Skip to content

★★★ Миний өмнө хийсэн сонголтууд өнөөдрийн "би"-г үүсгэсэн. Миний өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн "би"-г үүсгэнэ. #ХүсХийХүр ★★★

Jul 20 15

Яаж талархлаа зүрх сэтгэлдээ мэдрэх вэ?

by Ука Төмөр

яаж талархлаа зүрх сэтгэлдээ мэдрэх вэ? блогТа хэн нэгэнд, ямар нэгэн юманд талархах үедээ түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдэрч байсан уу? Өөрөөр хэлбэл талархал илэрхийлэх тэр мөчид ямар мэдрэмж төрж байгаагаа анзаарч байсан уу? Хэрвээ үгүй бол өнөөдрийн бичлэгийг анхааралтай сонсоорой. би өнөөдөр талархлаа хэрхэн мэдрэх вэ? Ингэж мэдэрснээр ямар өөрчлөлт гарах вэ? тухай ярихыг хүслээ.

Талархал илэрхийлснээр сэтгэл нэг л гоё болдог. Эргэн тойронд байгаа бүхэн ч гэсэн нэг л гоё санагддаг. Яагаад гэвэл талархал илэрхийлснээр бид зүрх сэтгэлээ нээдэг, өгөөмөр, ариун, өглөгч, сэтгэлтэй болдог. Талархал илэрхийлснээр бид бусад хүнтэй болон байгаль ертөнцтэйгээ холбогдохоос гадна одоо цагтайгаа холбогдож өөрийгөө амьд сэрүүн оршин тогтнож байгаагаа мэдэрдэг. Талархал илэрхийлснээр бид өчүүхэн жижиг зүйлийг ч гэсэн аугаа том болгож чаддаг. Бас амьдралдаа илүү их боломжийг нээж чаддаг юм.

Харин талархлаа зөвхөн илэрхийлэхээс гадна түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдрэх нь надад маш гайхалтай санагдсан. Ингэснээр би талархлын тухай ойлголтоо бүрэн өөрчилж чадсан юм. Үүнд Deepak Chopra –ийн талархлаа мэдрэх арга надад их тус болсон. Тиймээс энэ аргыг өнөөдөр тантай хуваалцахыг хүслээ.

Тиймээс өнөөдрөөс эхэлж талархлаа илэрхийлж түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдрэх цагийг өдөр болгон өөртөө тусгайчлан гаргаж, түүнийгээ өдөр тутмынхаа чухал үйлдлүүдийн нэг болгохыг хичээгээрэй.

Өнөөдрийн таны талархлаа илэрхийлж түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдрэх эхний 3 зүйл юу вэ? Энэтухай доор надтай хуваалцаарай.

Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн иймэрхүү мэдээллүүдийг шинээр гарах болгонд нь И-мэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

 

Jul 6 15

Хэрүүл

by Ука Төмөр

хэрүүлЕр нь xэрүүл их муухай зүйл. Хүний хамаг эрч хүчийг сордог. Удаан хэрэлдвэл уйлна, зодолдоно, гомдоно, сэтгэл санаагаар унана.

Хэрүүл тийм чухал зүйл биш. Тийм ч учраас заримдаа яагаад хэрэлдэх болсноо ч санадаггүй. Чухал биш байсан учраас л дараа нь сайнддаг. Сайндах байсан бол хэрэлдэх шаардлага байсан ч юм уу? Тиймээс ийм чухал биш зүйлд энэ их эрч хүчийг зарцуулна гэдэг утгагүй.

Тиймээс дараагийн удаа хэрэлдвэл дараах 3 аргыг хэрэглээрэй. (бичлэг үзнэ үү).

Тэгээд энэ 3 аргын аль нь илүү үйлчилсэн тухай эргэж орж ирээд доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Хэрвээ танд хэрүүлээ зогсоох шилмэл арга байгаа бол надтай доор бас хуваалцаарай.

Дээрх бичлэг дээр дурвдсан амьсгалын дасгалын тухай үзэхийг хүсвэл энд дарж үзээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

Jun 29 15

Сонголт

by Ука Төмөр

би таргалахыг сонгожээ

Би гурилан идэх юманд их дуртай. Гэхдээ өөрийгөө аль болох хянахыг хичээдэг. Гэвч ойрд өөрийгөө хянаж чадахгүй гурилан бүтээгдэхүүн их идэж байгаа. Идэхгүй бол өөрийн эрхгүй бие организм нэхээд ч байх шиг.  Дэлгүүр ороод хажуугаар нь зүгээр өнгөрөх гэхээр хажуунаас “Ука зүгээр ш дээ, ав ав. Ганц удаа идэхэд яав л гэж. Идсэнийхээ дараа сайхан гүйгээд л боллоо ш дээ!” гээд л дотор байдаг мангас маань намайг байнга ятгана. Ёооё, энэ мангасаа давж чадахгүй хичнээн ч их амттан идэв ээ, бүү мэд! ккк

