Би Яагаад Эдгээр Бясалгалаа Бүтээсэн Бэ?



 

Бясалгал хийхэд  учирч байсан 4  бэрхшээл

  1. Анхаарал төвлөрөхгүй
  2. Тогтож сууж чадахгүй
  3. Зөв буруу хийгээд байгаагаа мэдэхгүй
  4. Хугацаа өгөрөхгүй, нойрны, уйтгартай санагддаг байсан.
 

Би анх бясалгал гэдэг үгийг сонсоод л бясалгал хиймэргүй санагддаг байж билээ. Яагаад гэвэл багын л “бясалгал” гэдэг үг их хол, ондоо ертөнцийн юм шиг сонсогддог байсан. Бясалгал гэхээр л бурхан, лам, гэгээнтэн гэдэг үгнүүд заавал дагалдаж, тийм л хүмүүс бясалгал хийдэг байх гэж боддог байсан юм. Товчхон хэлэхэд бясалгал их харийн юм шиг санагддаг байсан.

Гэхдээ өөрийгөө хөгжүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, амжилт өөдөө явахад бясалгал их үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг мэдэж авсан. Бас амжилттай яваа, амжилтанд хүрсэн хүмүүс бараг бүгдээрээ л бясалгал хийдэг юм байнаа гэдгийг мэдэж авснаар бодлоо өөрчилсөн.

Бясалгал хийснээр:

  • Сэтгэлийн хямралыг багасгана
  • Өөрийгөө таньж мэднэ
  • Өөрийнхөө чин үнэнийг мэднэ
  • Өөрийнхөө хамгийнхаа сайнаар байхад туслана
  • Сайн нойртой болно
  • Сэтгэл санаа тайвширна
  • Уур уцаараа багасгана
  • Сэтгэл санааг өөдрөг болгоно
  • Оюун бодлоо эерэг болгоно
  • Оюун бодлоо цэгцлэнэ
  • Анхаарал төвлөрөлт сайжирна
  • Өдрийг илүү үр бүтээлтэй өнгөрөөнө
  • Оюун ухаанаа хурцлана
  • Өвчин зовиурыг багасгана
  • Цусны эргэлт сайжирч, даралтыг багасгана
  • Урт наслана
  • Зөн совингоо хөгжүүлнэ

…..гээд л ач тусыг нь тоолоод баршгүй.

Амжилттай яваа, амжилтанд хүрсэн бүх л хүмүүс бясалгал хийдэг.

Энэ бүгдийг мэдсэнээр бясалгалыг өөрийнхөөрөө хийж сурах юмсан гэдэг бодол миний тархинаас салахаа байсан юм. Гэвч яаж хийх учраа олохгүй нэлээн бухимдсан.

Энд тэндээс бясалгал зөв хийж сурах тухай уншиж байсан ч, яаж бясалгал хийх вэ гэдгийг заахаас илүү бясалгалын ач тусын тухай бичсэн байхыг би анзаарсан. Зарим нэг газар яаж хийхийг зааж өгсөн ч нэг л АМЬДРАЛААС ХОЛ, ХИЙХЭД ХЭЦҮҮ, ҮЛ ОЙЛГОМЖТОЙ санагдсан ч, өөригйөө хүчлээд дагаад хийхээр нэг л биш ээ! Буруу хийгээд байгаа ч юмуу бүү мэд нэг л өөрөөрөө биш санагдаж, бас дээр нь маш уйтгартай, нойрны санагдаж байсан.

Бясалгал амьдралд маш их хэрэгтэй гэдгийг хичнээн ойлгож, хийхийг хичээсэн ч, яаж хийхээ мэдэхгүйгээр яаж хийх юм бэ? Бас хийж байгаа байдалдаа дургүй бол яаж амжилттай хийх юм бэ? Тийм ээ!

Амжилт гэж өөртөө дуртай, өөрийнхөө хийж байгаа юманд дуртай, хийж байгаа байдалдаа дуртай байхыг хэлнэ. Maya Angelou

Бясалгалын маш олон арга байдаг. Түүний нэг нь бясалгахдаа “ОМ” эсвэл “СӨҮ ХАМ” гээд л энэтхэгийн санскрит үг хэллэгүүдийн хэрэглэдэг. Харин би эдгээр санскрит үг хэллэгүүдийн оронд өөрийнхөөрөө амжилтын тарнийг   хэрэглэснээр миний анхаарал маш сайн төвлөрч, бясалгал хийхэд их амархан, сонирхолтой болохоос гадна бас хийж байгаадаа сэтгэл хангалуун болсон юм.

Одоо бол би бясалгалыг өглөө сэрэхдээ, орой унтахдаа, замдаа, гүйхдээ, уус уухдаа, амрахдаа гээд л дуртай цагтаа, дуртай газраа хийдэг болсон.

 

Та ч гэсэн дуртай үедээ, дуртай газраа өөрийнхөөрөө бясалгал хийж чаддаг болно. 

Хүмүүс надаас “Ука, яаж бясалгаж сурах вэ? Яаж анхаарлаа төвлөрүүлэх вэ?” гээд л янз бүрийн асуулт асуудаг. Тиймээс би өөрийнхөө хийдэг бясалгалуудыг танд хүргэж байна.

“Гайхамшгийг өөрөөсөө”, “Замдаа”, “Сэрэхдээ”, “Унтахдаа” зэрэг бясалгалуудаа би танд хүргэж байна.

Хэрвээ та ингэж бодож байгаа бол


  • Connector.

    Оюун ухаан дахь бодлоо бүрмөсөн өөрчилмөөр байна

    Яагаад гэвэл амьдралаа өөрчлөхийн тулд бодлоо өөрчлөх хэрэгтэй.

