дийлэх, өөрийгөө урамшуулах, үг өгүүлбэрийг зөндөө олж авдаг болохоор энэ хийж байгаа зүйлд чинь маш их баярлалаа.

Батцэцэг Даваасамбуу. Сайн байна уу? Гурван жилийн ойн баярын мэнд хүргэе! Таны бичлэгүүд их таалагдсан. Үзэх тусам сонирхолтой бас эрч хүчийг мэдэрдэг. Таниас ихийг сурч байна. Баярлалаа.

Владимир Ганцолмон. Сайн байна уу? Баярын мэнд хүргэе! Таны бичлэгүүд их таалагддаг шүү. Урам зориг, өөдрөг амжилт хүсье танд!

Би гайхалтай их эрч хүч авч хүсэл мөрөөдлийнхөө төлөө хурдтайгаа бас илүү тодорхой зүг чигтэйгээр урагшлах болсон. Ука төмөр миний амьдралд даган дуурайх үлгэр жишээч тийм бүсгүй. Түүнээс би дотоод гайхамшгаа гадагшлуулах арга ухаануудыг олж авдаг. Тэр бол мандах нар шиг асар их элч гэрэл энергитэй, тэр олон хүнийг ялгалгүй гийгүүлж амьдрал тэтгэгч наран болдог. Энэ дашрамд чин сэтгэлийн гүнээс талархаж баярлаж талархаж явдагаа илэрхийлье! Баяр хүргэе бас аз жаргал хүсье!Даваасүрэн Давка.

Үржээ Чулуун. Сайн байна уу? Өөрийн чин бичлэгийг үзэж их эрч хүч, урам зориг авдаг шүү.Өөрийнхөө мэддэг бүхнээ хүмүүстэй хуваалцаж байдаг эрч хүчтэй цоглог бүсгүй танд улам их амжилт хүсье!

Уугий Т. Сайн байна уу. Танд 3 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны бичлэгүүдийг саяхнаас үзсэн. Санаандгүй нэг бичлэг үзээд бусад бичлэгүүдийг үзэх хүсэл төрж үздэг болсон. Маш их таалагдсан. Тэгээд блогын тань талаар мэдсэн. Надад их эрч хүч өгсөн. Хамгийн түрүүнд өглөө эрт босч, гүйж, дасгал хөдөлгөөн хийж аль болох эрүүл зөв дэглэмтэй болохыг хичээж байна. Таниас суралцаж байна. Өөрт таалагдахгүй байгаа өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийгөө ч өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа.

Ууган-Эрдэнэ. Юүбүтбээс санамсаргүй лекц сонсож яваад таны бичлэгийг сонсож байсан юм. Түүнээс хойш оруулсан бичлэг бүрийг алгасалгүй сонсоод, амьдралдаа хэрэгжүүлээд маш их өөрчлөлт дэвшил, амжилт гарч байгааг мэдэрч, гарт баригдаж, нүдэнд харагдаж байна. Би Солонгост байдаг юм л даа. Таны номыг Монголоос захиж авчруулж байгаа. Танд маш их баярлалаа гэж хэлэхийг хүслээ. Үнэхээр чин сэтгэлээсээ танд баярлалаа.

Цэндээ Цэндээ. Тийм шүү. Юүтүбээс санамсаргүй сонсоод одоо бол байнга дэмждэг. Саяхан пэйж хуудастайг нь мэдсэн шүү. Урам зориг өгдөг шүү. Баярлалаа.

Уранчимэг Очир Чойдог. Би ирж байгаад сонсдог ном хожно шүү. Баярлалаа.

Акерке Бидолда. Олон зүйл нуршихыг хүсэхгүй байна. Зүгээр л баярлалаа. Та бол миний ирээдүйнд амьдралын гарц болж чадаж байгаа шүү.

Алимаа Чулуун. Өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийг хичээдэг болсон.

Билгүүн Түмэнжил. Ширээний номоо болгож, байнга суралцаж байдаг.

Сугармаа Сандуйцоодол. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хичээл зүтгэл гаргавал болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй болохыг ойлгож байгаа. Танд амжилт хүсье!

Байды Түмэн-Өлзий. Амьдрал бол тэмцэл. Ахиц гаргая, хийж бүтээе гэж санаа сэтгэлээ өөдрөгт тавин тэмүүлж явна. Хүн хорвоо дээр нэг л бие болдгоос хийе, сонсоё, харъя бүтээя, зорилгтой байна. Ийм сайхан зөвлөмж өгсөн Ука Төмөр. Баярлалаа.

Доогий Бороо. Хүн боломжгүй байсан ч тэр зүйлээс боломжий олох гарц хайх, өөрийгөө ялах аргаа боломжоор дүүргэж ялъя гэж бодож хичээж байнаа.

Болормаа Лхасүрэн. Баярлалаа, үлгэр жишээ эмэгтэй шүү. Амжилт хүсье!

Хишиг Мянганбуу. Толгойд сөрөг бодол орж ирвэл “Би энэ сөрөг бодлыг устгаж чадах уу” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй юм байна. гэж л ойлгосон зөв үү?

Ариука Ариунжаргал. Эрч хүчтэй байх, мөн идэвхи, чармайлтын урмыг авдаг.

Ариука Шоу. Олон дахин бүдэрч унасанч өвдгөө арчаад ахин алхаж урагшаа тэмүүлж сурсан даа.

Мягмарсүрэн Мягаа. Зорилгынхоо төлөө тууштай зүтгэх урам авсан. Баярлалаа.

Алтанцэцэг Галсан. Өглөө бүр чиний эрч хүчтэй сургаал үгсийг уншиж, нээрээ тийм шүү, тэгэх ёстой юм байна. үүнийг л ойлгохгүй байсан юм байна шүү гэх зэрэг бодлууд бодогдож, миний хувьд ямарч байсан их өөрчлөлт хийж байгаа шүү. Зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэх урам авсандаа маш их баярлаж байна. Чамд амжилт хүсье!

‪Б.Пүрэвсүрэн Урам авч хайж байсан зүйлээ олж хэрэгжүүлэлтээ амьд болгоход ач тустай.

Оюунгэрэл Бэгзжав. Би зүгээр л лайк дарчихаад л байж байлаа. Яагаад ч юм бэ надад өнгөрсөн үеийн бодлууд орж ирэв. Зовлонг хүн үнэлдэггүй, амжит нь үнэлэгддэг юм байна шүү дээ гэж. өөртөө хэлэв. Энэ бодлыг Ука чи надад сая өгчихлөө. Баярлалаа.

Батбаяр Рагчаа. Сонирхолтой юм. Өнөөдөр л ийм телевиз байдгийг мэдлээ. Хаанахын ямар телевиз шинээр гараад ирсэн юм бол гэж бодлоо ш дээ.

Бархаа Болор. Өдөр бүр өөртөө итгэлтэй байх юм бол ямарч хүн амжилтанд хүрч чадна гэдэгт би маш их итгэж байна. Хүс, хий, хүр.

Жагаа Отгон. Наснаасаа хамаарахгүй өөдрөг болсондоо урам зориг хайрласан сайхан ном. Амжилт хүсье.

Хоролсүрэн Мөнх-Очир. Таны видеонуудыг үзээд амьдралдаа эрч хүч, урам үориг авдаг шүү. Дахиад гоё бичлэгүүд хийгээрэй. Амжилт хүсье. Нээрээ өглөө эрт босдог болсон шүү.

Мөөгий Смайл. Сайн уу Ука эгч ээ? Юуны түрүүн сайхан сэтгэл гаргаж бид бүхэнд тусалж байгаад их баярлаж байна. таны нэвтрүүлгийг үзсэнээс хойш өөрийгөө илүү их оллоо. Би анх Австрийн хотод ирэхэд өөртөө итгэлтэй, бардам, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй нэгэн байсан гэж боддог. Өнгөрсөн хэдэн жилээ эргээд бодоход зөндөө их замаасаа хазайжээ. Харин одоо бол та мөн тантай адилхан боддог, сэтгэдэг мундаг хүмүүсийн хүрээлэлд байгаа би алзахгүй гэдэгтээ итгэж байна. Танд цаашдын ажил, амьдралын өндөр амжилт. Урагшаа.

