Танд мотивац хэрэггүй

Ука Төмөр Бусад Leave a Comment

Танд мотивац хэрэггүй

Танд мотивац хэрэггүй ээ

Танд мотивац хэрэггүй ээ

Бидэнтэй тулгардаг нэг том асуудал бол мотивац байдаг. Мотивацгүйн улмаас хийж чаддаггүй. Тиймээс  надаас ийм асуултыг их асуудаг “Ука, яаж мотивацтай болох вэ? Яаж өөрийгөө өдөөх вэ?”
Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүн мотивацтай болж байгаад, эсвэл өдөөгдөж байгаад хийх ёстойгоо хийх гээд байдаг. Өдөөгдөж байж дасгалаа хийнэ, өдөөгдөж байж хийх ёстойгоо хийнэ. Хэрвээ үгүй бол хийхгүй гэсэн үг.

Хүн өдөр болгон, цаг тутамд мотивацтай байдаггүй. Өдөр болгон өдөөгдөөд эсвэл өөрийгөө өдөөгөөд байдаггүй. Зарим тохиолдолд залхуу хүрнэ, зарим тохиолдолд хойшлуулахыг хүснэ, заримдаа огт хийх хүсэлгүй байдаг. Тэгэхээр энэ үедээ хийх ёстойгоо хийхгүй өнжинө гэдэг нь миний хувьд утгагүй санагдаж байна. Тийм болохоор

ТАНД МОТИВАЦ ХЭРЭГГҮЙ. МОТИВАЦААС ИЛҮҮ САХИЛГА БАТ ХЭРЭГТЭЙ.

Танд өдөр болгон эрүүл мэндийнхээ төлөө, өөрийнхөө төлөө дасгал хийж, зөв хооллох сахилга бат байна уу, өдөр болгон амжилтынхаа төлөө баттай зогсож, хийх ёстойгоо хийх сахилга бат байна уу? Танд яг одоо сошиал медиагаа орхиод, интернэтээс гараад юмаа хийх сахилга бат байна уу?

Хэрвээ байгаа бол та амжилтад хүрэх нь гарцаагүй. Хэрвээ үгүй бол та өнөөдрөөс эхлээд, яг одоноос эхлээд өөртөө сахилга батыг суулгах хэрэгтэй. Мотивацаас илүү сахилга бат хэрэгтэй. Сахилга батыг яаж суулгах вэ гэвэл яг одоо босоод хийх ёстойгоо хий. Яг одоо үсрээд орох хэрэгтэй. Хийх хэрэгтэй. Хий. Одоо. Яг одоо хий.

Өдөр болгон хийж байж өдөр болгон хийдэг сахилга батыг өөртөө суулгана.

Тиймээс өнөөдрөөс эхлээд өөртөө сахилга батыг суулгаарай. Танд мотивац хэрэггүй. Танд сахилга бат хэрэгтэй. САХИЛГА БАТ.

АМЖИЛТЫН ТАРНИ
Би сахилга баттай! Амжилтанд хүрэх сахилга бат надад бий! Хийх ёстойгоо хийх сахилга бат надад бий!
Эрүүл мэндийнхээ төлөө дасгал хийж, зөв хоолох сахилга бат надад бий!

Одоо танаас асуух асуулт байна та хэр их сахилга баттай хүн бэ? Та сахилга батыг өөртөө яаж суулгадаг вэ? Мотивацгүй үедээ та хийх юмаа хийдэг үү эсвэл больдог уу? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ заавал үлдээгээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

 

Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай. Мөн
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.

Сэтгэгдлүүд