Тэгээд дасгал хийгээд овоо сайхан хавтгайрч байсан гэдэс эргээд гараад ирсэн байхыг харлаа. Хичнээн уур хүрэв ээ! Дасгал хийгээд л байдаг, хийгээд л байдаг яав аа! Нэмэр алга. Зарцуулсан хүч хөдөлмөр ямар ч үр дүнггүй байхыг хараад урам хугарлаа. Ингээд өөрийгөө харсан чинь нөгөө гурилан бүтээгдэхүүнээ аль хэдийн гартаа бариастай байхыг хараад “Гурилан бүтээгдэхүүнийг сонгосноор би тарган байхыг сонгожээ” гэдэг бодол өөрийн эрхгүй орж ирлээ.

Миний өмнө хийсэн сонголтууд өнөөдрийн “би”-г үүсгэсэн. Миний өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн “би”-г үүсгэнэ. 

Хувь тавилан тохиолдлоор биш сонголтоор үүсдэг гэдэгт би итгэдэг. 

АМЖИЛТЫН ТАРНИ

Би сонголтоороо хувь тавилангаа бүтээж байна!

Би сонголтоороо өөрийгөө бүтээж байна!

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

Jun 22 15

Өөрийнхөө төлөө өнөөдөр эхлүүл

by Ука Төмөр

эхлүүлсэндээ талархах болно

Өдөөж, зоригжуулах зорилготой энэхүү бичлэгийг үзээрэй. Өдөөгдсөн бол лайк дараад цааш нь түгээнэ үү!

Эхлүүл.

Өнөөдөр эхлүүл.

Айдсаа даваад өнөөдөр эхлүүл.

Битгий хүлээ.

Эхлүүлснээс хүлээх нь илүү эрсдэлтэй.

Эхлүүлэхэд хэцүү, гэсэн хэдий ч эхний алхмаа зоригтойгоор хий.

Өөрийнхөө төлөө өнөөдөр эхлүүл.

Эхлүүлсэндээ та ирээдүйд талархах болно.

Эхлүүлснээр боломжийг өөртөө бий болгоно.

Эхлүүлэх шийдвэрээ өнөөдөр гарга.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

Jun 15 15

Өөдрөг байх маш үр дүнтэй арга.

by Ука Төмөр

Яаж өөдрөг байх вэ? блог зураг

Хүн бүхэн өөдрөг байхыг хүсдэг. Өөдрөг хүн өөрт байгаа бүх боломжоо бүрэн ашигладаг. Өөдрөг хүний ажил амархан бүтдэг. Өөдрөг хүн амжилтанд хүрдэг.

Тиймээс өөриийгөө өөдрөг байлгах маш энгийн аргыг өнөөдрийнхөө бичлэг дээр оруулж байна.

 

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

 

May 26 15

Өөрийн тухай сөрөг бодлоос хэрхэн ангижрах вэ?

by Ука Төмөр

амжилтын тарни

Би урьд нь өөрийгөө маш дуугай, ичимхий, бүрэг, даруухан гэж боддог байсан. Тэр ч үүднээсээ өөрийгөө хүнд илэрхийлж огт чаддаггүй байсан. Ямар нэгэн зүйлийг зориглоод хэлье гэхээр “за за би ямар нүүрэмгий биш дээ” гээд дуугай явдаг байсан. Өөрийнхөө төлөө зоригтой алхам хийхэд энэ л бодол намайг хойш татдаг байсан учраас би хэзээ ч өөрийнхөө хүссэн үр дүнд хүрч чаддаггүй байсан. Харин одоо бол өөр. Би өөрийгөө өөрчилж чадсан. Хэрвээ хуучин бодолтойгоо байсан бол эдгээр видео бичлэгүүдээ ч та бүхэндээ хүргэж чадахгүй байх байсан гэж бодож байна.

Өөрийн тухай сөрөг бодлууд амжилтанд хүрэхэд том саад болдог.  Учир нь өөрийнхөө тухай сөрөг бодол бодсоноор

  • өөрийн үнэлэмж буурна
  • өөрийн үнэ цэнээ алдана
  • амьдрал тэр чигээрээ айдстай байна
  • өөрийгөө хайрлаж чадахаан байна

Тиймээс өөрийн тухай сөрөг бодлоо арилгаж, оронд нь өөрийнхөө тухай сайхан бодлууд бодох нь зүйтэй.

“Энэ ертөнц дээр таны хайрыг хамгаас илүү хүртвэл зохих хүн бол та өөрөө.” – Будда

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр

 

 

Миний долоо хоног бүрийн үнэгүй мэдээллийг хүлээн авахыг хүсвэл бүртгүүлээрэй.
Ука намайг бүртгээрэй!