Сугармаа Төмөрбаатар. Сэтгэл санаа тавгүй үед үзэхээр тайвширч, урам зриг хүч нэмэх шиг болдог.

Тэгшжаргал Бадамсамбуу. Үлгэр жишээ сайхан эмэгтэй. Таны зөвлөгөөг хэрэгжүүлж, бас цааш нь өчүүхэн ч атугай түгээж байна.

Чимэддорж Мөнгөнзаяа. Өглөө эрт босч, сурч байна. Амьдралаа бага багаар өөрчилж байгаа. Танд баярлалаа.

Ан Балкумис. Чиний амьдрал бол чиний бодлын чинь үр дүн. Чи яаж бодож, сэтгэж байгаагаас чинь чиний яаж амьдрах шалтгаална. Үг, бодол маш хүчтэй. Үгээ, бодлоо болгоомжтой сонгож байх талаар гүн ойлголттой болж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн. Би гүйж эхэлсэн, би өөртөө итгэлтэй болж, өмнө ямар нэгэн юм хийхээс айдаг байсан бол одоо шууд эхлүүлж чаддаг болсон. Амьдралыг шинэ, итгэлтэй хүний нүдээр харж эхэлсэн.

Пүрэвсүрэн Дамчаабадгар. Цэцэг услахгүй хэд хоновол навсайгаад унжаад ирдэг шиг сэтгэл снааа тийм болсон үед уншаад, уншсанаа бодоод л усалсан цэцэг шиг сэргээд дэлгэрээд ирдэг шүү. Гайхалтай эрч хүч авч байна. Баярлалаа. Бид бүгдийн төлөө хийж байгаа зүйлд чинь.

‪Д.Хонгорзул. Гайхалтай эрч хүчийг өгдөг, Амьдралд мэддэгүй зүйлс олон бий бидний амьдралын замын арга ухааныг бага ч болов уу зөв замруу түлхэж өгдөг гэж боддог.

Золоо Золзаяа. Хүс.Хий.Хүр суваг миний амьдралд гайхалтай өөрчлөлтийг авчирсаар байна. Хэрвээ чиний хүсэл тэмүүлэл тодорхой, түүндээ үнэнч байж тууштай итгэлтэйгээр хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл байдаггүй гэдгийг ойлгож авсан. Өөрийгөө болон хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч … би бол өөрийгөө бусадтай харьцуулашгүй, цорын ганц дахин давтагдашгүй гайхамшигтай хүн гэдгээ мэдэрч байна.

Бидний оюун бодол бидэнд захирагдахгүй, харин тухайн үеийн мэдрэмжээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг болохоор үргэлж зөв, эерэг бодол бодож байх нь ач тустай юм байна. Аливаа зүйлийг дадал хэвшил болгохын тулд их, бага ч хамаагүй өдөр болгон түүнийгээ хийх, өөрийн эрч хүчээ бодож суусаар алдахын оронд шууд босоод мөн адил их, бага ч хамаагүй үйлдэл хийж эхлүүлэх хэрэгтэйг, мөн түүнчлэн биднийг амжилтаас чангааж байдаг зүйл нь хий хоосон дэмий айдас гэдгийг мэдлээ. Элдвийн олон айдасаас болж би өөрөөрөө байж чадахгүй, өөрийгөө ч сайн ойлгохгүй явдаг байж, харин одоо өөрийгөө улам илүү хөгжүүлж амьдралаа илүү сайхнаар харах болсон.

Оюунгэрэл Бэгзжав. Би зүгээр л лайк дарчихаад л байж байлаа. Яагаад ч ю мбэ надад өнгөрсөн үеийн бодлууд орж ирэв. Зовлонг хүн үнэлдэггүй, амжилт л үнэлэгддэг юм байна шүү дээ гэж өөртөө хэлэв. Энэ бодлыг Ука чи надад сая өгчихлөө. Баярлалаа.

Марла Марла. Бага багаар өөрчлөгдөж байгаа. Баярлалаа

‪Б.Хандмаа.Таны бичлэгүүдийг үзэж, нийтлэлүүдийг уншиж бэрхшээлийг давах, ажлаа цааш үргэлжлүүлэх эрч хүч, урам зоргийг авдаг шүү. Амжилт.

Азуре Номинтуяа. Би өөртөө илүү хайртай, амьдралыг өөрөөр харж эхэлсэн шүү. Харин одоо илүү ихийг өөрчлөхийг хүсэж байна. Баярлалаа.

Дээгийнээ Сдс. Ойлголцдоггүй бас санаа нийлдэггүй хүнтэй харьцахдаа өөрийгөө барьдаг, уурлахаа больсон. Мөн өөрийгөө хайрлах, бясалгалыг өдөр бүр хамт олонтонтойгоо тогтмол хийдэг болсоноор стрессээ идэхээ больж таргалах болон ер нь л стресстэснээс болж үүсдэг муу бүхнийг өөрөөсөө болон хамт олноосоо хөөж чадсан.

Өлзийхишиг Сономцэвээн. Хүн биү эд материал гэхээсээ илүүтэй сэтгэлийн олон асуудалтай тулгарч байдаг. Зарим үед надад сэтгэлээр унаж урам зоригтой байх, заридаа шийдвэр гаргах үе болгонд үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгч байдагт чинь баярлаж явдаг шүү. Амжилт хүсье!

Амра Монк. Би энэ зургийг утасныхаа зураг болгосон. Тэгээд өдөр бүр сургууль руугаа ажил руугаа явах замдаа уншиж эрч хүчийг авч сайн сайхныг мэдэрч эрч хүчийг авдаг. Баярлалаа.

Номин Амартүвшин. Би хичээж байгаа.

‪Оюун-Эрдэнийн Мөнхзул. Сэтгэлийн тэнхээтэй хүчтэй аль болох эерэг талаас нь бодож сэтгэдэг болсон.

Ижилмөрөн Эрдэнэбат. Таны харах зүг рүү би бас хардаг. Танд маш их баярлалаа. Амжилт хүсье.

Мөөгий Смайл. Сайн уу Ука эгч ээ? Юуны түрүүн сайхан сэтгэл гаргаж бид бүхэнд тусалж байгаад их баярлаж байна. таны нэвтрүүлгийг үзсэнээс хойш өөрийгөө илүү их оллоо. Би анх Австрийн хотод ирэхэд өөртөө итгэлтэй, бардам, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй нэгэн байсан гэж боддог. Өнгөрсөн хэдэн жилээ эргээд бодоход зөндөө их замаасаа хазайжээ. Харин одоо бол та мөн тантай адилхан боддог, сэтгэдэг мундаг хүмүүсийн хүрээлэлд байгаа би алзахгүй гэдэгтээ итгэж байна. Танд цаашдын ажил, амьдралын өндөр амжилт. Урагшаа.

Жагаа Отгон. Наснаасаа хамаарахгүй өөдрөг болсондоо урам зориг хайрласан сайхан ном. Амжилт хүсье!

Нямсүрэн Нямка. Сайн байна уу? Танд гурван жилийн ойн баярын мэндийг хүргэе! Таны бичлэгийг анх би санаандгүй шал өөр зүйл юүтүбээс хайж байгаад олж сонссон. Тэр үед маш их баярласан. Учир нь би маш зогсонги, миний сэтгэл санаа уйтгар гунигийн дээд цэгтээ хүрсэн байсан. Яагаад вэ гэвэл нөхрөө алдаад удаагүй байсан. Бид хоёр амьдрад хоёр жил болоод гэдсэнд минь бяцхан үр үндэс өдрөөс өдөрт өсч энэ хорвоод мэндлэх хугацаа нь ойртож байтал хань минь усанд живж өөд болсон. Үнэхээр хэцүү байсан. Удалгүй охин минь ээждээ ирж, арай л гайгүй болсон боловч нэг л зогсонги. Юу хийхээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй байсан тэр л үед таны бичлэгүүдийг үзсэнээс хойш өдөр бүр сайхан зүйлсийг бодож, сайныг ярьж, ер нь амьдралыг арай өөрөөр харж байх хэрэгтэй. Чадах ёстой, хийх бүтээх ёстой гэж өөртөө өдөр бүр хэлдэг болсон. Таны бичлэгийг үзээд илүү бат бөх болсон. Илүү хүчтэй эрчтэй болсон. Маш их баярладаг. Мөн лхагва гараг бүр майл явуулдагт баярлалаа танд. Өөртөө хүсдэг сайхан бүхнийг хүсье!

