Гүйлтйн тухай

Гүйлтийн ач тус

Би гүйх дуртай. Миний хувьд гүйлт бол дасгалуудын хаан. Учир нь гүйдэг болсноор миний бие махбодь, оюун ухаан, сэтгэл санаанд их өөрчлчлт орсон. үргэлжлүүлэх 

Анхлан гүйгчдэд зориулав
Хэрвээ та гүйхээр төлөвлөж байгаа бол дараах 8 зөвлөмж танд тус болно үргэлжлүүлэх

Гүйлтээс үүсэх бэртэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Судалгаагаар нийт гүйдэг хүмүүсийн 80% нь жил болгон гэмтэл авдаг. Тэр дундаа анхлан гүйгчид их бэртдэг гэжээ. Тиймээс бэртэлтээс өөрийгөө хамгаалах 10 зөвлөмжийг эндээс уншаарай үргэлжлүүлэх 

Жирэмсэн үедээ дасгал хийж,  гүйж болох уу?
Жирэмсэн байхдаа хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй. хамаагүй хөдөлж, гүйж болохгүй. Xамаагүй хөдөлснөөр эх үр хоёрт хоёуланд нь муугаар нөлөөлнө гэж ярьдаг. Тийм ч учраас их олон хүн жирэмсэн үедээ хөдөлгөөнөө хасах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр жирэмсэн үед хөдөлгөөнөө хорих уу эсвэл үргэлжлүүлэх үү? 

Марафон гүйлт
Би 42 км-ийн марафонд гүйгээд дараах 10 зүйлийг сурсан. Хэрвээ та марафонд гүйх хүсэлтэй бол заавал уншаарай.  үргэлжлүүлэх

