Skip to content

МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Би өөрийгөө голж, бүх зүйлийг төгс байлгах гээд стрэсстдэг.

by Ука Төмөр on 13/09/2013

Миний буцалж буй амьдралHi! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг Х гэдэг. Одоо 24 настай эмэгтэй.

Би ер нь багаасаа бие даасан л даа. Би сэтгэлзүйн болон иймэрхүү зүйлийн талаар их уншдаг. Яагаад гэвэл багаасаа л өөртөө итгэлгүй, аймхай, их ганцаардмал охин байсан. Одоо хүртэл эрэгтэй хүнтэй үерхэж үзээгүй, сайн дотны гэх найз ч байхгүй. Хүнтэй найзлах гэхээр нэг л болж өгөхгүй.

Би сүүлдээ энэ бүхэн надаас болоод байгаа юм байна гэж бодох болсон. Ер нь би шударга, хэлж ярьсандаа байхыг эрмэлздэг. Тэгээд ийм зүйлийг найз нөхдөөсөө шаардаад эцэст нь бас л ганцаардмал нэгэн болдог. Уг нь хүн гомдоож, сэтгэлд нь сэв суулгахыг хүсдэггүй, даан ч өөрийгөө нэг л мэдэхэд буруугаар ойлгуулсан байна. Бас өөрийгөө үргэлж голж, бүх зүйлийг төгс байлгах гэсээр сүүлдээ стрэсстдэг.

Би одооноос өөрийгөө өөрчлөх гэж хичээж байгаа. Гэхдээ надад бас хэн нэгний чин сэтгэлийн зөвлөгөө маш хэрэгтэй байна. Надад яах ёстойг минь зөвлөж өгөөч.

Баярлалаа!

 

________________________________________________________________________________________

МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)

Хэрвээ та амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцахыг хүсвэл

Хэрвээ танд бусдад дуулгах амжилтын тухай сонирхолтой мэдээлэл байгаа бол

Хэрвээ та бусдад урмын үгээ хайрлах хүсэлтэй бол

түүнийгээ 250 буюу түүнээс дээш үгтэй нийтлэл болгон бичээд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийг цаг тухайн үед нь нийтлэх болно.

 

From → МББА

4 Comments Leave one →
  1. Turuu permalink

    Ta busdiig khuleej avakhdaa khetsuu negen baij magad. Khureelen bui naiz bolokh gej baigaa khumuusee ta ter baigaagaar n khuleej avakh geed uz. Khun bolgon adilgui khuleg bolgon jorooldoggui gedeg shig ted bol ted, ta bol ta. Ter khumuusiig ta ter kheveer n khuleej avch chadval ta naiz nukhudtei bolno. Tanii neg aldaa bol busdiig uurt tani taalagdakhaar uurchlugdukhiig busdaas shaarddag gej bodoj baina. Khun mash tom, aguu tom zurkhtei baikh yum busdiig ter zurkhendee bagtaagaad mash olon naiztai baina gej neg tanil maani khelj baisan yum. Amjilt khusye!

  2. poonzoo permalink

    bi er ni ih ichimhii hvn l dee yagaad ch ym olon hvnii umnu garah geheer sandraad chichireed bdg ym ene baidlaasaa garah geheer eruusuu garj chdhgvi ym .dotoroo ih bodson ch gargaj yarii geheer tiim ch saingvi bh ym uurtei itgel muu gehvvdee .ene bAIDLAAS HERHEN GARAHIIG ZUVLUUCH

  3. Энжи permalink

    миний амьдрал нэг л цикл дотор эргэлдээд байдаг болчихсон нөхрөөсөө салах ажил амжилт
    амьдрал дээшлэхгүй энэ байдлаасаа хэрэхэн хурдан салах вэ надад зөвлөөч би энэ талын сургалт лекцэнд маш их сонирхолтой лектор сургагч багш болох хүсэл мөрөөдөл маш их байна.

  4. amie permalink

    HI, Tanid ooriigoo oorchilj ehelj baigaad chini bayar hurgie! Teed oortoo ulam itgeltei, buhniig eyrgeer huleej avbal tanid oorchilj chadashgvi zuil gej baihgvi shuu! Bi ch bas er ni huntei nuhurluhdu muu, naiz zaluutai bolno gedeg bas hetsvv sanagddag bsan yagaad gevel bi ooriigoo tanij medeegvi. Yu husej baigaa meddeggvi bsan bolohoor uur hun tanihad hetsvv baidag bailaa. Harin bi uuriinhuuruu baij, durtai zuilee olj, durtai zuildee tsag zav garsnaar ih zuil oorchlogdson, Tiimees tanid handaj helehed uuriiguu barij tugs baihig urgelj hicheesnees aldaa garahig huleen zuvshuur mun haaya ch gesen orchindoo ooriinhooroo baigaara! Mun durtai zuilde tsag gargaarai! uuriinhuu uildliig dandaa buu shuumjleerei gej zuvlie! teed taniig uuriinhuruu mun durtai zuilee hiij baihad zuv humuus ni hureelne shuu! Zugeer humuuseer hureeluulsneer zuv humuuseer hureeluuleh ni iluu chuhal gej bodoj baina! Tanid amjilt husie! Bitgii buuj uguurei =)

Баярлалаа!

Provided by orange county fountain repair
Укагийн үнэгүй зөвлөмжийг долоо хоног бүр хүлээн авахыг хүсвэл бүртгүүлэрэй.
Бүртгээрэй!