Нармандах Баатарсүрэн. Сайн байна уу? Юуны өмнө хүмүүст сайн сайхан үг, урмын үг хэлж өгч байдагт үнэхээр их баярлаж байдаг шүү.

Миний хувьд бол үнэхээр хүүхэд төрүүлээд гэртээ сууж байгаад маш их уур минь хүрдэг байсан. Тэгээд сүүлдээ өөртөө итгэх итгэлгүй болж, янз бүрийн зүйл хийх гэхээр хийх цаг байхгүй, мөнгө санхүү байхгүй гэдэг шалтаг их тоочдог байлаа. Харин таны бичлэгийг үзсэнээр өөртөө итгэх итгэлтэй болж, эхнэдээ байнга талархлын үг бичдэг байсан бол одоо байнга дотроо талархлын үг боддог болсон. Өглөө эрт босохын гайхамшигийг мэдэрдэг болсон. Мөн хааяа нэг өөртөө цаг гаргаж, иогийн дасгал хийдэг болсон. Үнэхээр маш их зүйлүүдийг өөрчилж чадсан гэж бодож явдаг. Танд маш их баярлалаа. Өөр олон бичлэгүүдийг хийж өгөөрэй гэж хүсье!

Баттөр Амаржаргал. Танд гурван жилийн өмнөх сайхан өдрийн мэндийг хүргэе! Хүс, хий, хүр сувагтай танилцаад удаагүй байгаа ч өдөр бүрийн 15 минутыг сонсож, тэмдэглэл хийж, бясалгаж, дотоод хүнтэйгээ ярилцаж, өнгөрөөдөг болсондоо би маш их талархаж байна. Орой ганцаараа гал тогоондоо хоолоо хийж байхдаа эсвэл яг оройн хоолны дараа сонсох үнэхээр гайхалтай цаг мөч байдаг. Маргаашийн эрч хүчээ авдаг. Бас өөрийгөө мэдэрч мэдэж байгаа нь хамгийн сайхан. Танд баярлалаа.

Золоо Мандах. Сайн уу? Намайг Золоо гэдэг. Би одоо 31 настай. Ажил хийдэггүй, нөхрийнхөө нөмөр нөөлгөнд хүүхдүүдээ хараад л гэртээ 6 жил суучихжээ. Энэ хугацаанд жин минь сар сараар нэмэгдэж, дөв дөрвөлжин амьтан болов. Нөхрөөс өөр хүний бараа харахгүй, дэлгүүрээс өөр газраар явахгүй нөгөө “хуучин хүү” гэдэг шиг л амьдарч байжээ. Ййм хүнийг сүүлдээ…

Borken Heartly (Боркен Хиртли) Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүн бүрт хүргэе! Анх жил гарангийн өмнө таны бичлэгийг үзэж байсан. Гэхдээ тэр үедээ хэрэгтэй гэдгийг мэдсэн хэрнээ амвдралынхаа нэгээхэн хэсгийг болгож чаддагүй орхисон байсан гэдгээ сүүлийн үед тэгэхээ болисон. Би залуу хүн болохоор өөрийгөө засах гэж хичээдэг. Даанч хэсэг яваад л нэг мэдэхэд боличихсон байдаг байсан. Одоо бол зав гарвал хичээлээ хийх үедээ дахин дахин таны бичлэгийг үзэхгүй ч дандаа сонсдог. Номыг олон уншихлаар улам илүү гоё тод гоё болдогтой адил олон дахин сонсохлоор илүү удаан ордог гэх юм уу? Бас хэлж өгдөг арга зам тань амьдралыг минь амар хялбар, хүмүүсийг ойлгоход тусладаг, амьдралдаа олон жил зарцуулж дөнгөж тийм болов уу гэж таамаглал дэвшүүлж, зориг хүрэхгүй байгаа зүйлд шууд шийдвэр гаргахад ч бас тусалдаг. Би гэрээсээ хол байдаг. Монголд байсан бол таны номыг авч унших юмсан гэж зөндөө бодож байсан. Бас гэр бүлдээ түгээх юмсан гэж маш их бодож байгаа. Гол нь ээждээ таны бичлэгийг сонсуулах юмсан, үзүүлэх юмсан гэж маш хүсдэг. Тэгээд удаан бодсоныхоо үндсэн дээр таны бичлэгүүдийг аудио хэлбэрээр татаж, флаш дээр суулгаад ээж рүүгээ гэр лүүгээ явуулах гэж байгаа. Манай ээж хааяа микро барьдаг. Тэгээд машинд нь хэрэгтэй хэрэггүй дуу зар сурталчилгааны оронд таны таны ярьсан яриаг монголчуудыг бүгдээрээ сонсоосой гэж маш их хүсдэг. Ажилдаа явахдаа, гэртээ харихдаа хүмүүс сонсож байвал нэг ч гэсэн зүйлийг сэтгэлээсээ хийж, баяр баясгалан нэмэх юм болов уу гэж боддог. Маш олон хүнд хүргэж амьдарлыг нь жоохон гэж гэгээтэй талаас нв ойлгуулах юмсан гэж боддог. Тэгж сонсвол гоёо гэж бодохоор л хүмүүст сонсгосон юм шиг л мэдрэмж төрдөг. Монголчуудаас нэг нь ч гэсэн ингэж бие биедээ туслах гэж хичээнэ гэдэг сайхан. Олон тан шиг хүмүүс байгаасай гэж дандаа боддог. Би бас найзууддаа хэцүү байгаа үед нь зөвлөгөө өгөх гэж маш их хичээдэг. Заримд нь тус болоод л зарим нь найз нартаа тусалж чаддаггүй л байх. Гэхдээ миний тусламжийг хүссэн хүн бүрт өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр зөвлөгөө өгдөг. Гэхдээ шийдвэр гаргах нь тухайн хүнийхээ гарт шүү гэдгийг ойлгуулахыг бас хичээдэг. Таны ном ингэж бичээд хожихгүй байсан ч хамаагүй. Өөрийнхөө сэтгэлийг ойлгуулах гэсэн юмаа. Би Монголдоо очихоороо ном авна аа. Таны бас Pinterest тавьдаг үгнүүд гоё урам зориг өгдөг. Та ФМ-тэй хамтарч ажилладаг бол илүү их хүнд тусалж чадах байх. Ингээд бүх зорилго зорилтынхоо явж байгаа хүмүүст өндрөөс өндөр амжилт хүсье! Мөн Ука Төмөр эгчдээ. Илүү их зүйлийг хийж бүтээгээрэй.

Чимэг Б. Хэдхэн сарын өмнөөс таны бичлэгийг үзэж эхэлсэн. Гэхдээ таны өөртөө итгэлтэй, урам зоригтой байдал, зөвлөгөөнүүд бүгд надад маш их итгэл найдвар, эрч хүч өгч бйна. Маш их баярлалаа. Инстаграм мөн фейсбүүк дээр дагаж байгаа. Нэг инээдтэй зүйл нь таны гүйж байгаа тухай сонсоод мөн зургийг хараад нөхөр хүүхэдтэйгээ нээх гоё орчинтй, агаартай улсад очиж амьдрах хүсэл төрөө байгаа. Амжилтын тань номыг заавал авч уншинаа.

Наран Форд. Сайн байна уу? Ука эгч ээ.Би таны бичлэгийг одоогоос 2 жилийн өмнөөс үзэж эхэлсэн. Таны бичлэгийг үзэх болгондоо их урам зориг ордог. Мэдээж миний амьдралд илүү их өөрчлөлтийг нэмсэн. Жишээлбэл өөртөө хэрхэн итгэлтэй байж хэрхэн зорилгынхоо араас тууштай явах вэ гэх мэт. Хааяа ямарч урамгүй болсон үедээ таны бичлэгүүдийг үзэж эрч хүч авах их дуртай. Бусдад үргэлж тус дэм болж бас дэмждэг чинь үнэхээр их баярладаг шүү.