  • Connector.

    Нервтэхээ больж, уур уцаараа дармаар байна

    Яагаад гэвэл нервтснээр юуг ч өөрчилж чадахгүй. Хий дэмий өөрийгөө зовооно. Уурлах болгондоо өөрийгөө тайвшруулах арга мэдмээр байна.

  • Connector.

    Тэвчээртэй болмоор байна

    Тэвчээр бүхнийг давна. Тиймээс бууж өгөлгүй тууштай байхыг хүсч байна.

  • Connector.

    Өөртөө 100% итгэдэг болмоор байна.

    Яагаад гэвэл зөвхөн өөртөө 100% итгэсэн хүн л амжилтанд хүрч чадна.

  • Connector.

    Өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлмээр байна

    Яагаад гэвэл миний гаргаж буй шийдвэр, хийж буй сонголтоос амьдрал маань хамаарна. Харин ямар шийдвэр гаргах, ямар сонголт хийх нь миний өөрийн үнэлэмжээс шууд хамаарна.

  • Connector.

    Хүссэн үр дүндээ хурдан хүрмээр байна

    Гэр бүлийн харьцаа, санхүүгийн асуудал, эрүүл мэндээ зөв шийдэж хүссэн үр дүндээ хурдан хүрмээр байна.

  • Connector.

    Өөрийгөө аз жаргалтай болгомоор байна

    Болдогсон бол нүд ирмэхийн дотор аз жаргалтай болгомоор байна.

  • Connector.

    Одоодоо сэтгэл хангалуун амьдармаар байна

    Яагаад гэвэл өнгөрсөнд харамсаж, ирээдүйд санаа зовж амьдармааргүй байна. Одоодооо сэтгэл хангалуун амьдармаар байна.

  • Connector.

    Гүн итгэлээ өөрчилмөөр байна

    Миний дүр төрх ямар байх нь миний гүн итгэлээс их хамаараад байна. Тиймээс өөрийгөө харах, бусдыг харах нүдээ өөрчилмөөр байна.

  • Connector.

    Өөртэйгээ холбогдож сурмаар байна

    Яагаад гэвэл би өөрийгөө таньж мэдмээр байна.

Амжилтын тарни дээр тулгуурласан эдгээр бясалгалууд туслана гэдэгт эргэлзэхгүй байна.

 ДЭЭРХ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ  ХИЙХ ШИЙДВЭРЭЭ ЯГ ОДОО ГАРГААРАЙ.

Би яг одоо дээрх өөрчлөлтүүдийг хийх шийдвэрээ гаргаж байна!

“Гайхамшгийг өөрөөсөө” бясалгал
Үнэ ₮13,000 





“Гайхамшгийг өөрөөсөө” бясалгал нь оюун ухаанд байгаа мөн далд ухамсарт хоногшсон сөрөг бодлуудыг устгаж оронд нь цоо шинэ эерэг сайхан бодлуудыг суулгаж, өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой.

“Замдаа” бясалгал
Үнэ ₮8,000





“Замдаа” бясалгалын гол зорилго бол таны өдөр тутмын амьдралыг эрч хүчтэй, баяр баясгалантай, амар амгалан болгохоос гадна одоо цагтайгаа бүрэн холбогдоход туслах зорилготой.

Энэхүү бясалгалыг гадуур алхахдаа сонсох нь илүү тохиромжтой. Жишээлбэл: Гэрээсээ гараад ажил руугаа явах замдаа, ажлаасаа гэртээ харих замдаа, дэлгүүр орох замдаа гэх мэт нэг газраас нөгөө рүү алхах замдаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

“Сэрэхдээ” бясалгал
Үнэ ₮13,000





Хүн өглөөгөө ямар бодлоор эхлүүлж байгаагаас тухайн хүний өдөр их хамаардаг. Тиймээс өглөөгөө энэхүү “Сэрэхдээ” бясалгалаар эхлүүлснээр өдрөө эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүссэнээрээ өнгөрүүлэх болно.

“Унтахдаа” бясалгал
Үнэ ₮13,000





Хүн утахаасаа өмнө юу бодно, түүнийгээ л шөнийн турш бодож боловсруулдаг.Тиймээс маргаашаа сайхнаар бүтээх эерэг сайхан бодлыг сонгоход “Унтахдаа” бясалгал танд туслах болно.

“Өөрийгөө хайрлах” бясалгал
Үнэ ₮7,000





 

Асуулт ба хариулт

Монголоос авахаар бол мөнгөө Худалдаа Хөгжлийн Банкны 406082100 дансанд Төмөрчөдөрийн Хонгорзул гэдэг нэр дээр тушааж, мөнгөний баримтаа sales@AmjiltiinTarni.com руу

  • Бясалгалын нэр
  • И-мэйл хаягийн хамт илгээгээрэй.

Хэрвээ танд PayPal данс байгаа бол PayPal товч дээр дарж авч бас болно.

Хэрвээ та гадаадаас авахаар бол Buy Now гэдэг товч дээр дарж аваарай. Хэрвээ танд PayPal account байхгүй бол www.PayPal.com руу ороод өөртөө үнэгүй данс дуртай үедээ нээж болно.
Худалдаж авсны дараа танруу MP3 татаж авах файл-ийг зааварчилгааны хамт И-мэйлээр 24 цагийн дотор илгээх болно. Та түүнийгээ компьютер болон гар утсандаа татаж авах боломжтой.
Эхлээд spam мэйлээ шалгаарай. Тэгээд байхгүй бол холбоо барих гэдэг дээр дараад холбогдоорой.
Холбоо барих гэдэг дээр дараад асуух зүйлээ чөлөөтэй асуугаарай.
Доорх бичлэгүүдийг үзээрэй!