Дөнгөж гүйж эхэлж байгаа бол чадахаараа л гүйх нь зөв. Хэрвээ чадвал 30 минут тасралтгүй гүйвэл маш сайн. Гэхдээ дунд нь хэд хэдэн удаа алхаж болно. Би анх гүйж эхлэхэд ердөө 10 минут л гүйдэг байсан. Түүнээс илүү огт гүйж чаддаггүй байсан учраас 10 минутнаас л эхэлсэн.
Хэзээ гүйхэд завтай, боломжтой байна тэр үедээ гүйсэн нь дээр. Зарим хүн өглөө эрт гүйснээр ядардаг. Зарим хүн сэргэдэг. Зарим хүн орой гүйгээд нойргүй хонодог байхад зарим хүн нам унтдаг. Миний хувьд би хэзээ завтай байна тэр үедээ л гүйдэг. Тиймээс нэг долоо хоног өглөө гүйж үзээд биеэ чагна, дараагийн долоо хоногт орой гүйж үзээд бас биеэ чагна. Тэгээд аль нь таны хувьд илүү тохиромжтой санагдаж байна тэр үедээ гүйх нь зөв болов уу. ‪
Дээр бичсэн гүйлтийн ач тус гэдэг нийтлэлийг уншаарай.
Жин хасахын тулд гүйж байгаа бол дараах 8 зүйлийг анхаарах хэрэгтэй 1. Эцсийн үр дүнгээ тодорхой болгох 2. Тэр үр дүндээ хүртлээ гүйнэ гэдгээ өөртөө амлаж шийдвэрээ гаргах 3. Долоо хоногийн аль аль өдрүүдэд, хэдэн цагт гүйх вэ гэдгээ тодорхой болгоод цагийн хуваарьтаа оруулах 4. долоо хоногт 3 удаа 30 минут гүйх, Гүйх явцад жаахан гүйгээд алхаад гүйгээд алхаад гүйгээд ээлжлэх. Тэгээд сайжрах тусам гүйлтээ нэмээд алхалтаа багасгах 5. ус сайн уух. 6. Эрүүл хооллох, гурилан бүтээгдэхүүн, чихэрнээс татгалзах 7.Өөртөө тэвчээртэй хандах 8.Хэрвээ зүрхний цохилтыг хэмждэг монитор байвал түүнийг хэрэглэх. 9. Гүйлтээс үүсэх бэртэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг нийтлэлийг уншаарай.(дээр оруулсан байгаа)
Гүйсний дараа их өлсдөг. Тэр ч үүднээсээ “За за би гүйж байгаа юм чинь” гээд их иддэг тал бий. Үүнээс болоод жин нэмдэг.Тиймээс зөв хооллох хэрэгтэй. Бас жаахан хурд, зай 2-оо нэмээд үзээрэй.
Өгсүү гүйвэл илүү их хөлс асгарч, калор шатаана.
Хүний биеийн жин, хүйс, хэр их хөдөлгөөнтэй мөн хаана амьдарч байгаа гэх мэтээс их шалтгаална. Ерөнхийдөө эрэгтэй хүн өдөрт доод тал нь 3 литр, эмэгтэй хүн 2.2 литр ус уух хэрэгтэй гэж үздэг. Хэрвээ хөдөлгөөн ихтэй, дасгал хийж хөлсөө гаргаж байгаа бол, халуун газар амьдарч байгаа бол уух усны хэмжээгээ нэмэх жишээтэй.
Би амьсгаагаа хамраараа аваад амаараа гаргадаг. Амьсгаа давхцсан үед амаараа амьсгаа авахыг зөвлөдөг. Учир нь ам хамрыг бодвол том учраас илүү сайн амьсгаа авдаг гэж үздэг. Миний хувьд амаараа амьсгаа авахаар цанх татаад байдаг тул хамраараа авч амаараа гаргах нь зүгээр байдаг. Хэрвээ амьсгаагаа зүүн хөл газар хүрэхэд авсан бол гаргахдаа зүүн хөл дахин газар хүрэхэд гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг хоёр гэж аваад нэг хоёр гэж гаргах жишээтэй.
Гүйхэд бөөрний тэнд өвддөг. Минийх бас өвддөг байсан. Одоо ч гэсэн хааяа өвддөг. Гүйгээд байхаар энэ өвдөлт багасдаг. Урьд нь гүйж байгаагүй бол өвдөнө. Гүйхээсээ өмнө юм иддсэнээс болж болно. Ус бага ууснаас байж болно. Амьсгаагаа бас зөв авах хэрэгтэй. Гүн амьсгаа аваад гаргахдаа амаа бөөрөнхийлж гаргах хэрэгтэй. Үүнийгээ 10 гаруй давтахад өвдөлт намсдаг. Үгүй бол гүйхээ зогсоож алхах нь зөв. Гүйхээс өмнө цагийн өмнө ус уух. Бас гүйж дууссаны дараа өдрийн турш маш сайн ус уух хэрэгтэй шүү. Ус бага ууснаас болоод их гэмтэл авдаг. Хэрвээ өмнө нь бөөр өвддөг байсан бол эмчид заавал үзүүлээрэй. Өвдөлт багасахгүй байвал бас эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.
Хүүхэд өөрөө толгойгоо маш сайн даадаг болсон тохиолдолд хүүхдээ тэрэгтэй нь түрээд гүйж болно. Гүйлтийн зориулалтын сайн тэрэгтэй байх хэрэгтэй. Донсолгоогүй шулуун замаар гүйх(зам сайн байх хэрэгтэй), толгойгий нь 2 тийш нь савлахгүйн тулд 2 талаас нь барьж өгдөг толгойн хамгаалалт тавьж өгвөл сайн. хүүхдээ нар салхинаас хамгаалах халхавчтай байх. Хэт хурдан гүйхгүй байх, эцэст нь хүүхдийнхээ сүү бас ус, солих diapers тоглоом гээд л бүгдийг авч гүйнэ дээ. Хамгийн түрүүнд хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. 100% хангаж чадаагүй бол хүүхдээ түрж гүйхийг хориглох нь зүйтэй.
Ус сайн уугаагүйгээс болж толгой өвддөг.
Надаас энэ асуултыг охидууд их асуудаг. Үүнээсээ айгаад гүйж чаддаггүй гэдэг. Миний хариулт гэвэл доорх харьцуулалтыг хараарай.
Text
Үгүй ээ, долоо хоногт 2-4 удаа гүйж болно. Бага багаар зайгаа нэмэх хэрэгтэй.
Би өглөө эрт гүйдэг байхдаа 1 стакан ус уугаад, нэг гадил жимс(банан) идээд гүйдэг байсан. Заримдаа зөвхөн ус уугаад гүйдэг. Хэтэрхий их ус уувал гэдэс цүдийгэд, бас шээс хүрээд гүйхэд хэцүү болно. Их идвэл цанх татаад гүйхэд түвэгтэй. Харин гүйж орж ирээд ус сайн ууж, сайн хооллох хэрэгтэй.
Анхаар! Хэрвээ та 30 минут түүнээс доош гүйвэл заавал юм идэх гээд хэрэггүй. Харин 40 өөс дээш минут гүйвэл юм идэх хэрэгтэй. Үгүй бол бие амархан сульдаад, дотор мухайрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Багаар бодоход гүйхээсээ цагийн өмнө идвэл сайн.

АНХААР!

Энэхүү цахим хуудсанд оруулж буй мэдээллүүд зөвхөн миний өөрийн туршлага, уншсан, харсан мэдээлэл, надад бодитойгоор биелсэн зүйлүүд учир хүн бүхний заавал даган мөрдөх ёстой зүйл биш, мөн хүн бүр адилхан биш учраас гарах үр дүн нь өөр өөр байна гэдгийг урьдчилан анхааруулъя. Та өөрөө тунгаан бодож эргэцүүлэн үзээд, турших эсэх нь таны эрх.

ЗАХИДАЛ

Буцалж буй амьдралаа хуваалцахыг хүсвэл
MiniiAmidral@UkaTumur.com
Номны талаар
sales@AmjiltiinTarni.com
Бусад бүх тохиолдолд
info@UkaTumur.com