Амжилтын төлөө явж байгаа залуустаа өдрийн мэнд хргэе!яаж хийх аргыг нь хэлээд, заагаад өгвөл манай залууст хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Ийм учраас Ука таны гаргасан ном, бичлэг мөн фб-ийн постууд чинь залуус бидэнд их хэрэг болдог. Би 3 сарын өмнөөс бичлэг постыг чинь алгасалгүй үзэж байгаа. Өөрийгөө бусадтай битгий харьцуул гэсэн сэдэвтэй зөвлөгөөг би мөрдөөд бараг дасал болж байгаа. Номоо цахим хэлбэрээр худалдвал худалдаж авмаар байна. Гүйж байгаа мэт хурдтайгаар урагшилцгаая.Доржоо Эрхэмбаяр

Түмэн-Өлзий Золзаяа. Сайн байна уу? Танд 3 жилийн ойн баярын мэнд хүргэе! Урмын сайхан үгсээр бусдын амьдралд эрч хүч өгч, гэрэл гэгээтэй сайхан амьдралыг бусдад бэлэглэдэг таны үйлс нь ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан нь үргэлж өөдөө байх болтугай! Танд чин сэтгэлээсээ талархаж байна.

Ариука Б.Сайн уу? Таны видео сувгийг үздэг, сонсдог болоод удаж байна. Таны гайхалтай эрч хүч өгдөг амжилтын тарниудаас надад хамгийн таалагддаг нь “би үнэ цэнэтэй” гэдэг үг их таалагддаг. Би бодож сэтгэж, мөрөөдөх дуртай. Одоо харин тэр хүсэл мөрөөдөл сэдсэн санаануудаа хэрэгжүүлэхээр зориглон хөдөлж эхэллээ. Намайг амжилт хүлээж байгаа. Урагшаа.

Чадо Баагий. Амжилт. Амьдралын минь дасгажуулагч.

Жаргалан Ойдов. Сайн байна уу? Танд баярын мэнд хүргэе. Өөрийн сэтгэгдэлээ үлдээмээр санагдлаа. Анх өөрийг тань твитерт дагаж ишлэлүүдийг тань ушдаг байлаа. 2 жилийн өмнө шиг санагдаж байна. Өмнө нь зөвлөгөө ишлэлүүдийг тань уншаад үнэн хэлжээ гээд л өнгөрдөг байлаа. Бас бичлэгийг тань үзэх гэж эхлүүлээд дуустал нь үзэж чаддаггүй шууд л хаачихдаг байсан. Тэгээд дараа нь фэйсбүүк, юүтүб дахь сувгийг тань мэдэж саб хийж үздэг болсон. Би маш амархан сэтгэлээр уначихдаг. Ганцаараа амьдардаг болоод ч тэр үү. Тиймэрхүү үед таны бичлэгийг үзээд эрч хүч авч нэгийг бодож хоёрыг тунгаадагдаа. Таниас өөрт хэрэгтээ мэдлэг, мэдээлэлээ бага ч болов олч авч чадаж байгаадаа баяртай байдаг. Үүнд л таны бүтээж хэрэгжүүлж хүмүүст хүргэж буй болон миний үзэж байгаагийн зорилго оршиж байгаа байх гэж бодож байна. Хүний боддог хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжүүлье гэвч хэрхэн, яаж гэдгээ мэддэггүй хүмүүс олон байдаг. Тэр хүмүүст хэрхэн, яаж, ямар аргаар өөрийгөө амжилттай авч явах вэ? гэж зааж зөвлөж тус хүргэж байдагт тань баярладаг шүү. Цаашдаа өшөө их зүйлийг сурч мэдэж бусадтайгаа хуваалцаж байхыг хүсэж байна. Мөн танаас олон зүйл сурч өөрийн амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Танд болон өөртөө амжилт хүсье.

Чулуунтогтох Батчулуун. Сайнуу? Ука 3 жилийн ойн мэндийг хүргэж,цаашдаа улам олон зүйлийг хийгээрэй гэж хүсье.Амжилт хүсье.Миний хувьд Хүс Хий Хүр энэ сувгийг үздэг болсноор бэрхшээлээ даван туулах чадвартай болсон.Ингэснээр би өөрт байгаа давуу талаа мэдэрч,бэрхшээлийг давах сэтгэлийн хаттай болсон.Ямарч үед үзээд дэмжлэг авах дотны андтай болсон.Амьдралаа арай өөр өнцгөөс харж,надад бүх л боломж байгаа,амжилт атганд минь байгаа гэсэн бодолтой болсон. Зөвлөгөө өгч урам хайрлаж байдагт чинь талархаж явдаг шүү Ука.

Мөнгөншагай Норовсүрэн. Сайн байна уу? Юуны өмнө цаг зав, сэтгэл, хөдөлмөр гаргаж хүмүүст эгч хүч, урам зориг нэмдэг танд баярлалаа. Таны бичлэгүүдийг үзэж эхэлснээс хойш нэг жил өнгөрсөн байна. өнөөдөр миний хувьд бас онцгой өдөр болж байна. Юу вэ гэхээр би өнөөдөр өглөө эрт босоод гүйж эхэлсэдээ баяртай байна. удахгүй 10кг хассан байна гэдэгтээ игтгэлтэй байгаа. Танд ч бас цаашдын ажил амьдралд чинь амжилт хүсье.

Мишээл Ганзаяа. Хамгийн анх хэрхэн эрт босох талаар бичлэгийг тань үзсэн. Одоо би өглөө босож чаддаг болсон ба энэ өглөөний цаг миний хувьд хамгийн үнэтэй цаг болж хувирсан. Харин дараачийн миний амьдралдд нөлөөлсөн бичлэг бол шинэ жилийн синдром гэдэг бичлэг байсан. Би урьд нь дандаа тэгсэний дараа, тийм юмтай болсны дараа, дараа жилээс, дараа сараас, дараа доло хоногоос гэж боддог байснаа болиод одооноос гэж боддог болсон нь миний амьдрал маш их нөлөөлсөн. Баярлалаа Уза Төмөр.

Халиун Эрдэнэбаяр. Сайн байна уу? Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! 2 жилийн өмнө , магадгүй тэрнээс өмнө санаандгүй гүүглээс хэрхэн амжилтанд хүрэх вэ? Гэсэн хайлтын үр дүнгээс яагаад ч юм бэ Хүс, хий, хүр гэсэн 3 үгтэй блог анхаарал их татан. Анх тантай холбогдсон байх.. тэгээд блог дээрх бүх гарчиг яагаад ч юм бэ миний хайж байсан харин дараа нь бичлэгийг тань үзэхээр сэтгэлд илүү ойр байдаг. Дагаж мөрдөхөд ч огтхон ч хэцүү санагддаггүй байсан. Магадгүй миний өмнө уншиж байсан номнуудтай минь холбоотой байх л даа. Уншсан зүйлээ, ойлгож мэдсэн зүйлээ үйл хэрэг болгож, үйлдэл хийнэ гэдэг магадгүй хэцүү зүйл бололтой. Одоо хүртэл амьдралын, цаг хугацааны, хүмүүсийн үнэ цэнийг гүйцэт ойлголгүй, одоог хүртэл алдаж оносоор л явна. Гэхдээ л би өдөр өдрөөр ухаажиж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй, хүсэл мөрөөдөлтэйгээр харж чадаж байгаа минь л том амжилт юм болов уу. Энд таны хувь нэмэр байгаа болохоор танд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм. Баярлалаа.

Ундраа Батдож. Бичлэг үзэх болгонд өөр эерэг зүйлийг мэдэрдэг шүү. Амжилт.

Анхаар Ар. Сайн байна уу? Бидний амьдралын шинэ өдөр болгонд шинэ урам зориг, эрч хүч өгч байдагт тань их баярладаг шүү. Сайн үйл бүхэн дэгжин дэлгэрэх болтугай. Атаны цаашдын ажил үйлс, амжилтаар дүүрэн байхыг хүсье!

Оюука Далай. Хүний төлөө хийсэн бүхэн амжилттай болж олон хүнд амьдралын эрч хүчийг өгсөн. Надад ч мөн адил эрч хүн, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг минь нэмэгдүүлж өгсөнд маш их бярлалаа. Олон сайхан бичлэгээрээ уулзаж байхын ерөөл тавья. Гурван жил тасралтгүй ажилласан хөдөлмөрт тань баяр хүргэе! Амжилт хүсье бас өөртөө.

