Яаж амжилтанд хүрэх вэ? вэ?





Эдгээр мэдээллүүд таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй.

“Үнэхээр хичээгээд байхад ерөөсөө болохгүй юмаа! Одоо би яах ёстой юм бэ? Яавал дээр вэ? Ямар хүн амжилтанд хүрээд, ямар нь хүрэхгүй байгаа юм бол оо?”  Иймэрхүү бодлууд бидэнд зөндөө орж ирдэг. Энэ бол бууж өгөхийн даваан дээр боддог бодол. Тиймээс дараах бичлэгүүдийг үзсэнээр амжилтанд хүрэх гээд хүрч чадахгүй байвал яах вэ гэдэгт хариу өгөх болно. Энэхүү амжилтанд хүрэх тухай бичлэгүүд танд цааш нь бууж өгөлгүй үргэлжлүүлэхэд тэнь хүч өгч, урам хайрлана гэдэгт итгэлтэй байна.

Амжилтанд хүрэх гээд хүрч чадахгүй байвал өөрийгөө яаж дэмжих вэ?

Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал өөрийгөө амжилттай байгаагаар дүгнэж, сэтгэлээр унах биш харин ч өөрийгөө дэмжиж амьдралдаа гэрэл гэгээ нэмээрэй. үргэлжлүүлэх

Aмжилттай хүмүсээс суралцах 3 чухал зүйл

Амжилттай яваа хүмүүс үргэлж мөрөө үлдээж байдаг. Хэрвээ бид тэр мөрөөр явбал мөн адилхан амжилтанд хүрч чадна. Амжилттай хүмүсээс суралцах энэ 3 чухал зүйл юу вэ.үргэлжлүүлэх

Бусадтай өөрийгөө бүү харьцуул

Бусадтай өөрийгөө харьцуулах нь муу зуршил. Бусадтай өөрийгөө харьцулснаар нэг бол би бусдаас илүү гэж биеэ хэт тоох эсвэл би бусдаас ямар нэг байдлаараа дутмаг гэж биеэ голдог. Гэхдээ ихэвчлэн 2 дахь нь илүү ажиглагддаг. Өөрийгөө бусадтай харьцулснаар өөрийгөө аль нэг байдлаараа дутмаг гэж үзэж, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг алддаг. Амжилттай яваа хүн өөрийгөө хэзээ ч бусадтай харьцуулдаггүй. Хэрвээ харьцуулах шаардлагатай бол үргэлжлүүлэх

Саад бэрхшээлээ таньж мэдэх
Амжилтанд хүрэхэд ямар саад бэрхшээлтэй учраад байгаагаа мэдэхгүйгээр түүнийгээ даван туулна гэдэг утгагүй. Тиймээс тохиолдоод байгаа саад бэрхшээлээ тодорхой болгох хэрэгтэй. Яаж вэ гэвэл үргэлжлүүлэх

 

Асуудлаа яаж хурдан, зөв шийдэх вэ?
Асуудал бэрхшээлээ бид хэр их шийдвэрлэнэ тэр хэмжээгээрээ хүчирхэг болно. Хэрвээ асуудал бэрхшээээсээ айгаад, тойроод яваад байх юм бол бид хэзээ ч тэр асуудал бэрхшээлийг давж чаддаг хүн болж чадахгүй. Асуудал бэрхшээл биднийг хөгжүүлдэг. Тиймээс асуудал бэрхшээлээ яаж хурдан, зөв шийдэх вэ? үргэлжлүүлэх

 

Энгийн бай

Амьдралаа энгийн болгосноор түүнийгээ хянахад амархан болдог. Ингэж амархан болгосноор бид илүү үр бүтээлтэй, ихийг хийж бүтээдэг. Тууштай байж чаддаггүй нэг гол шалтгаан бол бид аливаа зүйлийг хийхдээ маш түвэгтэй болгодог учраас түүнийгээ хийхээс шантарч хаядаг. Харин түвэгтэй хэцүү зүйлийг энгийн болгосноор амархан болж түүнийгээ тууштай хийж чадна гэсэн үг. үргэлжлүүлэх

 

Амжилтын тухай үнэнийг мэдэх хэрэгтэй
Амжилт гэдэг үг өөрөө маш чимэгтэй сонсогддог боловч, жинхэнэ амьдрал дээр амжилтын 90% нь шорвог. Үнэн хэрэг дээрээ амжилт бол уйтгартай, залхмаар, шантармаар, ядармаар, дарамттай, зовлонтой, хэцүү…гээд тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ амжилттай яваа бүх хүмүүс энэ шорвог талыг өдөр болгон амсах ёстой гэдгийг сайн ойлгосон байдаг. Хичнээн мундаг ч, гоц авьяас чадвартай ч, суут гүн ухаантай ч гэсэн ялгаагүй энэ шорвог талыг амсана бас туулна үргэлжлүүлэх