Баделхаан Эркулан. Энэ өдрийн мэндийг хүргэе! Би одоогоос 3 сарын өмнө санамсаргүй энэхүү сайхан бичлэгүүдийг олж үзсэн. Тэгээд би урьд нь хэн байсан, ооо хэн болсноо ойлгоод ичих шиг болсон. Хэтэрхий идэвхигүй, залхуу, биеийн амрыг харагч болсон гэдгээ ойлголоо. Ямар дайчин, мэдсэн ололтоо зөвхөө өөрөө бус, бусадтайга хуваалцаж, амьдарч буй Укагаар бахарханам. Урьд нь би цаг ямагт өөрийгөө дайчилдаг, эд тэгвээс асуудал буруу байна гэж өөртөө шаарддаг байсан. Тэгээд ажлаас халагдсанаас хойш сэтгэлээр унаж юунд ч сонирхолгүй болсон байлаа. Одоо бол ондоо шүү. Их баярлалаа. Дайчин бүсгүй минь. Бид чамтай хамт шүү.

Байгалаа Байгал. Бодол бол хамгийн хүчтэй зүйл. Юу бодно түүндээ л хувилна. Яг одоо эхэл. Боломжтой цагийг бүү хүлээ. Эхэлсэн байхад цаашаа явах зам боломж нь аяндаа л өөрөө гараад ирээд байх шиг. Эхлэл бол хамгийн чухал.

Болорчимэг Болдбаатар. Сайн байна уу? Саяхнаас л үзэж эхэлж байна. эерэг байж, өөрийгөө хайрлахыг зааж байгаа нь таалагдаж байна.

Сугараа Сартуул. Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе хамгийн эхэнд сэтгэгдэл үлдээж байгаадаа баяртай байна. Миний хувьд хэдэн сарын өмнөөс энэхүү сувгийн бичлэгийг үзэж эхлэсэн өөрийгөө бусадтай битгий харьцуул, амжилтын талаарх зорилгын талаарх бичлэгүүд гүн сэтгэгдэл үлдээсэн. Миний амьдрал нэгэн хэвийн урсгалаар байх үед л уг бичлэгүүдийг үзээд өөртэй шүүмжлэлтэй хандаж тунгаан бодох эргэцүүлэх зүйлүүдийг өгдөг би өглөө эрт босох тухай боддог боловч хэрэгжүүлдэггүй байсан харин уг бичлэгүүдээс яагаад өглөө эрт босох ёстой вэ гэдгийг бага ч гэсэн ойлгож хэрэгжүүлэлт хэрэгтэй гэдгийг ойлгож одоо хэрэгжүүлэх гэж хичээж байна энэ бол миний амьдралд миний хувьд том эргэлт гэж боддог учир өглөө эрт сэрээд амжилтын төлөө зорилгынхоо төлөө тэмцдэг эхлэл бол бүх зүйлийн тал шүү дээ энэ утгаараа л аливаа зүйлийн эхлэл нь болсон гайхалтай суваг шүү баярлалаа.

Сайн байна уу? Би Хүс, хий, хүр сувагт нэгдээд яг жил болох гэж байна. Тухайн үед би сэтгэл санаа нэг тиймэрхүү байсан юм тэгээд сэтгэгдлээ таньтай хуваалцахаар МББА-д өөрийнхөө тухай бичээд үдээж байсан. Гэтэл надад хандсан сайхан зөвлөгөөг өгсөн. Бас зөндөө олон коммэнтууд надад зориулагдаж ирсэн. Ингээд таны бичлэг бүрийг хүлээж цаг тухайд нь үздэг бас өөртөө амьдралдаа хэрэгжүүлдэг болсондоо. Хамгийн том өөрчлөлтүүд бол амжилтыг тарнийг өөртөө дууддаг бас өдөр бүр өөртөө эрүүл мэнддээ цаг гаргаж гүйж байгаа. 1000 бээрийг аялал, 1 алхамаас эхлэдэг. Баярлалаа Укаа эгчээ.Батжаргал Долгорсүрэн

Мөнхтөр Баярсайхан. Сайн байна уу? Ямарч л байсан мэдээгүй юмаа мэдэж авсан. Би өөрийгөө нээлттэй хүн гэж боддог. Тийм ч учраас таны тавьсан бичлэг бүрээс шинэ юм олж сонсохыг боддог. Надад хамгийн их таалагдсан нэг хэсэг бол Стив Жобсын Харвардын их сургуулийн индэр дээрээс хэлсэн зүйлсийг өөрийнхөөрөө яаж ойлгосон талаар тавьсан хэсэг. Тэрийг би найз нартаа бас цааш дамжуулсан. Түүнээс их юм ойлгосон. Баярлалаа.

Хандармаа Ш. Анх таны бичлэгүүдийг олж үзчихээд маш их баярласан. яагаад гэвэл надад яг юу болохгүй байгаа, яах хэрэгтэй вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгөх хүн байхгүй, би өөртэйгөө ч олигтой ярилцдаггүй, өөрийгөө ч сайн ойлгодоггүй байлаа. харин таны бичлэгүүдийг үзэж, эрч хүч авч эхэлснээр би өөрийгөө шинээр таньж мэдэж, шинэ хүнийг бүтээж эхэлсэн. тэр үеэс хойш таны бичлэгийг тэсэн ядан хүлээдэг болсон доо. Олон хүнд эрч хүч бэлэглэж, сайхан энерги цацруулдаг танд баярлаж явдаг шүү. Амжилт!

Гэрэл Бат-Амгалан. Өдрийн мэнд. Ука Төмөр эгчийн бичлэгийг үзэж эхэлснээс хойш байнга өглөө эрт босож, их зүйлийг амжуулж байна. мөн шинэ юманд өөрийгөө сорих хүсэл минь маш их нэмэгдлээ. Танд баярлалаа.

Оюунтөгс Батбаяр. Сайн байна уу? Уншиж эхлээд удаагүй байгаа ч урам зориг өгсөн сайхан зөвөлгөөнүүд чинь их таалагдаж байгаа. Сайн үйлс чинь дэлгэрэх болтугай !Баярлалаа.

Марта Дагирерхан. Сайн байна уу? Ука эгчээ. Танд 3 жилийн ойн баярын мэнд хүргэе! Би таны видео бичлэгүүдийн тань анхны үзэгч байна. Гурван жил тавьсан видео болгоныг үзэж, өөртөө хэрэгжүүлж байгаа. Таны онлайн номын нээлтэнд бас оролцосон. Олон хүмүүст туслаж, үлгэр дууриал болж яваад тань их баярлалаа. Танд амжилт хүсье! Цаашдаа ч таны тавьсан видео болгоныг үзэж, суралцсан болноо. Баярлалаа.

Очирханд Ш. Сайн уу? Саяхнаас таны бичлэгийг үзэж эхэлсэн. Их гоё гоё урам хайрласан бичлэгүүд байдаг. Амжилт хүсье!

Цогоо Зүмбээ. Амжилт хүсье!Видео бичлэгүүдийг үзэж урам зориг их ордог шүү. Сурч мэдэхэд миний их тус болдог баярлалаа.

Оюунтуяа Даваажав. Сайн байнауу Ука? Онлайнаар уулзаж байгаадаа баяртай байна. Уулзаад удаагүй ч гэсэн бичлэгүүд чинь их содон, бас тов тодорхой, нуршаагүй байдагт чинь талархая. Бас дээр нь яг л надад байгаад байгаа юмнуудыг биччихсэн мэт, бас тэгээд гарах арга замыг маш хөнгөнөөр биччихсэн, ярьчихсан байх юм. Сүүлийн үед ихээр гарах болсон selfdevelopment selfhelp гэх мэт ном, бичлэг дотруудаас хамийн энгийн бас сүпер нь хэлье дээ. Амжилт хүсье! Солонгосоос Оюуна.

Мөөгий Гансүх. Сайн байна уу Ука эгчээ Зн жилийн ойн мэнд хүргэе Таны видеоноос их эрч хүч урам зориг мөн тэр өдрийн сайхан эерэг энергийг авж чаддаг шүүү

Таньд маш том амжилт хүсье цаашдаа ч бас видеонуудаа хийж туршлага зөвөлгөөгөө бидэнтэйгээ хуваалцаарай .

Цэрэнлхам Зоригтбаатар. Таны блогийг унших дуртай. Танд амжилт хүсье!