Өөрийгөө дээр хүн болго
Амвдралаа сайжруулахын тулд өөрийгөө сайжруулах хэрэгтэй, амьдралаа дээшлүүлэхийн тулд өөрийгөө дээр хүн болгох хэрэгтэй. Forbes.com- ийн нэгэн нийтлэл дээр “Хэрвээ та өөрийгөө сайжруулахыг хүсвэл, өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийг хүсвэл өөрийгөө зах зээл дээр өрсөлдөж буй “бүтээгдэхүүн” гэж бодоод үзээрэй” гэж бичсэн байсан. Үүнтэй би санал нэг байна. Яагаад гэвэл амжилттай яваа компаниуд өөрсдийн гаргасан бүтээгдэхүүнээ зах зээл дээр сайн борлуулахын тулд бүтээгдэхүүнээ жилийн жилд сайжруулж, шинэчилж, үнэ цэнийг нь өсгөж байдаг. Яг үүний адил бид бол өөрөө өөрсдийнхөө бүтээгдэхүүн. Тиймээс өөрийн энэ бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүйц болгохын тулд өдрөөс өдөрт, жилийн жилд сайжруулж үнэ цэнээ өсгөх хэрэгтэй. Үүний тулд өөрийнхөө эрүүл мэнд, мэдлэг, чадвар, ааш зан, дадал зуршил, өөртэйгээ болон бусадтай харьцах харьцаа… гээд л бүгдийг нь дотно гаднагүй өнгөлөн сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь сайжруулахын тулд та өнөөдөр юу хийх гэж байна вэ? юу хийж байна вэ? гэдэг маш чухал үргэлжлүүлэх

Үнэ цэнээ өсгө
Таны өнөөдрийн амьдрал ямар байна вэ? Та юу хийж байна вэ? Хэдэн төгрөгний цалин авч байна вэ? Ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ? Ямар амжилтанд хүрсэн бэ? Ямар амжилтыг зорьж байна вэ? Энэ бүгд таны өөрийн үнэ цэн ямар байгаагаас хамаарч байгаа
Тиймээс өөрийгөө үнэ цэнтэй хүн болго.
Яаж үнэ цэнээ өсгөх вэ гэвэл үргэлжлүүлэх

Aмжилтанд хүрэхээс айдаг айдсаа устга
Та амжилтанд хүрэхээс айдаг уу?
Хэрвээ энэ асуултыг хэн нэгнээс асуувал “үгүй” гэж хариулах байх. Магадгүй “Амжилтаас айдаг хүн байдаг юм уу?” гэж гайхаж ч мэднэ. Гэвч харамсалтай нь их олон хүн амжилтанд хүрэхээс айдаг. Яагаад гэвэл энэ 4 шалтгаанаас болж айдаг үргэлжлүүлэх

“Амжилт бол үл төгсөх өдөр тутмын үйл явц юм.”
ХҮС. ХИЙ. ХҮР.
Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэвэл та амжилтанд хүрч чадна! Итгэхэд л хамаг учир байгаа юм. Итгэсэн учраас та үйлдэл хийж, түүнийгээ бодит болгодог.ХҮС. ХИЙ. ХҮР.
Амжилтанд хүрэх цорын ганц арга бол хөдөлмөрлөх. Хөгжимчин, зохиолч, тамирчин, бизнесмэн хэн ч байсaн хамаагүй, хөдөлмөрлөх л хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Хөдөлмөрлөвөл та ялна, үгүй бол үгүй.ХҮС. ХИЙ. ХҮР.
Санаж яв: Зөвхөн та өөрийгөө онцгой болгож чадна. Онцгой болгож чадсанаараа та ТА гэдгийг мартаж болохгүй.ХҮС. ХИЙ. ХҮР.
Санаж яв: Өөрийнхөө одоо байгаа дүр төрхийг биш өөрийнхөө болж чадах тэр дүр төрхийг бодож, төсөөлж, зураглах хэрэгтэй.ХҮС. ХИЙ. ХҮР.
Амжилтын тухай сөрөг бодлууд амжилтанд хүрэхэд хамгийн том хаалт болдог.ХҮС. ХИЙ. ХҮР.
ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮДИЙГ ЦААШИД И-МЭЙЛ ХАЯГААРАА ҮНЭГҮЙ ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР НЭР, И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.












⬅︎ ⬅︎ ⬅︎



БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!

Би бүртгүүлсэн бүх хүмүүст  шинэ мэдээллээ илгээдэг.
Бүртгүүлбэл танд ч гэсэн илгээх болно. 

АНХААР!

Энэхүү цахим хуудсанд оруулж буй мэдээллүүд зөвхөн миний өөрийн туршлага, уншсан, харсан мэдээлэл, надад бодитойгоор биелсэн зүйлүүд учир хүн бүхний заавал даган мөрдөх ёстой зүйл биш, мөн хүн бүр адилхан биш учраас гарах үр дүн нь өөр өөр байна гэдгийг урьдчилан анхааруулъя. Та өөрөө тунгаан бодож эргэцүүлэн үзээд, турших эсэх нь таны эрх.

ЗАХИДАЛ

Буцалж буй амьдралаа хуваалцахыг хүсвэл
MiniiAmidral@UkaTumur.com
Номны талаар
sales@AmjiltiinTarni.com
Бусад бүх тохиолдолд
info@UkaTumur.com