Золо Кукла. Сайн байна уу, би долоо хоног бүрт шинээр тавигдсан бичлэгийг өглөөд халуун кофе уунгаа үзэн урам зориг, эрч хүч аваад л өдрөө эхэлдэг. Заримдаа хуучин бичлэгүүдийг дахиж үздэг. Өөрийн тань бичлэгээс хүн яаж эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, урам зоригтой амьдарч болох тухай суралцсаар л байна. Ерөнхийд нь таны бичлэгүүд амжилтын тарни буюу өөртөө эерэг хүчтэй үгнүүдийг хэлж эерэг үгсээр өөрийгөө хэрхэн дасгалжуулах тухай өгүүлсээр байдаг. Тиймээс би ч гэсэн өөртөө тухайн нөхцөлд тохирсон үгсийг байнга хэлж өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлсээр байдаг болсон.

Эцэст нь таны хэлдэг “Хүс, хий, хүр! Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хөтөлнө” гэдэг үгийг байнга санаж явдаг шүү. Маш их баярлалаа.

Баяржаргал Е. Сайн байна уу таньд 3жилийн ойн баярын мэнд хүргь? мэдсэн зүйлээ бусдын сайн сайхны төлөө түгээдэгт тань талархаж явдаг миний хувьд таны зөвлөгөөнүүдийн нэг эерэг бодол эерэг бодлыг тэтгэдэг,үүний ачаар эрч хүчтэй байж амжилттай байгаагаа мэдэрч амжилт өөд намайг хурцалдаг Эцэст нь сэтгэлээс гарсан зүйл л сэтгэлд хүрдэг Чин сэтгэлээсээ амжилт хүсье Ука эгчээ .

Соло Соко. Сайн байна уу? 3 жил гэдэг багагүй хугацаа шүү. Баяр хүргэе! Танд бас маш их баярлалаа. Бүр ихийг бүтээгээрэй. Амжлт хүсье!

Заяа Ганаа. Сайн байна уу? Намайг Заяа гэдэг. Одоо 25 настай. Саяхан ажлаасаа гарсан болохоор одоогоор гэртээ гэрийнхэндээ туслахын хажуугаар өөрийнхөө яг юу хүсээд байгааг мөн юу хийвэл амжилтанд хүрэх тухай маш их бодож тунгааж сууна даа. Саяхнаас таны бичлэгнүүдийг үздэг болсон. Яг л хэрэгтэй, яг л дутагдаад байгаа, яг л зөв эрч хүч өгсөн урагш түлхсэн тийм л үгнүүдийг хэлдэг шүү. Маш их баярлалаа. Ийм сайхан ажил эхлүүлж, тууштай, өдийг хүртэл явснаар чинь үнэхээр бахархаж байна. өнөө цагт ийм сэтгэлтэй хүн ховор болсон шүү дээ. Ямарч байсан таны ажил хэрэг үргэлж бүтэмжтэй байж, хүмүүст өгч байгаагаа илүү ихийг буцааж амьдралдаа аваарай гэж хүсэн ерөөе! 3 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Гэрэлмаа Батдаваа. Ямар гоё юм бэ? 3 жилийн ойн мэндийг хүргэе! Таны бичлэгүүдийг их урам зориг өгдөг шүү.

Тони МЖЛ. Таны бичлэгүүдийг үзэж эхэлснээс хойш хамгийн их нөлөөлсөн зүйл бол өөрөө өөртөө цаг гаргаж өөртэйгээ байнга харьцаж сурсан. Ингэснээ юмыг сайн төлөвлөж, өөртөө илүү х итгэлтэй болсон. Өөр зөндөө олон гоё бичлэг хийгээрэй амжилт.

Батжаргал Сумъяа. Сайн байна уу? Ука Төмөртөө баяр хүргье! Үнэхээр гайхамшигтай мундаг эмэгтэй шүү, үргэлж бахархдаг! Xaмгийн эхлээд би Моника Батсүхийн “Бэрхшээл ба Боломж” номыг уншаад, маш их өөртөө итгэн ямар нэгэн зүйлийг хийж эхлэх ёстой гэдгийг мэдэрч байсан ба удалгүй олны дунд орж бие даасан борлуулагч болон ажилласан. Тэгээд нийгэм дундын харилцаа гэдэг хамгийн чухал ба агуу их чадвар шаардагдаж өөрийгөө ихээр хөгжүүлэх ёстойгоо ойлгосон. Дараагаар нь уоutube ээр янз бүрийн хүмүүсийн бичлэг үзэж байтал чиний бичлэгүүдийг олж харсан, одоогоос жилийн хагасын өмнө. Тэгээд маш баярлахын зэрэгцээ үнэнд тун ойрхон хялбар бөгөөд ойлгомжтой богино хэмжээгээр бүхий л сэдвээр шахуу маш чадварлаг яг л монголчууд бидэнд зориулаад хийсэн гайхалтай санагдаж байлаа. Нэг удаагынх дээр хүмүүс их муухай коммент үлдээсэн байсанд чи маш их сэтгэл чинь эмзэглээд болидог юм билүү гэж бодож байгаад гоё зүйлийг сэтгэж олж өөртөө болон тэдгээр сөрөг энергийн эсрэг “Tэгээд юү гэж” гэдгийг хэлснийг чинь үнэхээр үнэлсэн, тийм дээ ч өдий болтол бидэндээ энэ сайхан мэдээлэл, мэдрэмжүүдийг бэлэглэж байдагт чинь гүнээ талархаж байна.Цаашдын чинь ажил үйлсд улам их амжилтыг хүсэн ерөөе! Би хэзээ ч бууж өгөхгүйгээр шийдэмгий тууштай байх хэрэгтэйг ухамсарласан. Баярлалаа.

Туул Туулаа. Баярын мэнд хүргэе! Мөн танд маш их баярлаж байна. Үнэтэй цагаа бидэнтэй хуваалцсан зорилгынхоо нэгээхэн хэсгээ биелүүлж яваад тань, таны бүх видео бидэнд их урам тэвчээр бодлыг хайрладаг юм шүү. Улам их амжилт гаргаарай. Таны номыг ямарч байсан авч ширээний номоо болгоноо.

Пийсфүл Пийсфүл. Сайн байна уу? 3 жилийн ойн баярын мэнд хүргэе! Ука Төмөр гэсэн фейс их олон лайктай байхыг хараад юун хүн юм бол гэж бодоод орж сонирхсон. Тэгсэн яг л надад хэрэгтэй урам зориг хайрлах тийм үгнүүд байхыг хараад шууд л амжилтын тарниудыг чинь татаж авсан. Тэр өдөр гадаа бүрхэг сэтгэл санаагаар унаад, нэг л өөртөө итгэх итгэлгүй болсон байсан юмаа. Тэгээд амжилтын тарниудыг уншаад их гоё санагдсан. Тэгээд таны номыг заавао авах болноо гэж бодсон. Аваад өөртөө үргэлж урам зориг хайрлаж мөрөөдөлдөө хүрэх болно оо. Та энэхүү видеонуудаа нэгтгэсэн СД гаргавал авах оноо шүү. Амжилт хүсье. Илүү олон сайхан тарниудыг бид нартаа түгээгээрэй.

Амархүү Анхтуул. Танд энэ өдрийн болон 3 жилийн ойн мэнд хүргэе. 3 жилийн хугацаанд бусдын төлөө чамгүй их зүйл хийжээ.Миний хувьд таны бичлэгүүдийг үзээд удаагүй байгаа ч маш их эрч хүчийг авсан.Өөртөө итгэлтэй,хүсэл зорилготой болж ихийг хийх урам зоригтой ажиллах болсон. Танд баярлалаа.

Нямаа Баярцэцэг. Таньд энэ өдрийн мэнд хүргэе, бас баяр хүргэе. Үргэлж бид нарт хэнээс ч илүү үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгдөг таньд маш их баярлалаа. Блог дээр.

Д.Уранчимэг. Сайн байна уу. би өөрийн чинь Хүс Хий. Хүр гэсэн сувагыг тогтмол үздэг. Мөн бичсэн бүх зүйлийг copи-дэж аваад л уншдаг байлаа. Надад үнэхээр сайхан санагддаг. “Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэсэн үг байдаг. Би маш их эрч хүч, мэдлэг авч бахархаж явдаг. Магадгүй заримдаа хүссэн зүйл минь бүтэхгүй сэтгэлээр унасан үедээ үзэхээр, өөрөө өөртэй итгэх итгэл минь сэргэж, эрч хүч аван урам зориг ордог. Хүссэн зүйлээ хийхийн төлөө би маш тэмцдэг ч заавал бүтэх юм шиг л бодож бүтэхгүй болохоор маш их сэтгэлээр унадаг. тэгээд чиний ярьсан, бичсэн зүйлийг уншаад надад тайвширал, урам зориг орж дахиад л бүтээхийн төлөө тэмцдэг. Гэхдээ би 40 гарсан ч их хөнгөн сэтгэлтэй, амархан шантарч сэтгэлээр амархан унаж, жоохон юманд баярладаг юм. Тийм болохоор нэг үгэнд ч баярлаж, урам зориг ордог. Би заримдаа энэ бүх сайхан боломжийг мэдээгүй, мэдэх боломжгүй , гундуухан яваа нэгэндээ хүргэх юмсан . Мөн тэднийг өөдрөг, эрч хүчтэй болгох юмсан гэж боддог . Монголчууд бурханы сургаалийг түгээн дэлгэрүүлдэг шиг чиний энэ бүх зүйлийг Монголчууддаа хүргэх юмсан гэж мөрөөддөг . Ингээд чамд их баярладаг шүү. чи залуу байна улам их зүйл хийж олон хүний хайртай, эрхэмлэж явдаг хүн нь байгаарай. Чи бол миний бахархал шүү. Амжилт хүсье.

Н.Очирбат. Бүгдээрээ сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд. Юуны өмнө Ука Төмөр танд өөрийн мэдлэг боловсролоо бусдын сайн сайхны төлөө зориулж байдагт чинь талархаж явдгаа хэлье. Таны Хүс, Хий, Хүр сувагт зочлоод миний хувьд багагүй хугацаа өнгөрсөн байна. энэ цаг хугацаанд миний хувьд бүхий л зүйлийг аль болох эерэг талаас нь харж гутранги үзэл гэдэг зүйлийг бараг мартаж орхиж. Хүний амьдрал мэдэж эрээнтэй бас бараантай. Заримдаа сэтгэл тавгүй үедээ таны оруулсан бичлэг, дүрс яриа зэргийг чинь эргэн санаж, өөрийгөө зорижуулан тайвширч сайхан талаас нь харах нь тэр. Ингээд л өглөө босох мөн унтах бүртээ өдөр цаг завтай үедээ байнга өөртөө сайхан зүйлүүдийг хэлдэг болсон. Энэ миний хувьд их том өөрчлөлт болсон шүү. Танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт, гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

Хонгорзул . Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны бичлэгийг би үзээд нээх удаагүй байгаа боловч яг цагаа олж надад мейл ирж яг надад зориулж хэлж байгаа юм шиг залхуурч, шантрах үед шууд босоод ажилдаа гар. Чамд зогсох эрх байхгүй гэдэг үгийг хэлэх шиг болдог. Танд үнэхээр их баярладаг. Аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье Ука эгчдээ!

Г.Ууганбаяр . Танд 3 жилийн ойн баярын мэнд хүргие. Би тани сувгийг өнөөдөр л үзэж байна.Миний хувьд монголдоо хувийн бизнес эрхлэн дэлхийд өрсөлдөхүйц өөрийн боловсруулсан монгол менежмент бүхий компани байгуулах зорилготой эгэл жирийн нэг залуу байна.Бизнес хийх гэж 3 жилийн өмнөөс бодож төлөвлөн, судалгаа хйиж төслөө боловсруулж дууссан.Энэ жил 5сард эхлэх байсан боловч гадаад болоод дотоод эдийн засгийн таагүй дүр зургаас болоод бизнесээ хийж эхлэхдээ эргэлзэж байсан хэдий ч тани хүс хий хүр сувгийг үзээд туршлага цаг хугацаа өнгөрөх тусам хуримтлагддаг гэдэг санааг дэмжиж байна.Тиймээс би бэрхшээл саадыг үл хайхран хүсэл зорилгоо төлөвлөснийхөө дагуу эхлүүлхээр шийдлээ. Танд амжилт хүсье!

Отгон . Хүс, хий, хүр бичлэгүүдийг уншдаг болсноос хойш өөртөө илүү итгэлтэй болсон. Бас би асуудалтай тулгарахаас айдаггүй болсон. Алдаа гаргасан ч сайн талыг нь олж хардаг болсон. Баярлалаа, амжилт.

Туул. Сайн байна уу Ука Төмөр эгч ээ. Таны Хүс, Хий, Хүр гэсэн сувгийг саяхнаас олж үзлээ. Анхны үзсэн суваг маань (Өөрөө өөрийгөө хайрлах) гэсэн сайхан сэдэв байсан. Би хоёр хүүхэдтэйгээ, хүний нутагт ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн монгол бүсгүй. Эх орон, ээж аав, нутаг нэгтнүүдээсээ хол байгаа өнөө үед таны энэ сайхан урмын суваг тус болдог шүү. Таны ярьж байгаа дуу хоолойноос өгсүүлээд бүхий л зүйл надад таалагдсан. Танд цаашдаа ажил амьдралд ихийг хийж бүтээхийг хүсье! Хүндэтгэсэн Туул.

Ундрах. Сайн байна уу. Би өөрийн чинь Хүс Хий. Хүр гэсэн сувгийг саяханаас хэрэг болгон сонирхож үздэг болсон. Мөн бичсэн бүх зүйлийг гар утсан дээр хуулж аваад сонсдог болсон, үнэхээр сайхан санагдаж, миний эрж хайж, хүсч байсан зүйл мөн байсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд мөн туйлын баяртай байгаа. /эрж хайж байсан зүйлээ олсон мэт/. Би одоо 40 гарсан 2 хүүхдийн ээж, 1 зээ охинтой эмээ ч гэсэн заримдаа хүссэн зүйл минь бүтэхгүй сэтгэлээр унасан үедээ чиний бичлэгийг үзэхээр, өөрөө өөртэй итгэх итгэл минь сэргэж, эрч хүч авч урам зориг ордог. Чиний бичлэгийг сонсоод надад тайвширал, урам зориг орж, чи чадна, болохгүй юм гэж ерөөс байхгүй гэж өөрийгөө зоригжуулж дахиад л бүтээхийн төлөө урагшилдаг гэж болно. Бас дээрээс нь хүүхдүүддээ үлгэр дууриалал нь болохыг хүсдэг, одоогийн хурдацтай, завгүй нийгэмд заримдаа хүүхдүүдтэй байнга ярилцаад байх ч зав гарахгүй байх шиг санагддаг, тийм үед энэ маш их тус болж байна. Мөн эгч нь охин хүү 2-тойгоо энэ тухай ярилцаж, тэднийгээ чиний энэ Амжилтын тарни рүү хандуулж байгаа.
Би залуу байхын л явган аялах, алхах, гүйх зэрэгт туйлын дуртай хирнээ амьдралдаа байнга хэвшүүлж байгаагүй юм байна лээ, завгүй завгүй гэж хойш нь тавьсаар байгаад, энэ нь би өөрийгөө ялан дийлж чадахгүй байна, хүссэнээ хийж чадахгүй байна гэж дүгнэлтэнд хүрсэн. Тиймээс би хамгийн түрүүнд өөрийгөө ялан дийлэхийн тулд тогтмол гүйж сурах хэрэгтэй гэдгийг зорилго болголоо. /Хүү охин 2-тойгоо өглөө бүр гүйхээр тогтлоо-ккк/ Тэгээд өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлдэхийн тулд 7 хоногийн өмнөөс эхлэн ажил руугаа өглөө эрт гараад /4км орчим зайтай/ явган алхаж явдаг болсон. Ингэхэд маш сайхан бие халаад, эрч хүчтэй, хөнгөн шингэн, шаламгай,их гоё өөдрөг болдог юм билээ. Стресстдэхгүй /энэ бол өөрчлөлт биздээ-ккк/
За ингээд чиний хийж буй энэ сайхан үйл хэрэг чинь улам улам олон хүнд хүрч тэднийг зоригжуулж, амьдралдаа нэг ч гэсэн өөрчлөлтийг хийж амжилт дагуулж явахыг хүсэн ерөөе! Амжилт хүсье.

Сайн байна уу. Энэ сайхан Хүс Хий Хүр гэсэн сувгийг үздэг болоод жилийн нүүр үзэж байна. Өөртэй хоыогдож олон сайхан захидал хүлээн аваад маш их баяртай бна. энэ хичээлүүдийг үзээд миний амьрал ,өөртөө итгэх итгэл минь нэмэгдэж ,юм хийх гэсэн хүсэл эрмэлзэл минь улам ихээр бадарч ,юм хийх ,сурах шуналд автаад маш сайхан байна_ Урамын үгсийг тань тэмдэглэн авч өөрийн ажлын өрөөний болон ,сургуулийн багш нарт өгч дотуур байрны сурагчдын ханан дээр хүртэл хадаж өгсөн. Хүн гэдэг сэтэглийн амьтан сэтгэл өөдрөг байх нь үйл ажиллагаа явуулхад хүртэл шал өөр байдаг юм байна.Чиний бичлэгийг үзээд маш их сэтгэлийн эрч хүч авдаг энэ хичээлээ үргэлжлүүж олон олон над шиг хүмүүст урам зориг ,эрч хүч, өөртөө итгэх итгэл өгч байгаарай.Чамд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсьеСарантуяа

Туяацэцэг. Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Би таны энэ хуудсыг саяхан мэддэг болсон л доо. Анх үзээд л таны хуудас маш их таалагдаж өдөр бүр орж зөвөлгөөнүүдийг чинь уншиж сонсдог болсон. Мөн долоо хоног бүр таниас шинэ мэдээ, мэдээлэл авахыг тэсэн яадан хүлээдэг болсон. Одоохондоо миний амьдралд нөлөө үзүүлээгүй байгаа ч гэсэн ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт маш их итгэлтэй байгаа.
Уучлаарай. Өнөөдрийн мэдээллийг уншаад таниас нэг юм асуумаар санагдлаа. Та энэ ХҮС, ХИЙ, ХҮР хуудасаа цааш үргэлжлүүлнэ биз дээ? Хамт байсанд баярлалаа гэсэн болохоор яагаад ч юм энэ ажлаа болих гэж байгаа юм шиг санагдлаа.
Ямартай ч Таны ирээдүйн хүч хөдөлмөр, бүтээл, шинэ санаа бүхэнд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ямагт бусдыг хурцалж амьдралыг нь зөв чиглүүлж байдагт чинь чин сэтгэлээсээ баярлаж байдаг шүү.АМЖИЛТ.

Туулаа . Баярын мэнд хүргэе! Мөн танд маш их баярлаж байна. Үнэтэй цагаа бидэнтэй хуваалцан зорилгынхоо нэгээхэн хэсгээ биелүүлж яваад тань, таны бүх видео бидэнд их урам тэвчээр бодлыг хайрладаг юм шүү. Улам их амжилт гаргаарай. Таны номыг ямарч байсан авч ширээний номоо болгоноо.

Маравцэцэг . Сайн байна уу. Таньд энэ өдрийн, бас баярийн мэнд хүргье. Таны санал болгосон амжилтын 10 дүрмийг амьдралдаа хэргэжүүлэх гээд л чармайж л байгаа. Би өглөө бүр таны блогд тавьсан бичлэгийг сонсоод ажлаа эхэлдэг. Сайхан санагддаг. Таньд улам их амжилт хүсье. Баярлалаа.

Отгоо. Сайн уу Ука? Энэ өдрийн мэнд хүргэе! Би таны сувгийг үздэг болсноор өөрийгөө олж, ухаарч, юмыг бодож дүгнэж байж хүлээцтэй хандаж, дуугардаг болсон. Мөн өөрийгөө голж доорд үзэхээ больж байгаа. Ажилдаа дуртай болж сайн хийвэл мөнгө орж ирдэг учрыг ойлгосон. Хэрэгтэй зүйлээ тэмдэглэл аваад амьдралдаа хэрэгжүүлэхийг хчиээж уншиж байдаг шүү. Миний амьдралд намайг хүн болоход тусалж байгаад маш их баярлаж явдаг шүү. Эрүүл энхийг хүсье!

Г.Мөнхзул. Сайн байна уу? Би өнгөрсөн жил таны бичлэгүүдийг олж уншиж эхэлсэн. маш хэрэгтэй сайн зөвлөгөөнүүд гэж боддог. хүн өөрөө залхуурахгүй хичээгээд биелүүлээд явбал амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байдаг. 2 сард амжилтын тарны номыг авчихаад сайхан уншиж байтал нэг дүү маань ирээд аваад явчихсан байсан Тухайн үедээ авъя гэж зөндөө хэлсэн одоо нэхэхээ больсон. Хэрвээ дүү маань уншаад амьдралдаа хэрэгжүүлээд амжилт гаргаж чадвал сайн хэрэг гэж бодоод өөрөө ахиад авчихъя гэсэн бодолтой байна. Аз байвал бас сугалаанд хожоод авчихъя гэсэн бодол байна. Амжилтанд хүрэх хөдөлгөгч хүч бол би өөрөө юм гэдгийг л маш сайн ойлгож авсан. Одоо надад таны зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж хэвшүүлэх хэрэгтэй байна. Ойр дотныхоо хүмүүст таны сайт руу орж зөвлөгөөнүүдийг унш сонс гэж байнга зөвлөдөг болсон. Таны цаашдын ариун цагаан гэгээн үйлст тань амжилт хүсье
Баярлаж явдаг шүү.

Одмаа. Өдрийн мэнд! Энд сэтгэгдлээ бичээд сууж байгаадаа үнэхээр баяртай байна. бас сугалаанаы азтан болно гэдэгтээ итгэлтэй байна. хэхэ. заза олон юм нуршаад яахав таны бичлэг нийтлэл нийтлэлүүдийг тань үздэг болсноос хойш их биш хугацаа өнгөрсөн ч нэлээд өөрчлөлт гарчээ. би зөвхөн миний өөрийн хүсэл эрмэлзэл амжилтанд хүргэн, бас миний оюун ухаан итгэсэн зүйлээ хийж чаддаг би итгэж байна. энэ хоёр амжилтын тарнийг би маш ихээр ашигладаг, бараг л цаг үргэлж. би өмнө нь өөртөө итгэх итгэл сул, өнгөрсөн амжилтгүй зүйлүүдээ мартаж чаддаггүй амархан сэтгэлээр унадаг гэх мэт…олон муу сул талтай байсан л даа. гэхдээ одоо бүх зүйл маань өөрчлөгдөж байгаа. би амжилтын тарныг үргэлж хэрэглэж , өглөө 5-6 цагийн хооронд босдог, гүйж бас дасгал хийж, бас өөртөө 1 цагийг заавал гаргадаг болсон. бичлэгүүдийг тань утсандаа бас ком-даа татаад авчихсан өглөө бүр сонсдог. сэтгэл сэргэж үнэхээр сайхан бүх зүйл маань бодсоны дагуу бүтээд илүү аз жаргалтай эрч хүчтэй болсон. танд маш их баярладагаа хэлмээр байна. өмнө нь надад ингэж сайхан зааж зөвлөдөг хүнч байгаагүй үнэнийг хэлэхэд үнэхээр муухай байсан. харин одоо үнэхээр эрч хүчээр дүүрэн өөртөө итгэлтэй тууштай дайчин болж байгаа. өөрийн хүсэж байгаа би брэндийн төлөө олон зүйл дээр хичээх ёстойгоо ухаарсан. энэ бүхэнд таны зөвлөмжүүд амжилтын тарниуд маш их хэрэг болдог. танд маш их баярлаж байгаагаа дахин хэлмээр байна.танд өндрөөс өндөр амжилтыг хүсье. цаашдаа улам ихээр олон сайхан зөвлөмж урмын үгсийг оруулж байгаарай гэж хүсмээр байнаа.

Амаржаргал Болдбаатар. Өөртөө итгэлтэй, тэмүүлэлтэй, тэвчээртэй болж байгаа. Өчигдөрт бус маргаашид биш өнөөдөртөө хайртай болсон. Хүүтэйгээ бичих гэж нилээд л юм боллоо.